Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-09-30
Гэгээтэй юм биччий...
 

Нихх сайхан гэрэл гэгээтэй юм бичмээр санагдаад ….. хааяа нуугдаж тамхи таттдаг байсансан. Тэгээд сургуулийн хашаа даваад л шинэ баригдаж байгаа байрны подвал руу гүйдэг байсандаа. Ангийн хөвгүүдээрээ гээд л.  Тэгээд тэр үед чинь 25 үзэг гээд л нихх айхтар эд байсан ш тээ. Ангидаа тийм үзэгтэй хүүхэд нь од болдог байлаа. Эээжээс гуйн барин байж 25-ийн үзэг авахуулваа. За тэгээд нөгөөх ангийн хэдтэйгээ нийлээд тамхи татах болсон чинь би үзгээ хайрлаад … хашаа давах гэж байгаад хугалчиж магад гэж тэр шүү дээ. Тэгээд л нөгөөхөө нэхх амандаа хийгээд л хашаа давлаа. Үсрээд буусан чинь пид хийтэл тас хазаад бөөн чирнээл..  за тэгээд болоогүй нөгөө 5-ийн үзэг билүү нээх аймаар баадаг үзэг чинь. Тэхэд прамбушк гээл дэвтрийн завсар байсан хөөрхөн эд байдаг байлаа. Одооч харагдахаа байждээ. Ам гараа дандаа чирнээл болгодогсон. Байсхээл өөрөө хөх өнгөтэй төрсөн бил үү чирнээл асгаад тийм болцийм билүү гэдэгтээ хүртэл эргэлзэнэ. Тэхэд энэ бал мал гарчийхгүй юу хийжийсан болоо ай. Үсгийн хэлбэр муухай болцон гээл өгдөггүй байсан байхаа. Аан тийм укаска гээд л бас нэг хөгийн эд байсан даа. Одоо харин бас харагдахгүй юм. Бас өдөр өнжүүлэх гээл нихх хөөрхөн юм байсийшт. Би лав өдөр өнжүүлэхийн мантуун буузанд болж тийшээ ордог байсан юм. Хөвгүүд нь тэгээл нэгнийгээ дуурайгаад л хармаанаас гинж унжуулаад л хамгийн урт гинжтэй нь ангийн атаман. Эсвэл хамгийн урт гинжтэй ангийн атаманд хураалгуулна.

            1,2,3 р атаман гээл…. Тэгсэн мөртлөө тэд нар ангийн дарга эмэгтэйдээ нармайгаа нээлгүүлнэ. Шал угаах гэж ангидаа үлдэнэ. Эсвэл бөөнөөр урлагийн үзлэг давтана. Номер бэлдэнэ. Гараад зодоон болно. Цасаар байлдана. Нүүр угаана. Хөлбөмбөг тоглоно хаалгач болно.  Гоол алдана. Охидууддаа нууцаар дагаж мөрдөн мөшгөлт хийнэ. Сургуулийн ард гарч диданий арми пуста хийнэ. Өөр юу юу ч билээ. Сурагч форм лав хөөрхөн байсан. Тэр орос форм лав их өмссөн. Карчик гээд нэхх амархан шатдаг түлэгдэг эд байсан охидуудын. Бас тэр лент.. шар улан ногоон, урт гэж жигтэйхэн.

            Хичээл ид орж байсан юм. Тэгээд л сахилгагүйтмээр санагдаад Дондог билүү ааштай багш хичээл ороод л, би бугуйн цагаараа нар тусгаад нүд рүү нь тусгаад л байлаа. Тэр хэдэн минут тэвчив. Эцэст нь феодалын хүүхэд гээд укаскаар тоос гөвөөд…..

 

Бонус: Хамт лагер явсан андууддаа баярлалаа. Хайртай шүү гэмээр байна /хэт романтик байж магад/. Угаасаа бид сэтгэлээрээ баян тиймээ  /Obod/

Сэтгэгдэл:


hehehehe hoorhon bichleg, bagiiin yavdaluud sanaand oruulad haychla, ...neg tsas orson odor angi, angiaraa gadnaas shalnii huvingaar tsas oruulj ireed baildaj bsn chin bagsh nar medcheed surguuliin haalga tugjcheed heniig ch gargahgui gheeer n manai angiinhan buh orooltuudaa niiluulj zalgaad negniigee 2 davhariin tsonhoor buulgaj stas avchiraal busad angiudruu shidej zugguitej bj blee...huuhed gj aihtar humuus shuu rolling on the floor
Бичсэн: Boloroo (зочин) цаг: 11:21, 2010-08-13 | Холбоос | |


rolling on the floorёооё багын бүхэн санагддаг байшд
хэ хэ
гоё байлаа
Бичсэн: Mimi цаг: 19:57, 2010-08-12 | Холбоос | |


ай юүкүү юүкүү
Бичсэн: 300 цаг: 15:49, 2008-10-02 | Холбоос | |


хэхэ хөөрхөн байждээ бага байхад
хөнгөн цагаан бөгстэй үзэг байсандаа, тэрний бөгсийг 96 хуудастай орос дэвтэрийн хавтасанд үрж улайсгаж бгаад хүүхдүүдийн хүзүү тамгалдаг байж билээ

тэвэг гэж нэг лай байсан тээ, ангид тоглох юм бол шал будаа болно

тэгээл ангийн 1 овгор болчуул нөгөө ангийн эсвэл дээд ангийн 1-үүдтэй үзнэ гээл бас лай болдогсон
Бичсэн: bataa123 цаг: 15:24, 2008-10-02 | Холбоос | |


хойд этгээд рүү амиалан зочилсон хүмүүст атаархан гомдов гсн...
Харин ангийн атманыг зодоод атман болдог байсиймдаа. Гэхдээ цаана нь дээд ангийн атман сургуулийн атман хороололын атман довны атман гээд атманууд нь дуусдаггүй байсийн....
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 17:36, 2008-10-01 | Холбоос | |


Бичлэгүүд чинь таалагддаг шүү... Хэлье гээл яваад байдаг байсийм. big grin
Бичсэн: gereltuya цаг: 16:44, 2008-10-01 | Холбоос | |


Хаха би ч ёстой цэвэрхэн байсоон. Черниль энэ тэртэй бол хааяа л холилдог байсын. Нээрээ өдөр өнжүүлэх одоо бас байдаг болсон юм байлээшд. Тэндээс ч мөн ч их юм сурсан даа... Гэгээлэг юм гэхээр нээрээ дандаа хүүхэд насны дурсамжууд л хамгийн гэгээлэг нь байгаад байна уу Smile Тэр дүүгий даагий, мафи, хамар дарах бол бүүүүүүр асарррррр гэгээлэг... Тэгжийгаад нэг заваараа Хойд этгээдэд зорчсон тэмдэглэл гээд сайхан бичиж хүнүүст гайхуулнаа Smile
Бичсэн: xvv цаг: 23:39, 2008-09-30 | Холбоос | |


Ааааан зазазаз
Одоо л мэдлээ. Сооориий шүү. dew. nailbiting
Бичсэн: Angaahai цаг: 14:21, 2008-09-30 | Холбоос | |


Sorry l doo
Харин жоохон тиймэрхүү юм болчвуу? Гэхдээ л хэлчүүл уул нь тиймэрхүү юм болкуушд гээлүү хэхэх
Бичсэн: Angaahai цаг: 14:17, 2008-09-30 | Холбоос | |


sew ta 2 naizuud shyydee angaahai
hаmt yavchaad negnee tanihgyy
Бичсэн: obod (зочин) цаг: 13:52, 2008-09-30 | Холбоос | |


Dew гэж хэн билээ обод оо?
Буруу хэлээд байнаа кунфу биш фунфу фанда байхгүй юу.
Бичсэн: Angaahai цаг: 13:48, 2008-09-30 | Холбоос | |


Инээдтэй юмаа. Нээрээ л тэгдэг байсан даа. Уостой КУнфу Фанда байж дээ. хэхэ, сайхан зугаалга зохион байгуулсан Обод чимгээ 2 тоо бур их баярлалаа. унэхээр сайхан байсан шуу. big grin
Бичсэн: dew (зочин) цаг: 13:43, 2008-09-30 | Холбоос | |


сорри муухай сэтгэгдэл бичсэн бол...
ингэхэд хэн хэн явсан...
баруун зүүн аль этгээдэд зорчисон ямар шуу байсан тайлангаа тавидаа нэрс...нийк нээм
Бичсэн: g84 цаг: 13:08, 2008-09-30 | Холбоос | |


Чамайг даа хэхэхэ. :-)
Би ч дээ баярласнаа хүний талбарт илэрхийлээд биччих үү? Бүгдээрэнд нь баярлалаа Чимгээ, Жагаа, Энхээ, Умбаа, Дөөк, Номин нартаа болон бусад андуудад. Маш их баярлаж байгаа шүү. Тэр дүүгий даагий бол ярих юм биш...
Бичсэн: Angaahai цаг: 13:00, 2008-09-30 | Холбоос | |


Тэр муу балиар укасканд Үлэмжийн толгой бол зөндөө өртсөн дөө хөөрхий.
Бичсэн: үлэмж (зочин) цаг: 12:54, 2008-09-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax