Энэрэлт охин телевизээр ярилцлага өгч байна. Дөнгөж сая үзээд л сууж байна. Охины хувьд тэр аз жаргалыг энд ирсэн хэд хоногт илүү ихээр мэдэрсэн байх. Амьдрах хүслэнгийн залуус надтай адилхан бодож , мэдэрч байгаа байх гэдэгт би эргэлзэхгүй байна..... Зурагтаар ах эгч нартаа баярлалаа гэхийг үзээд би өөрөө ч аз жаргалыг мэдэрсэн. Бас дээрээс нь би найз нараасаа аз жаргалыг мэдэрдэг. Олон найзтай би өөрөө хамгийн баян бас аз жаргалтай хүн. Би найз нараараа бахархдаг. Бүгдэд нь хайртай. Эндээс би эрч хүчийг олж авдаг. Тэд нараас би хүндлэлийг мэдэрдэг. Гэр бүлтэйгээ ээж дүү нартай байхдаа би аз жаргалтай байдаг. Дүү нарынхаа хүүхдүүдтэй ноцолдохдоо аз жаргалыг мэдэрдэг. би гэр амьтай залуу.
Бонус:Өглөө автобусаар явж байгаад нэг сайхан үг сонсоод. ...Хүн аз жаргалыг бусдаас хайж олдоггүй юм. Харин бусдыг хайрлаж олдог юм.. Үнэн бөгөөд сайхан үг. /обдоо/
