Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-Oct-9
Хачин мэдрэмж...
 

Ойрдоо ажил хачин их байгаа мөртлөө солио гажиг юм бодогдоод. Ямар нэг юмнаас би ерөөсөө тэгтлээ айж байгаагүй л дээ. Алдана л биз засаад явна, чадахгүй бол чадаж сурна биз, загнуулвал илүү сайжирна, тоохгүй байна л биз өөрийг олоод л авна  гээд л боддог байлаа. Гэв гэнэт маш их айдас төрж, нэг тийм мэдрэмж намайг бүчин авдаг боллоо… надтай хэн ч суухгүй бол яанаа гээд л би бодлоо. Дэрвэлзээд, дарвалзаад л яваад байдаг Залуу насны бодол бүхэн үерхэл бүхэн сайхан гэж бодоод л яваад байсан чинь бараг 60 ийн талыг насалчихжээ. Ингэж байгаад 80  насны талыг хүрчихвэл яанаа гэхээс надад айдас төрөөд…. 
                                     Нэг хүнтэй үерхэе гэхээр үеийнхэн тусдаа гараад, үлдсэн зарим нь хашир болоод дуусчиж… за тэгээд л өөр нэгэнтэй уулзмаар, хамт байгаа ч гэсэн магад тэр хүн 2,3 эсвэл 4 жил үерхэж байгаад намайг хаяад яваад өгвөл би бараг 70 талыг насалчихна. Автобусаар гэртээ ирж очих тоолонд ийм хачин жигтэй зүйлсийн тухай бодно.  Өөр юуны ч тухай бодох билээ дээ.  Өнөө маргаашийн ажил бол явж л байна. Амжилт гаргах үедээ би гаргаж чадна. Амьдралыг би өөрөө зохиохгүй бол явахгүй. .. Яаж зохиох ухаанаа олохгүй өдийг хүрчихжээ. За тэгээд нөгөө төрийн төлөө оготно боож үхнэ гэдэгчлэн алба амиа хааяадаа ялгаж салгаж чадахгүй явсаар хэсэг хугацаа алджээ. Одоо заримдаа надад айдас төрдөг: хэн ч надад хайрлах боломж олгохгүй,  хэн ч надтай суухгүй бол би яанаа гэхээс айдас ч гэх юм уу даа энэ нэг юмыг чинь юу гэдэг билээ дээ байз тийм мэдрэмж төрөөд байх боллоо. Эмэгтэй хүн шиг хэн нэгийиг хүлээж суудаг, хайраа илчлэх боломжийг олгодог бол ч болж байна.  Гэхдээ би хүн эмэгтэй хүн эргүүлж сураагүй, дадлагажаагүй тийм л мангаадуу нөхөр …. Хааая хачин мэдрэмжүүдээсээ би айдаг…../Юу юу ч биччивдээ/ Обдоо

Сэтгэгдэл:


жаахан шаргуу явбал яасын
Ингэхэд ямар нэг үйлдэл хийгээгүй байж ингэж ярьж болохгүй байх. За тэгэхээр тэр айдсаа өнөөдрөөс эхлэн алга болгох үйлдэл хийгээрэй гэж хэлэе. Ямар нэг юм хийгээчээ smug
Бичсэн: Зочин цаг: 06:42 AM, 2009-Mar-11 | Холбоос | |


tsag ni boloogui uchraliin toloo
tsagaasaa ert shanlah hereggui gedeg bhaa nzaa
udahgui shan hairtaigaa uchrah bhaa harin ter uyed ni aldaj bhgui shuu happy
Бичсэн: zugeer l (зочин) цаг: 07:52 PM, 2008-Oct-14 | Холбоос | |


tsag ni boloogui uchraliin toloo tsagaasaa ert sanlah hereggui geed duu bdag sh de

gehdee tsag ni boloogui hen negen irne geed l huleej suuh uu

eregtei hun oroitohgui bhaa sanaa zowoltguiee nz ni chamaig nuutshan hairladag hen negen bgaa bhaa
tegeed ch yu bodno tiim l ireedui huleej bdag gedeg sh de

haaya bi ch bas dandaa l zaluu baih ym shig zowhon ajliin toloo l torson ym shig bdag l daa hezee hentei suuj eej bolohoo sain medehgui l bna hehe
happy happy
Бичсэн: zugeer l (зочин) цаг: 07:48 PM, 2008-Oct-14 | Холбоос | |


Ангаахайн хэлснийг давтмаар болжээн

Бичсэн: yuki цаг: 12:25 PM, 2008-Oct-14 | Холбоос | |


обод байлаа шүү
Бичсэн: îáîä (зочин) цаг: 09:22 AM, 2008-Oct-14 | Холбоос | |


хайраа илчлэх чини гэмт хэрэг биш шүү дээ гэдэг. Сайхан үг байна Баярлалаа андуудаа Найз нь мэрийнээ
Бичсэн: Зочин цаг: 09:22 AM, 2008-Oct-14 | Холбоос | |


20 хол гараад ирэхээр аяндаа ингэж бодогдоод бдаг ни үнэн, гэхдээ зүгээр хүлээгээд суух биш, харин хэн нэгэн сэтгэлдээ их сайн таалагдсан бүсгүйнхээ араас сайн яв, бас сэтгэлээ илчил түүндээ. тэгэхгүй бол зүгээр нэг хөөрхөн ааштай сайн залуу бгаа юм гэж хүнд бодогдуулаад л өнгөрнө ш дээ.хамгийн гол ни зоригтойхон шиг сэтгэлээ илчил. тэгэхгүй бол хэн чамайг өөрт ни хайртай, зөвхөн өөрт ни гэж мэдэхийм бэ??
ийм сэтгэгдэл төрөөд өөрийг чини уймруулаад эхэлсэн бол жинхэнэ хайртайгаа учрах тсаг их ойрхон ирж бна гэж ойлго. хамгийн гол ни зоригтой бай, хүнийг хайрлах, хайраа илчлэх чини гэмт хэрэг биш шүү дээ. амжилт.
Бичсэн: zochin (зочин) цаг: 01:05 AM, 2008-Oct-14 | Холбоос | |


doniko ....
Бичсэн: g84 цаг: 07:31 PM, 2008-Oct-11 | Холбоос | |


Цаг цагаараа байдаггүй...
Цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг үг байдаг байхаа. Тэхээр ямар хамаатайм нэг сайхан нартай бороотой цастай өдөр үйл явдал өрнөндөө тээ
Бичсэн: 300 цаг: 11:33 AM, 2008-Oct-11 | Холбоос | |


Сайн хүүхэн таарвал, зоригтой шийд.
Юунд яарч, сандрав.
Амжилт хүсье.
Бичсэн: ZAYA (зочин) цаг: 11:01 PM, 2008-Oct-10 | Холбоос | |


Юу вэ Жоохон гуниглуухан байгаамуудаа.Хайрла
хайрлалц.Юунаас ч бүү эмээ.Хайр ч тэр хагацал ч тэр сайхан гэгээхэн шд winking
Бичсэн: gangaa цаг: 01:34 PM, 2008-Oct-10 | Холбоос | |


Чи ямар 60 хүрээд л нас барах гэж байгаа биш, 80 хүрээд үхэх гэж байгаа биш, лав л нэлээн удаан хорвоод тээглэж л таараа. 80ын тал нь байлаа ч дахиад тал нь байгаа гэдэгт итгээ. Гэхдээ наад мэдрэмжээ улам лавшруулаад гайгүй таалагдсан, нийцсэн бүсгүй байвал түүнтэйгээ дотносож л бай. Одоо нээх хүүхэд шиг гэнэн, энгийн байгаад байхын бол эмэгтэйчүүдтэй нэг л сайхан нийцтэй хандсан, энгийн найзаар харьцаад байдаг нэг залуу яваад л байдаг, яг юу гэмээр ч юм дээ, энхийн цагаан тагтаа шиг. Чамд нэг даалгавар өгөх гээл байна л даа. 35тайдаа гэхэд эхнэртэй болно гэж. Гэхдээ одооноос эхлээд гудамж талбайгаар хэсэн ханцуй шамлан ор гэж байгаам биш. Зүгээр дотроо тийм бодолтой байж байгаад, гайгүй хүн таарвал авхаалжтайгаар, шийдвэртэйгээр харьцаад л болох биздээ. Санаж явбал бүтнэ байх. Чи хэдийгээр надаас насаар илүү ч энэ сэтгэгдэлд дандаа чи гэлээ шүү. Та гэвэл бүр хөгшрүүлчих юм шиг санагдаад. хэхэ big grin
Бичсэн: honzo цаг: 03:04 AM, 2008-Oct-10 | Холбоос | |


ugui shd
хайр гэж байхгуй ээ. худлаа. зугээр дасаж болхийн
Бичсэн: Зочин цаг: 09:24 PM, 2008-Oct-9 | Холбоос | |


зөв мэдрэмж, эмзэглэлш дээ Ободоо
Хүнд ийм эмзэглэл төрж байгаа нь зөв л дөө. Санаж сэрж бодож бясалгаж л явдаг л хүний мэдрэмждээ.
Заяаны ханьтайгаа учирнадаа...Магадгүй энэ мэдрэмж тэр нууцхан эмзэглэл чинь чамд амьдралын ханьтай чинь он цагийг элээлгүй учруулах тэр зөн ч юм билүү...
Бичсэн: Уугий (зочин) цаг: 08:14 PM, 2008-Oct-9 | Холбоос | |


donikotoi sanal neg baina
хайр хайраас ирдэг. хэн нэг хүнийг үнэн сэтгэлээсээ хайрлахад тэр хариу хайр өгөхөөс аргагүй байдаг. амьдрал дээр батлагдсан юм шүү big grin . хаанаас хайр олох вэ гэж бодох угаасаа дэмий тэр өөрөө л нисээд ирдэг. харин үүнийг мэдэрч ойлгох чадвартай хүмүүс хамгийн азтай. чи ч гэсэн удахгүй үүнийг мэдрэнэ дээ.
Бичсэн: arius цаг: 07:34 PM, 2008-Oct-9 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant