Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-10-14
Шалгалт....
Яах гэж шалгалт байдаг юм болов оо! Хичээл, элсэлт энэ тэр бол ч дүүрчээ гэж бодий. Намар налгар өдрүүд дуусч гэнэт ухаан орсон хүмүүс утга учиргүй нэгнээ шалгана.Чухам юуны төлөө яах гэж  шалгаад байгаа нь ч тодорхой бус. Зүгээр л тэр жилдээ заавал шалгах болохоор өөрөө өөрсөддөө ажил гарган нэгнээ шалгана. Шалгаж байгаа үйлдэл нь ажлынх нэг хэсэг болно. Танилцуулагдана, арга хэмжээ авна, сануулна, бангадна, сайшаана..... бла бла бла
             Хаа сайгүй шалгалтын сезон эхэлжээ. Цаасаар бөмбөгдөнө, цаасаар хуурна.  Цаашид анхаарах амлалт өгнө, Хэн нь хэнийгээ хуураад яах гэж ийм шалгалт гэдэг юмыг бий болгосон юм бол бүү мэд.  Би муу шалгагдсандаа ингэж хэлж, бичиж байгаа юм биш. Дараа жил бас ахиад л нэгнээ шалгана. ажил алддагтаа хамгийн ядаргаа нь байгаа юм. Ирэхэд нь бэлдэнэ гэж 7 хононо. Ирлээ гэж 7 хононо. Явлаа гэж 7 хононо.21 хоног бараг үүнд зарцуулагдана Зарим нь бага хэмжээний хэдий ч шалгалтын стрестэйгээ нийлээд бараг өдий дайны хугацаа ордог. Хэн гэж нөхөр нь хэзээ ийм шалгалт гэж юмыг гаргадаг байнаа. Нэгэндээ итгэх итгэл байхгүй болсон тэр үеэс эхэлсэн байхаа даа. Бодвол хэдэн зуун жилийн өмнө үүсээ биз....
Bonus: Инээдтэй юм оруулахгүй бол болохгүй нь . Хичээлийн шалгалт болж байваа. Орос хэлнийх .... Нилээн ой муутай нөхөр асуугдаад аргаа бараад юу ч хэлэхгүй байхаар хөөрхий багш боломж олгож ...За за чи тэгвэл ядаж мөрдөн байцаагч гэдэг үгмйг оросоор хэлчих. ... Мань эр түнтэгнэнэ... бодож бодож Деррик гэдэг байгаа. Тэгэхэд тэр олон ангит Деррик гээд герман кино улиг болтол гарч байсан цаг байж дээ.
Сэтгэгдэл:


Хүүеээээ блог чинь ямар гоё болчихоо вэ... Энэ хүү одоо надад амласнаа мартчихсан юм байх даа sad
Бичсэн: gereltuya цаг: 12:55, 2008-12-09 | Холбоос | |


шалгалт
4-р ангийн шалгалтийн матерал-ийг үзмээр байна
Бичсэн: Зочин цаг: 11:58, 2008-12-09 | Холбоос | |


Нэгэнт Төрийн алба юм чинь шалгах, сануулах шаардлагатай л байгаа байх. гэхдээ л механизм нэг л биш
Бичсэн: Org цаг: 22:53, 2008-10-15 | Холбоос | |


Тэгээд шалгалт амжилттай л биз дээ? Баахан завгүй болчихсон байсан ийм учиртаймуу...
Бичсэн: xvv цаг: 22:50, 2008-10-15 | Холбоос | |


party
Бичсэн: Зочин цаг: 15:58, 2008-10-15 | Холбоос | |


Шалгалт ч ядаргаатай л дөө. Нэг нь шалгуулсан болж, нөгөөх нь шалгасан болоод л нүд хуураад л... За тэр яахав. Намайг зургадугаар ангид байхад бас орос хэлний ам шалгалт авбаа. Манай ангийн нэг хүүгээс багш наймдугаар сарыг юу гэдэг билээ гээд бас арга ядаад асуусан өөдөөс нь Августин гэдэг байгаа. Халтар царайт дээр гардаг ш дээ... big grin
Бичсэн: gereltuya цаг: 10:06, 2008-10-15 | Холбоос | |


Би чиний энэ бонусуудад амташлаа
Бичсэн: Angaahai цаг: 09:37, 2008-10-15 | Холбоос | |


shalgaj baigaa humuust ni saihan baidag bolov uu
ter humuust medeej saihan l baidag baih daa,
Бичсэн: injidee цаг: 21:28, 2008-10-14 | Холбоос | |


hehehehe
нээрэй тийм байдагда энд ирээд наад шалгалтаас чини саллааа чи ч муу шалгуулсан да хахахаха мэдэж байна шу оюука
big grin
Бичсэн: babu (зочин) цаг: 21:26, 2008-10-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax