Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-10-15
Эмч хаана байна...
Нийгэмд гараад байгаа хар бараан зүйлийн тухай нэг хэсэг бичдэг байсансан... Ийм зүйл бичилгүй удчихаждээ.
     Яг одоо ямар зүйл хүмүүсийн уурыг хүргэж байна вэ!  За тэр сонгууль бол ч дүүрч . Угаасаа би өөрөө сонгууль өгөхгүй гэсэн мөртлөө очоод л өгчихсөн. Блогч бичдэг залуус энэ тухай хангалттай бичсэн болохоор давтаад юухэв.
   Гол нь юу гээч...  Хүүхдүүд бөөн бөөнөөр 7,8,9 жилийн ял авцгааж Монголын шоронг дүүргэж, ирээдүйн гэмт хэрэгтнүүдийн эгнээг бэхжүүлж байна. Гадаадын орнуудад хүүхдийг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны бус түүнээс ангид журмаар шийдвэрлэдэг гэсэн. Манайх улиг болсон Выщинскийн аргыг хэрэглээд 80 гаран жил болж байгаа болохоор энийгээ хамгийн сайн арга гэж үзнэ дээ. Хараал идсэн эрүүдэн шүүлт,  ядуучууд нь түм бумаараа торны цаана орцгоож байхад баячууд нь мөнгө шидлэн дээгүүр харан шүлсээ толгой дээр нь нулимна.
    Яагаад хүүхдүүд ял аваад байгааг мэдэж байна уу! . Хар нямдоржийн хар хуулинд хамгийн гол учирнь байгаа юм. Тайлбарлъя л даа: Хүүхдэд торгуулийн ял оногдуулж болохгүй, учир нь хүүхэд өмч хөрөнгө гэж юм байхгүй учраас, эд хөрөнгө хураах ялын талаар яриад ч хэрэггүй, за тэгээд хүүхдээр ажил хийлгэж болохгүй гэсэн заалт байдаг учраас албадан ажитл хийлгэх ял өгч болохгүй. Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч уг байгууллагад хүлээлгэн өгөх тухай  заалт бий боловч Монголд тийм байгууллага байхгүй зөвхөн хуулинд байдаг юм. Бас хүүхдэд баривчлах ял өгч болохгүй, болохгүй гэж оруулсан учраас  л тэр .... ингээд явж явж хүүхдэд хорих ял өгөхөөс ямар ч аргагүй болж байгаа биздээ.
                            Хүүхдийн эрх , хүүхдийн эрх л гэнэ. Томчууд нь харин олон сонголттой байгаа юм биш үү.   Гэмт хэрэгтнүүдийн арми бэхэжсээр.... 5,10 жилийн дараа нийгэмд өширхсөн залуучууд гарч ирнэ.... ахиад л гэмт хэрэг үргэлжилнэ.... тасрахгүй юм даа? Уг нь гэмт хэргийг нийгэмд гардаг өвчин гэдэгсэн. Эмч нар нь эрүүл хүн, эрүүл газар эмчилгээ хийгээд л байх юм. Ер нь эмч байгаа юм уу. Хуульч нарыг нийгмийн тэр гэмт хэрэг гээч зүйлийн эмч гэдэг биз дээ. Ширхэг шоколад, нэг шил архи, виски авч, хэдэн чулуу шидэж цонх хагалсаныхаа төлөөсийг ийм нэхэл хатуутай төлнө гэдгээ хүүхдүүд яаж мэдэхэв дээ.  Хайран сайхан залуу нас, хайран сайхан ирээдүй... хайран сайхан хүүхдүүдээ өөрсдийнхөө гараар л хар нүхэндээ хийцгээх юм даа.  /Обдоо/
Сэтгэгдэл:


хохь нь чи ч тэр би ч тэр... ниргэсэн хойно нь энд ингээд хашгираад яахав.
бид нэгдэж чаддагсан бол иймдээ тулахгүй байж болох л байсан. нэгдэн нийлэх гэхээр л өнөө долоон сарын нэгэнтэй хольж хутгаад байв. монгол хүн хэтэрхий довны үзэлтэй. гэр бүл.. заа үсрээд хэдэн найз, ... тэгээд л тэр хүний хувьд хайр нь дуусаа... бас хэдүүлэхнээ байж ичихгүй сум аймгаараа жалгарахнаа бас тэрүүхэндээ... олон юм ярилгүй өөрөө өөрийгөө олигтойхон аваад явбал барав нийгэм аяаандаа хөгжинө гэж хэлэх хүмүүст хэлэхэд... муур багшийн үлгэрийг дотороо нэг төсөөл дөө гэж л хэлэх байна... миний хувьд хаа очиж шудрагаар /адилхан идэж чадахгүй нь өөрийн минь азгүйнх л дээ. энийг өнөөх аминч үзэл гэдиймшд. нэг үгээр бэртэгчин/ зүтгэж л байна. өөрөө өөртөө болж л байна. харин нийгэм улам л харанхуйлаад... тэнд чинь ганц би биш миний мах цусны тасархайнууд амьдарна... ялгаа байхгүй та нарынх бас тэд нарынх ч амьдарна... бүрхэг бүрхэг... дээрхи нөхөрийнх шиг цагдаа буруутай, иргэн буруутай, түшээд буруутай гэж бурууг хайгаад л байвал хэзээ ч дуусахгүй... тогтолцоогоо л өөрчлөх хэрэгтэй... нийтээрээ сайхан ярилцаж байгаад яг л нэг цэг аваад тэрүүгээр улаан шугам татах хэрэгтэй... өмнөхийг нь мартая... уучлая... өршөөе... хонзогнохгүй... ар худрагаар чинь хошногыг чинь ухахгүй гээд л ... үүнээс хойш гэдэг шиг л... даан ч чадахгүй л дээ арчаагүй аминч юмнууд дээдчүүл ч доодчуулч ялгаагүй сэтгэлийн ялзралд... тэгэхгүй ингээд үргэлжлүүлээд л нохойн баас шиг явцгаагаад байвал бүр олон хүний амь л хий хохирно доо...

эх орноо бодохоор зүрх минь шархирч байна... дэмий хоосон нулимс ямар ихээр урсана вэ... амьдрал гэж энэ юм байх даа... дэлхий нийтээр л уйлж байна... хааяа ч зарим гарууд нь малийтал инээгээд гар барьцгаах нь харагдах л юм...
Бичсэн: пондоор (зочин) цаг: 23:03, 2008-10-17 | Холбоос | |


uuchlaarai
уучлаарай анд минь гэxдээ ажлаа xийгээд бид нарийн төлөө нойр xоолгүй зүтгэж байдаг цагдаагаа зоддог нь буруу шүү дээ тийм биш гэж үү.сонгуулийн саналд дургүйцсэн xүмүүс л уг нь цугларсан гээ биз дээ.та өглөө 8д гараад сургууль дээрээ очоод 8.30-д xичээлээ заана 13.30 магадгүй 15.20 xүртэл заана.тэрэнтэй л адил ш дээ цагдаагийн ажил.7 сарийн 1-н бас л ажилдаа л гарсан.сонгуулийн саналийг xудлаа гэж буxимдсан xүмүүс ажлаа xийж байгаа түрийн албан xаагчаа зодоx xэрэг байсан гэж үү.танийг xэн нэгэнтэй муудаxад xэн нэгэн танийг зодоxод цагдаа танийг xамгаалдаг эxэлж гэрийнxэн чинь биш найз чинь биш цагдаа л очдог тийм биш гэж үү тэд бүx л юманд байж л байдаг.тэгвэл цагдаа танийг өмөөрч байxад цагдааг xэн өмөөрxийн бэ.xар л даа одоо өөрсдийгөө xамгаалуулчиxаад тэдэнд ял тулгаад сууж байгаа биз дээ.цагдаад тан шиг л гэр бүл байдаг тан шиг л ээжтэй аавтай вр xүүxэдтэй xүлээж суудаг xань ижилтэй тан шиг л xүн шүү дээ тэр цагдаа чинь танийг гэртээ бүтэн нойртой xонуулж байгаа xүн бол цагдаа.таны гэрээс xулгайч аваад явсан юмыг олоx гээд тэр шөнөжин ажилладаг тэгэxэд та дулаан xөнжилдөө л.тэгэxэд тэр цагдаагийн гэр бүл гэртээ xаалга чагнаад xэвтэж л байдаг байxгуй юу.эцэст нь муулдаг xүн байxад өмөөрдөг xүмүүс бас тэрнээс олон байдаг шүү.тиймээс цагдааг биш тушаал өгдгийг нь буруутга.
Бичсэн: zolo (зочин) цаг: 22:40, 2008-10-17 | Холбоос | |


Энхбаяр цагаатгах болохооороо хэдэн зуугаар нь цагаатгаад гаргачдаг л юм байхчулээ... Гэтэл энэ хүн одоо нүдэн балай чихэн дүлий л суужээшд муу новш чинь
Бичсэн: 300 цаг: 12:43, 2008-10-17 | Холбоос | |


хууеэ наадхаа бэринатай яриачээ. тэгээд стратэгийн омгоолол хийгээчээ зугээр бухимдахаар
Бичсэн: posh цаг: 16:57, 2008-10-16 | Холбоос | |


Сонгуулийн хуулийг бүрхэгдүүлсэнээрээ эрх баригчид буруутай, Сонгуулийг зөв явуулаагүйгээрээ СЕХ буруутай. Сонголтоо зөв хийгээгүйгээрээ ард түмэн буруутай. гэтэл үр дагаварын хамгийн муу нөлөөг Монголчууд маань өөрсдөө дээр дооргүй бүхлээрээ л хүртэх болно. би тийм ч сэтгэлийн хөдлөл ихтэй хүн биш ч гэсэн сая орон нутгийн сонгуулийн хуудсан дээрх нэр болгоных нь ард: дарханы замд онхолдож үхэг, гэрэлгүй гудамжинд хутгалуулж үх, хүйтэн траншейнд хөлдөж үх, хятадуудад худалдагдаж хүний наймааны золиос бол, хүүхэд нь аборт хийлгэ, хүү нь хар тамхичин бол, хортой архи ууж үх, угаартаж үх гээл бичээхаясоон. үнэхээр саналаа өгөөд нэрийг нь дугуйлчих итгэл алга. хэнд нь ч. айл бүрт 30сая гэнэ үү. бас тэр ямааны мөнгө гээд бүүр эмгэнэлт хошин жүжиг. Хүүхэд бүрт сард 10-аад мянган төгрөг өгөх нэрийдлээр өвөлдөө утаагаар угаартуулж, зундаа нунтаг тоосоор амьсгалуулаад, хортой сүү уулгаж, хугацаа нь дууссан будаагаар хооллоод л. ямар ч байсан манай талын хүмүүс биш ээ. энэ эрх баригчид.

Одоо яах вэ. энэ бүхнийг яаж зөв гольдролд нь оруулах вэ? Эмч нар нь хаана байнаа. ард түмнээ бодохгүй юм аа гэхэд ирээдүй үр хүүхдээ бодоочээ. өөрөө насан туршдаа хамгаалж чадахгүй штэ. зөв боловсруулсан хууль л хүнийг хамгаалдаг юм.
Бичсэн: Org цаг: 16:40, 2008-10-16 | Холбоос | |


зөв шүү арай дэндүү бна
хамгийн гол нь яллаж байгаа зүйл ангид нь эмх замбараагүй байдал үүсгэсэн энэ тэр гээд орчихсон бна лээ шд, арай дэндүү юмаа

нэг таксиний жолооч энд нэг л биш, бишээ биш гээд бсан үнэн шүү
Бичсэн: bataa123 цаг: 13:52, 2008-10-16 | Холбоос | |


hediig yavuulj baij ene balai yum duusah boloo
hediig yavuulj baij ene balai yum duusah boloo
Бичсэн: obod (зочин) цаг: 13:42, 2008-10-16 | Холбоос | |


Ёстой үнэн. хэний ч хүүхэд дүү байж болох байлаа. Нямдоржийн энэ хууль монголчуудыг шоронжуулж байна даа. Юу юугүй л ял авчих гээд айдаг болж. Шоронжсон улс боллоо
Бичсэн: gump (зочин) цаг: 10:02, 2008-10-16 | Холбоос | |


100 хувь санал нэг байна. crying
Бичсэн: gereltuya цаг: 09:08, 2008-10-16 | Холбоос | |


org-iin helsentei sanal niiljiin. ard tumniig uursdiinhuu duulgawartai utsan huuheldei bolgohiin tuld hiij bna. unen shd. odoo turiin uuduus bugsuu haruulah honshoortoi aawiin huu bna uu. odoo ard tumnii setgehuid tur gej neeree tumur nuurtei yumaa gesen l aidas seremj bna. humuusee bolimoor yumuu. turiin tushmed bol bidnii ugiig l damjuulah uuregtei ih hurliin toti bh yostoi atal odoo hen ni hen bolchood bnaa
Бичсэн: honzo (зочин) цаг: 00:36, 2008-10-16 | Холбоос | |


Ер нь яачихсан хорвоо вэ
Бичсэн: ulemj цаг: 23:55, 2008-10-15 | Холбоос | |


Ер нь хүүхэд гэлтгүй энэ бол улс төрийн золиос. ард түмнийг айлгах гэсэн оролдлого шүү дээ. Одоо ард түмний ихэнх хэсэг улс төрийн идэвхгүй буюу айдастай болж хувирч байна. ард түмэн бодсоноо хэлэх эрхгүй, эсэргүүцэх чадамжгүй роботууд болж хувирч байна. Бидний төлсөн татварын мөнгөөр саналыг луйвардаж, хулгайлж, буцаагаад шийтгэж байгаа нь Монгол Улсад ардчилал, үзэл бодлын эрх чөлөө гэж байхгүй гэдгийг л харуулж байна. Нэгэнт хуулийн хүрээнд хүүхдүүдийг хорихоос өөр аргагүй байдалд хүргэсэнээрээ, энийг засаж залруулахгүй ямаанд мөнгө олгож байгаагаараа эрх баригчид Эх орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө биш зөвхөн өөрсдийнхөө төлөө ажиллаж байгаа нь ойлгомжтой.
Бичсэн: Org цаг: 22:50, 2008-10-15 | Холбоос | |


Дээр нь хэн нэгнийг заавал буруутан болгож харуулах шаардлага байгаа учраас, өөрсдийн хийсэн балиар зүйлээ нууж хаах гэсэн хөгийн байдлын золиос л юм даа... Би ч аль хэдийн гутраад сэтгэл санаа шалнаас салахаа больчихсоон crying
Бичсэн: xvv цаг: 22:46, 2008-10-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax