Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-10-21
Хараалын үгс ба бүдүүлэг зан...талархах сэтгэл
Саяхаан би хэдхээн хоногийн өмнө шинэхэн танилцсан нэгэнбээртэй буу халаад зогсож байлаа. Тэр хүн блогийн тухай надаас асууж байна би хариулна. Ийм юм байдаг, тийм юм байдаг, ийм үр ашигтай хэмээн хэсэг тайлбарлав. Тэгсэн мань хүн хэлж байнаа: Тийм соёлтой нэгэндээ итгэдэг, найз нөхөд болдог газар тэгээд яг байдаг юм уу аль нэг сайт руу яваад орохоор энэ хорвоогоор дүүрэн хараал байдаг ш дээ. Хаая нэг юм бичичээр энд тэнд нь хүлээж байсан хэдэн гарууд шууд л  харааж зүхээд л хааж туугаад л дайрдаг гэнэ.

                               Өөрөө ороод үзлээ  хөөрхий. Би мэдээллийн сайтуудын сэтгэгдэл ерөөсөө уншиж байгаагүй юм. Мэдээг гүйлгэж хараад л болоо. Тэгээд зориуд үзсэн чинь ухаан алдах дөхлөө? Нээрээ л энэ ертөнцөөр дүүрэн хараал  үгс , бүдүүлэг зан ярих ч юм биш . Ой гутлаа ийм тэнэг залуучууд ийм их болчихсон юм уу гэж бодлоо. Амнаас гарахааргүй үгс түм бумаараа. Амар тайван блог бичдэгтээ хэсэг баярлав. Сайхан коммент үлдээдэг найз нартай, блогчидтой их баярласан. Би ер нь блоггерууддаа баярлалаа гэж хэлж байгаагүй юм байна. Бид нэрээ сайхан ертөнцөд сайхан орчинд амьдардаг улс юм байна ш дээ нөхдөө.
Сэтгэгдэл:


хүн ямар орчинг хүснэв түүндээ амьдарна гэдгийн нэг том ил жишээ нь тэр шүү дээ

би ч бас их баярладаг шүү, харин тэр чиний бичлэгийг хулуусан бол хэлээд үздээ хөгшөөн
Бичсэн: bataa123 цаг: 10:01, 2008-10-24 | Холбоос | |


нлог чинь угаасаа блог.мн 2 чинь нэг байхаа. Тэгээд чиний блог.мн дээр оруулсан бичлэгийг чинь шууд нүүр хуудсан дээр оруулаад байдаг юм шиг байна лээ.
Харин зарим хүмүүс хүний бэлдсэн материалыг нэр усыг нь ч дурьдалгүй их ашиглах юмаа. Гэхдээ одоо яалтай ч билээ хэхэ

Тэр сэтгэгдлийн хувьд бол тэгээд хүн бүр эрхээ эдлэж байгаа хэрэг, нийгмийн бухимдал, оюуны ядуурлын тод жишээ байхоо. Гадаадын том мэдээллийн сайтууд тэр болгон сэтгэгдэл үлдээдэг хэсэгтэй байдаг ч юмуу үгүй ч юмуу...
Бичсэн: xvv цаг: 20:49, 2008-10-23 | Холбоос | |


баярлалаа нөхдөө
Асуувал хариулъя
Бичсэн: Обдоо цаг: 21:47, 2008-10-22 | Холбоос | |


эхэххэхэ... обод минь дээ хэзээ том болно доо чи мээн
Бичсэн: tatah цаг: 18:48, 2008-10-22 | Холбоос | |


ялангуяа манай блогмн-хан dancing
Бичсэн: donika цаг: 17:11, 2008-10-22 | Холбоос | |


мэдкүйээ хааяахан мэдээ хардийн сэтгэгдэл улдээж байгаагуй сонирхож ч байгаагуй... гоожуурийг л унэн гайхсан not listening дахиж ороогуй.
блогчид блогууд харин гоёшуу...
Бичсэн: donika цаг: 17:05, 2008-10-22 | Холбоос | |


Улс төрийн ч юм уу, нийгмийн шинжтэй мэдээллийн сайтуудын бичлэг дээр үахиалгаар сэтгэгдэл бичүүлдэг гэж ярьдаг юм байна лээ.. Үнэний хувьтай л байх. Блогийнхны хувьд ч сайхан шүү... happy
Бичсэн: gereltuya цаг: 14:10, 2008-10-22 | Холбоос | |


мэдээлэлийг шүүмжилхээсээ илүү харааж ерөөсөн хүмүүс л бгшд,за ерөөхөөсөө илүү хараал урсгасан амитад л сэтгэгдэл үлдээсэн бгшд,за сэтгэгдэл гэж хараалууд л бгшд.Тийм юм/хараал/ бичээд сууж бг тэр хүмүүс гүйээ мөн их завтайяа,гүйээ мөн их соёлтойёо.түүн дотор гадаадад амидардаг ч хүмүүс бгаа бхаа,хэдийгээр сайхан орчинд амидарч бгаа ч гэсэн өөрсднийгөө хүмүүжүүлж чадахгүй бол хөөрхийлөлтэй л юм........гэж боджийно.. silly
Бичсэн: zoogie25 цаг: 13:50, 2008-10-22 | Холбоос | |


хэлээд юукэв, хө. happy
Бичсэн: Бафль (зочин) цаг: 12:37, 2008-10-22 | Холбоос | |


Намайг хэн ч танихгүй юм чин гэсэн байдалтай сэтгэгдлийн самбарыг орцны хананаас аймаар болгочихсон байдаг шүү
Бичсэн: honzo цаг: 02:24, 2008-10-22 | Холбоос | |


ene neeree bolimoor yumaa
банжига дээр миний бичлэгийг хулгайлаад хийчиж тэр нлог дээр гарчихаж
http://pizda.blog.banjig.net/post.php?blog_id=9771&post_id=87402#
http://www.nlog.mn/#linksHistory=blog-blogView-3439 gesen 2 link bna gaihaj gyitslee
Бичсэн: Обдоо цаг: 22:10, 2008-10-21 | Холбоос | |


Тийм шүү.Үнэн гэгээлэг сайхан ертөнц бидний блог. big hug
Бичсэн: gangaa цаг: 20:36, 2008-10-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax