Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-10-24
Би хэн бэ?

Хүн өөртөө үргэлж энэ асуултыг тавьж байх хэрэгтэй юм шиг ээ. Урьд нь хэн байсан одоо хэн болсон, дараа нь хэн болох гээд л …..

 

Энэ зун, намар цалингийнхаа нилээдгүй зоосыг хэрэгцээгүй зүйлд үрж, дураараа дургижээ. Би огт мөнгөгүй болоод саяхан бүүр хоол ч авч идэх, автобус унааны мөнгөгүй хэдэн өдөр болсон чинь нэг л сонин санагдаад. Хэн ч биш болчихсон юм шиг уур хүрээд ч гэх шиг…Үнэхээр сүүлийн хэдэн жил сүрхий л болчихсон юм байна би чинь. Ийм их биеэ тоолоо гэж үү ? Ийм хүн байсан гэж үү ?

 

Картын барааны хүнд хэцүү үед дэлгүүрийн үүдэнд мангар бацаан байхдаа “цэнхэр дэлгэц” зараад зогсож байсан үе, сонсогч байхдаа  өлссөн мөртлөө хэнд ч мэдэгдэхгүй “үгүй ээ би цатгалан” гээд л явж байсан цаг….хөдөө ажлаар оччихоод хоол ундгүй, сохор зоос ч үгүй ангац, ангаж явсан тэр мөч … хуучин ажлаасаа гарчихаад ямар ч цалингүй ээжээсээ мөнгө аваад 6 сар явж байсан ачилалгүй залуу, өөрийгөө мэдэхгүй байж магистрантурт орчихоод аавынхаа тэтгэвэрээр төлбөрөө хийлгэж байсан тэр үеэ, нэг бакаал пивоны мөнгө байхгүй болохоор найз нартаа худлаа хэлээд гэр лүүгээ явж байснаа би мартлаа гэж үү?. Хүн хаана хэзээ ямар хаана, хэзээ байснаа байнга санаж байх ёстой. Гэтэл би ямар явсан мөчөө өөртөө сануулахгүй хэт биеэ тоожээ. Би хэн бэ ? Гэрийнхнийгээ гомдоогоод л, үл тоосон байдалтай хүмүүстэй харьцдаг болоод явж байсан нэг мэдсэн чинь өнөөх тэнэг чинь….

            Хүн дарга ч байж болно цэрэг ч байж болно, баян ч байж болно ядуу ч байж болно, амьдрал өөрөө баялаг… туг ч барина тугал ч хариулна …хэн байснаа ерөөсөө мартаж болохгүй… Яг хэн гэж хүн хэлсэнийг сайн санахгүй байна “Аз жаргалтай тэр олдсон өдрүүддээ битгий сэтгэл ханаарай, энэ л үед чи зовж байсан тэр л өдрүүдээ мартахгүйгээр өөрийгөө хянаж, хурцалж байх ёстой юм шүү“ гэсэн утгатай үг хэлсэн байдаг.  урт урт бодлууд хөвөрсөөр …. өөрийгөө хүн загнаж байх хэрэгтэй би өөрийгөө загнаж сууна. /обдоо/

 

Сэтгэгдэл:


үнэхээр сак хэхэ тм шүү үнэн баярлах
Бичсэн: сэкэ (зочин) цаг: 00:38, 2010-05-23 | Холбоос | |


tiim shuu
Энэ их завгуй уйд бид оорийгоо хаана, яаж явж байгааг бодох боломжийг оортоо гаргах хэрэгтэй. Тэр уйд би алдаа, оноо алийг хийж яваагаа бэдэх боломж гардаг. Гэхдээ заримдаа оорийгоо алдаа хийж байгаагаа мэдсэн мортлоо засаж чадахгуй байх тохиолдол байдаг шуу дээ.
Бага ч бай оорийнхоо зорисон зуйлээ хийчихээд оорийгоо шагнаж баярлуулж байх хэрэгтэй. Гэхдээ хэтрүүлж дараагийн зорилгоо мартаж болохгуй гэж боддог доо.
Бодсоноо хэрэгжүүлэхэд бас хэцүү!!!Чи мэднэ дээ.
Бичсэн: Зочин (зочин) цаг: 12:31, 2008-10-25 | Холбоос | |


happy
Бичсэн: Зочин цаг: 11:57, 2008-10-25 | Холбоос | |


loser
Бичсэн: Зочин цаг: 11:41, 2008-10-25 | Холбоос | |


ухаантаймшт... хөөрхиймшт гсн...

хэхэхэ, дээгүүрх хэдэн нөхдөд нэг юм хэлэх гэснээ болиод, залгиад гарав... batting eyelashes
Бичсэн: yuki цаг: 22:39, 2008-10-24 | Холбоос | |


nii shine naiz
shinhen tanil obdoo and.

saya hed honogiin omono obdoo hemeeh negen huulich mergejiltei zaluutai taniltslaa. net eer hesen blog unshin yavj baigaad ter zaluugiin bichsen bichlegvvdiig unshaad ooriin erehgvi bayarlan setgel minii hodolsoon. ter huulich mergejiltei ajilaa hiihiin hajuugaar hvvhded zoriulsan vil ajilgaand gar bie setgeee zoriulan ajildag mon tvvnii gaihamshigt heseg naizuud. tednii hiij bvteen yavaa ajil viles bvged gaihaltai saihan setgegdel torvvlj bailaa. odoogoos 10 jiliin omono niigem maani bvheldee hvnd hetsvv baisan ve. ter ved aali orhi ahui amidral mash hvndhen davaag tuulj baisan sanagdnaa. mini huvid surch bolovsroh garaa mini ehelsen ve bailaa. hicheeliin hereglel surgaltiin tolbor geedl. aav eej saihan setgelt ah egch nariinhaa tuslaltsaataigaar bi surah bolovsroh zavshaaniig olj avsandaa hyazgaargvi bayrtai ayvdag yum. baga baihad uchirch nadad tusalj demjij baisan terhvv ah egch nariin gegeen setgel shinheen naiz obdoogoos mini dahin medregdsen ni tuiliin bayart uulzalt bailaa. saihan setgel monhod orshdog yum baina, veiin ved delgerdeg yum baina,otolj hogshirdogvi yum baina nas nasand orshdog yum baina.tiimee bid ene vedee,omnoh veiin ah egch, nastan buurluudiinhaa ter saihan enrengvi tusch nigvvlsengvi gegeeleg setgeliig tvgeen zalgamjilah ni bidnii hvn bolj mendelsnii zailashgvi avch yavah shaardlaga gej huvidaa vzdeg bilee.urid ni setgeliin gvnd hadgalaasai orshdog gegeen hvsel mini ijil sanaatai bodoltoi ,hvsel ermelzeltei tegsen atgaa bvged oor ooriin mergejil chigleltei oor ooriin gaihamshigt yortontsiig setgeldee bi bolgoson zaluustai tsag yamagt uchirah bolsondoo bi ulam ih itgel togos gerelt yortontsiin zvg setgel tatagdan tedgeer gaihamshigt setgeltenvvdiin egel daruuhan orshih terhvv setgeliin gvn deh nutsad nevterch, aav eej ahan dvv bagsh hairiig tvgeegch ter bvh buyantnuudiinhaa gegeen halaag zalgamjilah hvseld ooriin erehgvi temvvlnee.tiimee bid hediigeer uulzaj negne haraagvi ch setgeleeree negdsen anduud bilee.derged mini baiga olon zaluusaas medreegvi baij alas holoos hamgiin sain and boldog ni yuniih yum be> setgel vv? hooh ter setgel yamar aguu yum be....
Бичсэн: zaya. (зочин) цаг: 21:25, 2008-10-24 | Холбоос | |


Сэтгэгдэл

Энэ зун, намар цалингийнхаа нилээдгүй зоосыг хэрэгцээгүй зүйлд үрж, дураараа дургижээ.

Хэрэгцээтэй л байсан даа... winking би лав харамсахгүй байгаа. Ер нь ийм зүйлд харамсдаггүйн. big hug Яах гэж амьдарч байгаа билээ. Ямар мөнгө хурааж цуглуулах гэж байгаа биш, үрэх үедээ үрэх нь гарцаагүй.. Энэ зун, намар үнэхээр сайхан байнаа big grin big grin big grin

Эдэлсэн аз жаргалынхаа төлбөрт төлсөн хэрэг. Харин ч ийм хямд аз жаргалыг авч болдог нь гайхалтай хэрэг шүү winking

Бичсэн: xvv цаг: 21:22, 2008-10-24 | Холбоос | |


sayhan ene ugiig chin bas oortoo helmeer bla
урид нь хэн ч биш болж болох үед ачлалаа мэдрүүлсэн аав, ээж, хамаатан, найзууд, дүү, эгч нартаа би хатуурхах эрхгүй ээ.

Би хэн байсан билээ, тэдний ачаар одоо хэн билээ, цаашид хэн байх билээ.

Би ганцаархнаа болсон үед надад ямар хэрэг байх билээ дээ. ямар ч кайфгүй
Бичсэн: galbaatar цаг: 19:25, 2008-10-24 | Холбоос | |


Амьдрал хүнийг сохроодог юм
Амьдралд сайн муу ээлжилдэг
Харин жаргал даадаггүй юм
Тэрнээсээ болж алдаа гаргадаг
Бичсэн: amitaba цаг: 18:47, 2008-10-24 | Холбоос | |


γνῶθι σεαυτόν гэж..
Бичсэн: bayasum цаг: 18:43, 2008-10-24 | Холбоос | |


ta byhnesee...
та быхнээсээ ирэх зөвлөгөөнд их баырладаг шыы
Бичсэн: obod (зочин) цаг: 18:13, 2008-10-24 | Холбоос | |


+1 onoo
Би бодлоо л до. чамшиг сэтгэж манай ажлын газрын жолооч шиг тайван машинаа барьж өглөө ажилдаа хоцролгүй ирж орой хань ижилгүүгээ яаран харьдаг бол гэж ... өнгөрсөн үе бол ирээдүйн дуран юмаа гэж хэн нэгэн нь хэлсэн байдаг билүү гүйлүү?
Бичсэн: Haiguulch (зочин) цаг: 15:19, 2008-10-24 | Холбоос | |


Тийм шүү...
Бурхан биднийг шороогоор бүтээсэн юм гэнэ лээ. Бид хэвлийгээс унаж шороо руу шингэдэг. Хичнээн сайхан амьдарсан ч шороонд л шингэх ертөнцөд чадахаараа тарвалзаж л байгаа юм чинь юундаа сэтгэлээр унах вэ дээ...
Ундаа зарж, грушик хийж, гутал уллаж байсан тэр өдрүүд бид нарт сургамж болоод л хойно үлдсэн.
Хүн гэдэг өөрийгөө насаараа хайж явдаг юм гэнэ лээ андаа. Өөрийгөө олон олтлоо тэр аялалд хамтдаа алхаж л байя... Олсоныхоо дараа харин яаж олсоноо надад хэлж туршлага судлахад туслаарай хэхэ
Бичсэн: shinee (зочин) цаг: 15:18, 2008-10-24 | Холбоос | |


Чи эр хүн шүү
Ободоо чи Эр хүн шүү, чамтай санал нэг байна,яагаад гэхээр өнгөрснөө мартаад өмнөхөө үгүйсгэдэг өнгөрсөн рүү гээ нулимдаг хүмүүс байдаг.Харамсмаар ч гэхүү тэнэг ч гэх үү.Мэдэхгүй юм. Гэхдээ өнөөдөр хүн нэг ч төгрөггүй боллоо гээд, өөрийнхөө үнэ цэнийг хэзээ ч алдаж болохгүй. Яг энэ тохиолдолд чиний хувьд Ободоо энэ бол түр зуурын л асуудал. Чамайг маш олон зүйл хүлээж байгаа...Ёстой л амьдрал гэдэг үнэхээр баялаг.Чи хэзээд Оюунболд хэвээрээ л байна. Гагцхүү он цагийн урсгалд чиний ажил алба амьдрал, гаднах дүр төрх,үзэл бодол чинь хувьсан өөрчлөгдөхөөс дотор хүн чинь, ертөнцийг үзэх үзэл чинь Обод хэвээрээ л байна гэдэгт итгэж байна...
Бичсэн: Уугий (зочин) цаг: 15:18, 2008-10-24 | Холбоос | |


аан тийн өөртөө хайртай байх хэрэгтэй тээ бас
Бичсэн: 300 цаг: 15:08, 2008-10-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax