Үхэх дөхлөө. Машинд мөргүүлээд... Сэхээнд 2 хоноход 6 хүн дэргэдээ өнгөрөхийг нүдээрээ үзлээ…. бурхан минь …..залуучууд нэгнээ яасан ч хайрлахгүй зоддог болсон юм бэ дээ ? Хэдэх ч үг алга . Эх хүнний нулимс…. Би бүүр шоконд орсон. Үхэл надаас ойрхон эргэлдээд байна мэт. Нүдээ анихад, чихээ таглахад ч ёолж байгаа, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүний тэр мөч чихэнд улам чанга дуулдана. Ээжийгээ дүү нарыгаа сэтгэл санааг нь мөн ч их зовоолоо. Бурхан минь танд баярлалаа. Амьд мэнд хийж бүтээх эрч хүчийг минь сэргээж, юу хийх ёстойг минь хүчтэйхэн шиг сануулж өгсөнд маш их талархаж байна. Бурхан намайг эхнэр аваагүй болохоор эргүүлээд явуулаа биз дээ. Хийх юм их байна. Амжуулах ажил ч их байна. Намайг тэрийг хий гээ биз дээ. Аавыгаа нас барахад алтан шарилынх өмнө амлаж хэлсэн тэр үгээ би мартлаа гэж үү? Үгүй ээ би заавал хийнэ, чадна. Хийх зүйл тодорхой байхад цаг хугацаа ч багадана.
BONUS 1; Би ихээ олон найзтай. Бас сайхан хамт олонтой. Хүн өвдөж байхдаа ганцаарддаг гээ биз дээ гэхдээ энэ зовлонг би амсаагүй, угаасаа ганцаардах дургүй хүн гэж байдаг . Анд нөхөд 300, Хүү, Оргио, Юки, Секү /энэ 2 нэр нээрээ холбоосоороо дуудагддаг шүү/ Чимгээ, Умбаа, Номио, Номингоо, Отгонсүрэн олдохгүй ховох эм тариа авчирсан анд найз Гангаа, яамны эмнэлэгээс арын хаалгаар ор хоног авчирсан Ундармаа, Отгонтуяа нартаа, гайхуулж баярлаж явдаг ажлынхаа хамт олондоо /нэрүүдийг нь жагсаавал блогт багтахгүй учраас ингэлээ уучлаарай/ чин сэтгэлээсээ баярласнаа хэлээд чанга чанга тэвэрье.
BONUS 2; Палатанд хилийн цэргийн албан хаагч нэхх худлаа яридаг ах хамт эмчлүүлж байсан юм. Тэр нэг удаа ингэж ярилаа: “Хил дээр нэг цэрэг амиа хорлоод тэгсэн чинь бүр толгойноос нь 40 шихрэг сум гарч ирсэн ш дээ” гэж ирээд л ярив. АКМ буу магазиндаа 30 ширхэг сумтай, тэгэхээр тэр эр нэг бүтэн магазин сум дуусгааад дараагийнх нь хийгээд талд оруулаад өнгрөсөн юм байна л даа. Барин тавин ярьсаныг аянаа.
TOTAL:Найз нартай би баярлаж талархаснаа илэрхийлж чаддагүй тийм л лойдор эр би. Угаасаа байгаа нүүрэн дээрээ ч баярласнаа хэлж чаддагүй, талархаж мэддэгүй тийм хүн. Хорвоо дээр хэд наслахаа би мэдэхгүй ч талахралыг бол хэрэгтэй үед нь тухайн хүндээ тэр цаг мөчид нь хэлж байх хэрэгтэй гэдгийг хожуухан ч гэсэн ухаарч байна. Андуутайгаа хэдэн жил найзлах болоо? гэж хүмүүс асуудаг. Он цагийн уртад найзын холбоо улам бэхжин үү гэхээс бүдгэрэнэ гэж үгүй. Салаа замын эрхээр амьдарлынхаа мөрийг хөөгөөд явах ч гэсэн хэзээ ч тэр хүн, тэр “алт” миний найз үүрд хэвээр л байх болно. Хорвоогийн бүр найз нар өнө мөнхөд байг гэж хэлмээр байна. Жавартай, салхитай өвлийн өдрүүд эхэлж байгаа ч гэсэн цээжин дотор хурц нар ээгээд сайхан байх чив ээ. Обдоо