Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-11-18
Гадаадын иргэдийг албадан гаргах үндэслэлийг тайлбарлах нь
 
 

                Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай 1993 оны хуулийн  30 дугаар зүйлд гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах үндэслэлийг дурдахдаа: а/.Монгол Улсад хүчин төгөлдөр бус болон хуурамч бичиг баримтаар орж ирсэн буюу оршин суух хугацаа нь дууссан боловч тус улсаас гарч явахаас зайлсхийсэн; б/.Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгосон буюу буцаан авсан боловч тухайн гадаадын иргэн тус улсаас гарч явахаас зайлсхийсэн; в/.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн буюу  ирсэн зорилгоосоо өөр  үйл ажиллагаа явуулсан бол; г/.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол; д/.Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн 11.3-т заасан үндэслэл бий болсон бол гэж тодорхой зааж өгчээ. 2004 онд баталсан Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүлйийн 11.3-т заахдаа  “Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон гадаадын иргэн Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагын  хууль ёсны  шаардлагыг биелүүлэхээс зайлсхийвэл түүнийг хууль тогтоомжид заасны дагуу тус улсаас албадан гаргана.” гэсэн байна.

            Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах тухай шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх албаны  саналыг үндэслэн гаргана.  Албадан гаргах тухай шийдвэрийг Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх алба, хил хамгаалах болон цагдаагийн байгууллагатай хамтран  гүйцэтгэнэ.  Засгийн газрын 2003 оны 79 дүгээр тогтоолоор “Гадаадын иргэнийг Монгол улсын нутгаас албадан гаргах журам”-ыг баталжээ.

             “Гадаадын иргэнийг Монгол улсын нутгаас албадан гаргах журмын 2.1.3.-т Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан бол гадаадын иргэнийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргах үндэслэл болно.

            Аливаа гадаадын иргэний ирсэн зорилгыг юуны өмнө түүний Монгол Улсын визний ангиллаар нь тогтоох нь зүйтэй. “Монгол Улсын виз олгох тухай” Засгийн газрын 2003 оны 75 дугаар тогтоолоор баталсан журмын 2.4.4-т “Т” ангиллын визийг гадаадын хөрөнгө оруулагч, эсхүл гадаадын хөрөнгө аж ахуйн нэгж, түүний салбар, төлөөлөгчийн газарт удирдах албан тушаалтанд олгохоор заасан байдаг. Үүнээс үзэхэд гадаадын хөрөнгө оруулагчийн ирсэн зорилгыг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, түүний салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны чиглэлээр тодорхойлно. Гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгж, түүний салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны чиглэлийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ, түүнчлэн татварын ерөнхий газар бүртгүүлсэн байдал, аж ахуйн нэгжийн дүрэм зэргээс тодруулж болно. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж холбогдох тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай 2001 оны хуулийн дагуу авч гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн байх шаардлагатай байдаг.  Түүнчлэн 2000 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Сангийн яамны сайд, Үндэсний статистикийн газрын даргын хамтарсан 69/102 дугаар тушаалаар баталсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны ангиллалыг батлах тухай” чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг өгдөг.

Жишээ нь: Дээрхи ангилаллаар барилга угсралтын ажил нь  F салбарын, 45 дугаар дэд салбарын  451 дугаар бүлгийн 4510 дугаар дэд бүлгийн  “Барилгын ерөнхий болон мэргэжлийн гүйцэтгэгч байгууллагын барилга барих, инженерийн барилга байгууламж, зам гүүр барих үйл ажиллагаа” гэсэн тодорхойлолтойгоор ордог байхад, гадаад дотоод худалдаа гэдэг нь G салбарын 50 дугаар дэд салбарын, 501-526 дугаар бүлэгт заасан олон төрлийн худалдааны хэлбэрийг хэлдэг байна.  Өөрөөр хэлбэл барилга барих /бариулах/, худалдаа эрхлэх нь хоёр өөр төрлийн үйл ажиллагаа болно.

“Зууны мэдээ” сонины 2008 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн ¹246-т БНСУ-ын элчин сайд Пак Жин Ху ярилцлага өгөхдөө: “... 3000 гаруй солонгос иргэд Монгол улсад оршин суудаг. Ихэвчлэн нийтийн хоол, үйлчилгээний салбарт ажилладаг л даа. Сүүлийн үед барилга, уул уурхайн салбарт ажиллах томоохон пүүс, компаниуд Монгол улсад хөрөнгө оруулахаар судлах болж...” Гэтэл зарим солонгос иргэд  Монгол улсад явуулж байгаа  үйл ажиллагааныхаа төрөл, дэд салбар, салбарыг ялгаж ойлгохгүй, санаатайгаар будилуулж байна.

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн алба нь гадаад улсын иргэнийг албадан гаргах асуудлыг шийдвэрлэхдээ: 1/Алба өөрөө санаачлан шууд; 2/Бусад байгууллагаас ирсэн /жишээ нь: цагдаа, шүүх, тагнуул, эрүүл мэндийн байгууллага/ шйидвэрийг үндэслэн; 3/Иргэдийн гаргасан өргөдөл гомдол, шаардлага, мэдээлэл, хүсэлтээр тус тус албадан гаргах асуудлыг шийдвэрлэнэ.

          Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай 11 дүгээр зүйлд  хөдөлмөр эрхлэх  талаар заахдаа “Монгол Улсад хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч, байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв буюу түүний эрх олгосон байгууллагын зөвшөөрөлтэйгээр энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар хориглосноос өөр ажил, албан тушаал эрхлэх, гэрээ, хэлэлцээрийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн, эсхүл төрийн бус байгууллага, олон улсын  байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчийн газарт ажиллах, аж ахуйн нэгж байгуулан үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж болно” гэжээ.  Гадаадын иргэний хөдөлмөр нь 1999 онд батлагдсан “Хөдөлмөрийн тухай” хууль, 1993 онд батлагдсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, 2006 онд батлагдсан Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай, 2006 онд батлагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиар тус тус зохицуулагддаг.

Жишээ нь: Монгол Улсын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын ангиллын визээр орж ирсэн БНХАУ-ын иргэд барилгын ажил хийж байна. Энэ нь   эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн гэсэн үг.

            “Өнөөдөр” сонины 2008 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн ¹232-т “Кей Эйч Ари” хэмээх БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид шалгалт хийж, дээрхи шалгалтын явцад бичиг баримтын зөрчилтэй 25 иргэнийг хяналтын байцаагч нар нутаг буцаах боллоо” гэсэн мэдээлэл байна. Уг нь бичиг баримтын зөрчил төдий бус, хуулийн тодорхой заалт зөрчсөн хэрэг л дээ. Алба өөрөө санаачлан албадан гаргаж байна гэсэн үг.

          Хэрэв гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь гадаадын хөрөнгө оруулалтын гэрчилгээ, аж ахуйн дүрэмдээ заасан үйл ажиллагааны чиглэлээс өөр үйл ажиллагаа эрхэлж байгаа бол ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж байна гэж үзэх бөгөөд энэхүү байдал нь тухайн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид ажиллаж байгаа удирдах албан тушаалтныг Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргах үндэслэл болно.

          Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар Гадаадын хөрөнгө оруулагчын ирсэн зорилгыг Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр буюу бүрмөсөн зогсоох эрхтэй байдаг.  

                    Гадаадын хөрөнгө оруулагчын ирсэн зорилгыг Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн өгсөн үйл ажииллагааны зөвшөөрлийг заасан гэрчилгээгээр тодорхойлно. Тухайн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хэрэв өөр ажиллагаа эрхлэх буюу  үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчлөх бол  энэ тухай аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу авч уг гэрчилгээн дээр тусгайлан тэмдэглэл хийлгэсэн байх шаардлагатай. Тухайлбал худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй гадаадын хөрөнгө оруулагч орон сууцны барилга баривал /өөрийн хөрөнгөөр бусдаар бариулах мөн баривал/ энэ нь үйл ажиллагааны зорилгоо өөрчилсөн хэрэг болох бөгөөд дээрхи тохиолдолд ГИХАЭА хуулийн заалтыг үндэслэн албадан гаргах асуудлыг ХЗДХЯ-ны сайдад тавина.

            Жишээ нь Гадаад худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй компани барилгын үйл ажиллагаа явуулахдаа Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх тусгайлсан зөвшөөрөл авах хэрэгтэй бөгөөд  ийм зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулсан нь ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэсэн үг. Монгол улсад аялал жуулчлалын визээр орж ирсэн гадаад улсын иргэн өөр үйл ажиллагаа явуулах, эсвэл дотоод, гадаад худалдаа үйлчилгээ эрхлэх нэрээр Гадаадын хөрөнгө оруулалтын газраас зөвшөөрөл авсан мөртлөө түүнээсээ өөр  барилгын үйл ажиллагаа явуулж байгаа нь тус хуульд дурдсан “ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж” буй нэг хэлбэр юм. Иймээс тус гадаад улсын иргэнийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргах хангалттай үндэслэл болно.


Барилгын тухай хууль тогтоомж зөрчиж  эд хөрөнгөнд хохирол учруулсан үйлдэлийг хэрхэн шийдвэрлэх вэ? : Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлд барилга байгууламж  бариулах шаардлагыг дурдахдаа: 1/.хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан 2/. шаардлага хангасан зураг төслийн дагуу баригдсан 3/.хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэгцээг хангасан; 4/.зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй; 5/.үйлдвэрлэлийн гоо зүй, байгаль орчны нөхцөл, шаардлагад нийцсэн байх ёстой гэжээ. 

            Улсын стандарт, дүрэм ёсоор бол барилга баригдаж байгааг зургийн хяналт, технологийн хяналт, хөндлөнгийн хяналтаар гэсэн 3 хяналтаар баталгаажуулж байх ёстой байдаг.

            Дээрх тохиолдолд гадаад улсын иргэн зохих зөвшөөрөлгүй барилга барих үйл ажиллагаа явуулсан  учраас  1992 онд батлагдсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 381 дугаар зүйлд заасан “Барилга, хот байгуулалтын журам зөрчих” гэсэн захиргааны зөрчил гаргасан байна. Тус зүйлд заахдаа “Зохих зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын болон барилгын зураг, төсөл зохиох ажил гүйцэтгэх, барилгын хийц, эдлэл, материал үйлдвэрлэх явцад барилга, байгууламжийн бат, бэх, тогтвортой буюу найдвартай чанарыг алдагдуулах зэргээр барилга, хот байгуулалтын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэнийг 40000  хүртэл, албан тушаалтныг 1000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.” гэжээ

Мөн түүнчлэн 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлд “Чанар муутай барилга бариулах, ашиглалтад оруулах” гэмт хэргийн бүрэлдхүүнийг заахдаа Барилга барьж  байгаа аж  ахуйн нэгж, байгууллагын эзэн, эрх баригч,  түүнчлэн барилгын чанарт хяналт тавих үүрэг бүхий албан тушаалтан чанар муутай, дутуу болон батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга бариулсан буюу ашиглалтад хүлээлгэн өгсний улмаас их хэмжээний хохирол учирсан бол хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн байна. Энэ нь заавал дээрхи барилгыг барьж дуусгасны дараа хүлээж байгаад эрүүгийн хэрэг үүсгэнэ гэсэн үг биш. Дээрхи гэмт хэргийн улмаас их хэмжээний

Сэтгэгдэл:


би амьдралаас,,,
Бичсэн: Зочин цаг: 16:35, 2012-10-05 | Холбоос | |


гадаадын иргэдийг хараад манай хүүхдүүд битгий тэнэглээд байгаач ээ эхээс төрөөгүй юм шиг монгол биш юм шиг тэннэг юм шиг
Бичсэн: Зочин цаг: 16:34, 2012-10-05 | Холбоос | |


Хэхэ тийм шүү...
гоё шүү тэврэлт
Бичсэн: Зоригт ван цаг: 14:15, 2010-04-16 | Холбоос | |


Гадаадын иргэд Монгол хүмүүсийг басамжлах хандлага гаргуулахгүйн тулд дээрхийн ойролцоо зөрчилтэй иргэдийг шууд Харяатын албанд мэдээлж гаргаж хаях хэрэгтэй. Монголчууд chupa chupsgui, kimchijigegui, zagvariin pidjak paltogui ch amidarsaar irsiin, tiim bizdee zaluusaa
Бичсэн: Зочин цаг: 14:04, 2010-04-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax