Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-11-18
Бие даасан чөлөөт хэвлэл мэдээлэл.

                    

Мэдээлэлгүйгээр хариуцлага үгүй. Мэдээлэл бол эрх мэдэл . Мэдээллийг олон хүн эзэмших  тусам эрх мэдэл тэр хэмжээгээр тархдаг. Ард түмэн мэдээлэл олж авах бололцоотой  байна гэдэг  бол улс үндэстэндээ итгэлтэй байх нэгэн тулгуур зарчим болдог. Олон нийтэд  мэдээлэл  хүргэх  зарчмын гол хэрэгсэл нь хараат бус , чөлөөт  хэвлэл мэдээлэл юм.

      

             Хэвлэл мэдээллийн  эрх чөлөө

 

Нийгмийн зүгээс аливаа үйл ажиллагааны  хэдий чинээ нээлттэй , ил тод  хэв маягийг  бий болгоно  төдий чинээгээр  олон нийтэд  мэдээллийн  хүртээмж нэмэгдэнэ. Нөгөө талаар  хэт их мэдээллийн урсгал нь хамгийн идэвхитэй  иргэний хувьд ч  гэсэн нийгэмд болж буй  бүх үйл  явдлын  талаар  мэдээлэлтэй байх боломж олгодоггүй . Парламентын болон төр  засгийн төв болон орон нутгийн  байгууллагын үйл ажиллагаа , шүүхийн хуралдаан , олон нийтэд нээлттэй  хувьцаат компанийн  ажил  энэ бүгд  олон нийтэд нээлттэй байж  болох боловч  иргэн бүр эдгээрт бүгдэд нь  биечлэн  оролцоно гэдэг  хэзээ ч бүтэшгүй  нь ойлгомжтой . Ийм тохиолдолд  бидний  ганц  найдвар нь бүрэн төгс , мэргэжлийн хэвлэл мэдээллийн  хэрэгсэл мөн бөгөөд эдгээр нь  өдөр тутам  гарч буй  их мэдээллийг  шигшин , олон нийтийн сонирхол татах  мэдээллээс  бидэнд  хэрэгтэйг нь маш  оновчтой  ухаалагаар сонгон  улмаар  шударга, хариуцлагатайгаар  хүргэх  үүрэгтэй .Мэдээж хэвлэл мэдээллийн хувьд нэг талаас олон түмэнд  мэдээлэх гэсэн  үндсэн хуулиар  олгогдсон  чиг үүрэг , нөгөө талаас олон уншигчийг  өөртөө татах , аль болох  өргөн реклам  сурталчилгаа тавих , бодит орлоготой  байх гэдэг  ашиг сонирхлын  зөрчил байсаар  байх болно.

Чөлөөт хэвлэл мэдээлэл нь  хараат бус  шүүх засаглалын  нэгэн адил  улс  төрчдийн  өмнө хариуцлага хүлээх ёсгүй  хоёр эрх мэдлийн нэг юм. Хоёул  нийгмийн  амьдралд коррупцтай тэмцэх  тэмцэх  хүчирхэг зэвсэг юм. Гэхдээ хувийн эзэмшилд  байгаа  хэвлэл мэдээллийг  шүүгч, улсын яллагч, прокурор нар шиг улс төрчид томилдог буюу баталдаггүй. Төрийн  мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс  бусад нь  өөрийн томилгоотой  бөгөөд  хувийн  хэвлэл мэдээллийн хэрэгслийн  бүтээгдэхүүнийг олон нийт хэрэгтэй  гэж үздэг учраас олон нийтийн дэмжлэг дээр тогтдог ба нийгэм эдийн засгийн хувьд хурдацтай хөгжиж байгаа нийгмийн хөгжлөөс хамааран илүү боловсронгуйгаар оршин тогтнодог юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь нэг талаар хувийн хэвшилд байгаа нь  аюултай юм.Энэ нь  хэвлэл мэдээллийн  хэрэгсэл цөөн  хүний  гарт  төвлөрч олон нийтийн  мэдээллийн  хэрэгслийн конгломерат үүсэх явдал  юм. Энэ байдал нь  ардчилалд шууд заналхийлж болдог , учир нь хэрэв  тэд хүсвэл  сонгогчдын  санаа бодлыг  залуурдах чадвартай , гол улс төрийн  намууд барьцаанд нь байдаг хүчирхэг  хүмүүс болдог.  Иймээс  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  хоорондоо  нэгдэх , нэг нь  нөгөөгөө  өөртөө уусган  авах  зэргийг  хязгаарласан  хатуу зарчимч  хуулийн зохицуулалт  байх шаардлагатай  бөгөөд  улс орнууд  хэвлэл мэдээллийн  зах зээлд  ямагт өрсөлдөөн байх  явдлыг  баталгаажуулах ёстой . Глобалчлагдсан  дэлхий ертөнцөд  ялангуяа телевизийн  эрин зуунд  үүнийг хэрэгжүүлэхэд  улам бэрхшээлтэй болж байна. Гэвч Интернэт  хөгжихийн хирээр мэдээллийг түгээх  явдал  зарим нэг талаараа ардчилагдаж байна . Энэ  үзэгдэл нь  зарим бэрхшээл  учруулж байгаа  боловч  гол нь  дэлхий  нийтийн мэдээллийн  харилцаа нь  хүчирхэг  ашиг сонирхлын бүлгүүдийн  дагнасан эрх мэдэл байхаа нэгэнт больжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл  ямар хэмжээнд байгааг тэрээр төрийн албан хаагчдын үйл ажиллагааг  хянах оточ нохойн үүргээ хэрхэн биелүүлж  чадаж байгаагаар хэмжих ёстой . Хууль тогтоох байгууллага нь  гүйцэтгэх засаглалыг  өдөр тутам  хянаж байх ёстойн нэгэн адил  хэвлэл мэдээлэл  хууль тогтоогчид  болон гүйцэтгэх засаглалыг хоёуланг / Төсвийн буюу нийтийн хөрөнгө мөнгөөр санхүүждэг  бүх албан тушаалтанг / анхааралтай  хянаж байх үүрэгтэй .

Улс төрчид  болон  төрийн албан хаагчдын үйлдэл  нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр  ил тод бичигдэхгүй , олон  түмний шахалтанд  өртөх аюул байхгүй гэдэгт  итгэлтэй байх тусам  тэд бүгд өөрийн албан тушаалын  байдлыг  хувийн  ашиг сонирхолд  ашиглах сонирхолтой бөгөөд боломжтой болдог .  Улс төрчид  дээрх байдлыг  зорилго болгохдоо  хэвлэл мэдээллийн амыг боох оролдлого  ямагт хийсээр  байдаг нь нууц биш юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийг цэнзурддэг , хэвлэл мэдээллийн хэрэгслийн  үйл ажиллагаанд олон хориглосон хууль тогтоомж  хэрэгжиж байгаа  мөн Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой материал гаргасан сэтгүүлчдээ  шүүх цагдаагийн байгууллагаар дарамтлуулан айлган сүрдүүлэх  байдалтай байгаа нь өнөөгийн нийгэмд ил тод байна.

Мөн улсын нууцын тухай  хууль гаргаж  төр засгийн  тухай иргэд мэдээлэл авах , хэвлэн нийтлэх  эрхийг нь ихээхэн хэмжээгээр хязгаарлах  явдлыг  дэмждэг эрх мэдэлтнүүд өөрийгөө  нээлттэй гэж тунхагладаг бөгөөд тэд хэвлэлийнхэн хариуцлагагүй үйлдэл хийж магадгүй гэдгээр үүнийгээ хаацайлдаг юм. Жишээлбэл: Мексик , Энэтхэг зэрэг улс оронд  сэтгүүлчид хариуцан  сурвалжилдаг  байгууллагаасаа урамшуулал авч  бага цалиндаа нэмэрлэдэг байна. Иймэрхүү байдал нь сэтгүүлчдийн зүгээс төрийн дээгүүр өндөрлөгт гарч буй зүй бус үйлдлийг  сурвалжлах хүсэлгүй  болгох том хүчин зүйл  болдог.

Хэвлэл мэдээллийн  хэрэгслийн  хараат бус  байдал гэдэг бол  маш адармаатай  зарчим юм. Ерөнхийдөө энэ нь сэтгүүлчид мэргэжлийнхээ  ажил  үүргийг биелүүлэхдээ  аливаа хэлбэрийн  нөлөөллөөс ангид байх ёстой  гэсэн үндэслэл дээр  төвлөрдөг. Гэтэл бодит байдалд  хэвлэл мэдээллийн хэрэгслийг  эзэмшигчид  сэтгүүлчдийн  өдөр тутмын ажилд  хөндлөнгөөс оролцож  байдаг. Гадаадын улс оронд Засгийн газар нь  өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамгийн том  эзэмшигч нь байдаг нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн жинхэнэ хараат бус байх  зарчмыг алдагдуулдаг.

Төрийн өмчийн  хэвлэл мэдээллийн  хэрэгсэлд  ажилладаг  сэтгүүлчдийн  эрх, эрх  чөлөөт байдлын хэмжээг  дандаа биш гэхэд зарим тохиолдолд хуулиар  хамгаалж баталгаажуулсан байдаг юм. Манай нийгэмд хариуцлагатай хариуцлагагүй  сэтгүүл зүй нь хоорондоо маш нарийн шижмээр холбогддог ба цаг хугацаа , хаана болж  байгаа зэрэг нь  үүний  үнэлгээнд  нөлөөлөх чухал хүчин зүйлүүд  байх учиртай . Тиймээс хариуцлагатай хэвлэл мэдээлэлтэй байхын тулд  шүүхийн хүчээр  хэвлэлийг дарж байхын  оронд Хэвлэлийн зөвлөлийн ёс суртахууны хүчин зүйлээр  нөлөөлөх нь илүү үр дүнтэй  арга зам юм.  /Д.Золжаргал/

 

Сэтгэгдэл:


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 17:55, 2010-01-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax