Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-12-02
Чи бид дурсамжинд нь амьдарна
        Гэрэл зураг үзэж суусан хүү эмээ та энд онгоц жолоодох гэж байсан юм уу даа гэв.Нартын амьдралаас алслаж буй сүүмгэр нүдээрээ залуу насныхаа дурсгалыг дахин нэг тодоос тод харахыг хүсэвч нэгэнт нүд нь юм гүйцэж харахаа больсон эмгэн: би ямар хувцастай байна гэж асууснаа, хүүг хариулах завдал олголгүй өөрөө өмсөж байсан хувцасаа, зургийг ялигүй салгалж буй нас дарсан гарынхаа үрчгэр нарийхан эрхий хуруугаар, арьсаараа харж байна уу даа гэмээр нэгд нэгэнгүй яв цав дүрслэн хэлэв.
Хэрэв зээ тэр эмгэний харц зураг руу биш өөр тийшээ жишүү хараагүй байсансан бол та бидний хэн нь ч эмгэн сэмхэн фото руу хялам хийсэн л байж таараа гэж бодох байсан бизээ.

               Түүний сэтгэлд авс аль эсвэл өөрөөс нь түрүүлж амирлангуйг хүртсэн хань ижил, үхлийн тухай айшигт бодол зэргийн алин ч буулгүй нар шиг залуу явахдаа лааны гэрэлд эргэж хоргож байдаг эрвээхэй шиг залуусын харцыг булааж, зүрхийг нь эзэмдэж явсан үе нь л хадгалагдсан байна. Үхэл ирэхэд ойрхон байгаа түүний хувьд тэртээ он жилүүдийн өмнө даруулсан зурагт ямар хувцастай байсан нь юуны хамаа байнаа гэж та бид бодох учиртай юу?
               Эмэгтэй хүн бүрт тийм цэцэг шиг, нар шиг алтан үе бий....түүний хувьд тэр үе нь үсний даруулга, сүрчиг, даашинзаас ч илүүтэй өөрөө сайхан нь мэдээж....
Хэрэв хүн өтөл насандаа тийм алтан үеийнхээ дурсамжаар тэжээгдэж амьдардаг гэвэл....Залуус, бүсгүйчүүд, хэн нэгнийхээ алтан үед зэрэгцэн амьдарч байгаа бол ..... мартагдахгүй...чин сэтгэлийн магтаалыг битгий харамлаарай....хурын ус шиг л тэжээн тэтгэж таараа,.. тэр л ургаж яваа, хагдрах заяатай цэцэгсийг....
Бичсэн: G84

Bonus: Хамгийнхаа жаргалтай байсан өдрүүдийнхээ тэр олон гэрэл зургийг эрүүлэн үзэж суух тэр өдөр хэзээ ч тохиолдлоо ч гэсэн хэн ч түүндээ харамсахгүй биз. Зах нь шарласан ч байна уу ургадаж хуучирсан ч байна уу хамаагүй ээ тэр зурган дээр байх эмэгтэйчүүд, бүсгүйчүүд гайхамшиг хэвээр байх болно.  /Обдоо/

 
Сэтгэгдэл:


Өтөл нас ч өөрийнхөөрөө бас сайхан. Яагаад тэр насыг хагдарсан цэцэгстэй дандаа зүйрлүүлдэг вэ,залуу нас ч мөн хижээл нас ч өөрийнхөөрөө сайхан байхаа. Хийх юмаа хийчихсэн, бүтээчихсэн, зөндөө их юм үзчихсэн айн?
[Түүний сэтгэлд авс аль эсвэл өөрөөс нь түрүүлж амирлангуйг хүртсэн хань ижил, үхлийн тухай айшигт бодол зэргийн алин ч буулгүй] үүнээс өөр зүйл толгойд орж ирэлгүй яах вэ дээ,ямар аймаар гутранги үзэл вэ? зөвхөн миний л бодол шүү, уучлаарай.
Бичсэн: Melody цаг: 22:57, 2008-12-17 | Холбоос | |


Гоё байгаагүй бол гоё дурсамж үлдэхгүй шүү дээ. гоёыг амсчихаад л гоёор дурсах байх winking
Бичсэн: xvv цаг: 15:34, 2008-12-03 | Холбоос | |


хэхэхэхэх үнэн шүү
үнэн шүү
Бичсэн: Обдоо цаг: 14:44, 2008-12-03 | Холбоос | |


huurhun uma. gehde hamgiin gol n dursamj bolgohoosoo omno.. yag tuhain uedee goiig n hamgaas iluu mederch surah n gol baihda.
Бичсэн: eternalzul22 цаг: 14:23, 2008-12-03 | Холбоос | |


happy
Бичсэн: Зочин цаг: 13:03, 2008-12-03 | Холбоос | |


happy
Бичсэн: Зочин цаг: 12:39, 2008-12-03 | Холбоос | |


Дурсамжаар амьдрах нь утгагүй. Ирээдүйгээрээ амьдрах нь утга учиртай.
өнгөрснийг дурсдаг энэ коммунистуудийг чононоос дутуугүй хэмлэх юмсан.
бидэнд сайхан цагийг авчирсан ардчиллыг яагаад нулимаад байгааг ойлгохгүй байна.
Бичсэн: Зочин цаг: 12:24, 2008-12-03 | Холбоос | |


zugeer l gaihalt
зугээр л гайхалт юмаа оор угний хэрэггүй байхаа happy
Бичсэн: Зочин (зочин) цаг: 12:17, 2008-12-03 | Холбоос | |


Gaihaltai !
сайхан бичлэг байна. үнэхээр гайхалтай (Залуус, бүсгүйчүүд, хэн нэгнийхээ алтан үед зэрэгцэн амьдарч байгаа бол ..... мартагдахгүй...чин сэтгэлийн магтаалыг битгий харамлаарай....хурын ус шиг л тэжээн тэтгэ)
энэ мөрүүд маалагдлаа ... big hug applause applause
Бичсэн: Haiguulch (зочин) цаг: 12:06, 2008-12-03 | Холбоос | |


applause
Бичсэн: gereltuya цаг: 11:12, 2008-12-03 | Холбоос | |


гоё бичлэг байнаа. залуу нас гэдэг өөрөө чимэг. эмэгтэй эрэгтэй гэлтгүй л бүгд сайхан даа happy
Бичсэн: chimgee (зочин) цаг: 10:16, 2008-12-03 | Холбоос | |


эмэгтэй хумуус чин угаасаа л хайрлуулах гэж турдуг хумуус. хуний хайрийг булаах заяатай. кк энэ их го vг байна. надад маш их таалагдлаа.хайртай охиндоо би чамд хайртай гээд яаг одоо хэлмээр тэврээд vнсмээр байнаааа.еөрөөсөө мэсэнжэртээ ороод одоо би чамд хайртай гэж хэлнээ,кк
Бичсэн: shuudshuud (зочин) цаг: 09:34, 2008-12-03 | Холбоос | |


эмэгтэй хумуус чин угаасаа л хайрлуулах гэж турдуг хумуус. хуний хайрийг булаах заяатай.
Бичсэн: neo цаг: 23:14, 2008-12-02 | Холбоос | |


Harin huuhnuud ene tuhai uuruur shuleglesen baidag, tergeliinh baihaa
...
Bi yag ene l havriin tsetsegs shig
Bilgiin tsenher tengertee nisej yavaa shuvuu shig
Biderten ursah gol murnuu ursgal shig
Bi biir ni ugui zuragdsan songodog negen buteel shig

Havriin uliral bogino tsetsgee geegeed l odno
Hairlah yum bol chi namar ni ch gesen hairlaarai
Namaig ineej yavahad hairlah hun olon
Nulimstai suuhad mini ch yalgaagui hairlaarai

Bi yag l ter namriin tsetseg shig
Bilgiin tsnher tengertee butsaj yavaa shuvuu shig
Bidertseer umniig zorih gol murnii ursgal shig
Bi chinii l gart elegdeh songodog negen buteel shig


dutuu bas buruu l sanaad baih shig
sad
Бичсэн: injidee (зочин) цаг: 22:34, 2008-12-02 | Холбоос | |


Omar Hayamiin shulgiig sanaj baina uu
Sarnain torgon delbeeg
Salhi taalan neelee
Sats ter gurgaldaig
Gaiham iheer bayarluulav
Sarnaig chi toolgui
Dergeduur ni unguruuzei
Saihan tsetseg ni hedhen
Honogiin nastai
Бичсэн: injidee (зочин) цаг: 22:28, 2008-12-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax