Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-12-04
Миний хайртай хүн
Ойрд талийгаач аавыгаа санаад ихээр үгүйлж байна. Энэ бүхний ард гэр бүлийг маань яаж авч явдаг байсан юм бэ гэдэг нь миний хувьд оньсого хэвээр . Би өөрөө ч гэр бүлийн хүндрэлтэй асуудал энэ тэрээ хүнд нэг их яриад байдаггүй.  Хэзээ нэгэн цагт хүнтэй суугаад явахаар өөрөө энэ зовлонг хангалттай мэддэг болох байх даа.   Хийх ажил түм бум байгаа ч ард гарчихна гэж сэтгэлд багтаад байна. Би хийж чадах юмандаа, амжиж хийх юмандаа ам гардаг. Аав маань ч тийм хүн байсан. Энэ ховор чанарыг надад сургамжилж үлгэрлэж, өсгөсөн аавдаа их баярлаж явна даа. Олон ч хүнийг хоолных захад хүргэж, хүний энэтэй хүн болгож өгсөн дөө. Агуу бурхан аавйнхаа талд ч гэсэн хүрэх юмсан. Миний хайртай хүн

 Bonus: Сайхан сэтгэлтэй, сайн юм хийдэг, хүнд бага ч болов туслачих юмсан гээд л гүйж явдаг түг түмэн тийм л  хүмүүст би дуртай. Угааса
а ийм л хүмүүс хорвоог чимж явдаг. Хэлсэн үгэндээ хүрдэг, худлаа амлаад байдаггүй, даруу төлөв  тийм хүмүүст би дуртай. Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэдэгдээ...
      Ам бардам, гуяа шалдан, хариуцлагаа мэддэггүй, хийсэн ажилдаа эзэн болж чаддагүй тийм хүмүүст би дургүй. Гэхдээ миний хэнд дуртай байж, хэнд дургүй байх нь хамаагүй л дээ. Ямар бүх хүмүүс надад таалагдах гэж амьдарч байгаа биш.
     Байнга л шүүмж хэлнэ. Хэн нэгэн юм хийх гэж байхад орж ирээд л унтраана. Өөрөө нэг ч гэсэн хэрэгтэй юм хийж үзээгүй тийм нөхөд хүмүүсийн хийж байгаа зүйлсийг хараар будаж, гутамшиг болсон сэргэхүйгээр ханддагт дургүй хүрээд байна...
     Хүний төлөө амьдардаг нөхдүүд олон болсон юм шигээ.
Наад зах нь ямар нэг ажил хийхэд, хүнтэй танилцахад,  үзэл бодлоо илэрхийлэхэд цензур хэрэг бий юу. Сайхан санаа өвөртлөөд хорвоог гэрэл гэгээтэйгээр өдөр болгон харж чаддаг, амьдарлын баяр баясгаланг хүссэн үедээ мэдэрдэг, хэлсэн ярьсанаараа биш, хийсэн үйл хэргээрээ харуулж чаддаг тийм л хүмүүст би дуртай. За за үг холдож үхэр холдлоо жаал бухимдал хүрээд...Тааруухан хүмүүсээс холхон явах минь...
Сэтгэгдэл:


ааваа би дуулнаааа... ааваа би дурснаа....
Бичсэн: g84 цаг: 19:25, 2008-12-04 | Холбоос | |


Амжилт хүсье!
Бичсэн: Зочин цаг: 18:33, 2008-12-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax