Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-12-05
Төгссөн завдалт
               Зам гараад л явж байсан юм. Багшийн дээд сургуулийн автобусны буудлын тэрүүгээр.. /за байз/  цаагуур нь нэг зам байдаг даа. Яагаав дээ баахан төмөр цагаан киоскууд байдаг ш дээ. Санаж байгаа биз дээ тэрний урдуур нэг тийм машинууд яваад байдаг туслах зам байдаг юмаа. Яг тэрүүгээр явж байлаа ш дээ. 
               Тэгээд л яг гарцаар гараад л явж байсан чинь нүдний үзүүрт нэг юм сүүдийгээд л ороод ирлээ шүү... Золиг гэж ..самбаачлах хором тун бага байлаа. за ямар ч гэсэн машин дайрах нь гэсэн бодол тархинд эгшин зуур харван орж ирэхийн зууртгүй үсрэв. Амьхандаа хамар дээр нь гарчих санаатай .... аймаар чанга хашгираад л айсандаа бараг 1 метр өндөр үсэрсэн байхаа. Тэгээд  буусан чинь байрандаа буух юм. Ухаанаа цэгцлээд лав харсан чинь зүгээр гэмгүй зогсож байсан машины өмнүүр явж байгаад тэгж үсэрч л дээ .... түмний шившиг, түмний шившиг... буудал байсан бүх хүмүүс намайг гайхан харна. Нэг мэдрэл муутай эр агаар үсрээд аймаар чанга хашгирхаар гайхалгүй яахавдээ... Би дуугай л байлаа...  Ичсэн нэрэндээ урд харагдах ....."үнэртэн гоёлын дэлгүүр, маникур" гэсэн юм руу ороод л явчихав... баахан хүүхнүүд.... гав гав гав гав.... би дуугай л байлаа.  Төгссөн завдалт хийчихсэн хүн чинь дуугай л байна ш дээ.
Сэтгэгдэл:


Дахиад усрэхгуи, хэхэ.
Бичсэн: Arsun цаг: 11:59, 2008-12-19 | Холбоос | |


Гай газар дороос
Аймаар юмаа.
Бичсэн: Melody цаг: 22:46, 2008-12-17 | Холбоос | |


энэ блог тасарчижэээ
Бичсэн: gump (зочин) цаг: 15:36, 2008-12-10 | Холбоос | |


Дахих нь гэж бодлоошт... Чи ч гэсэн тэгэж бодоод үсэрсиймбагааз. Ичих явдалгүйээ. зүгээр шд... tongue
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 14:05, 2008-12-10 | Холбоос | |


Хахаха
Гайхлаа шт. Форумд ороодирцийм шикккк л хэхэ. smug
Бичсэн: cacharel цаг: 10:46, 2008-12-08 | Холбоос | |


хахахахаха
хахахаха, шараа шараа

Блок чэн яасан гоё болцы Обдоо
Бичсэн: yuki цаг: 23:47, 2008-12-07 | Холбоос | |


rolling on the floor аймар үсрэлт хийжээ rolling on the floor
Бичсэн: chimgee (зочин) цаг: 15:44, 2008-12-07 | Холбоос | |


Харин нэг хэсэгтээ л тийм болчихдог юм байна лээ. Ер нь л болгоомжтой л явахгүй бол цаг хэцүү болцон шүү дээ. Ичээд байх юу байсын бас их сүртэй шүү laughing
Бичсэн: xvv цаг: 22:01, 2008-12-05 | Холбоос | |


xaxa
энэ бичлэгийг чинь уншаад гэнэт учиргүй их инээв шууд л төсөөлөгддөг байна шд. ХАХА аав асуужын яасанб гээл тэхээр нь
өө зүгээр л dont tell anyone
Бичсэн: piglet цаг: 20:24, 2008-12-05 | Холбоос | |


хэхэхэ хөөрхийн вэээээ rolling on the floor rolling on the floor
Бичсэн: Oogiinoo (зочин) цаг: 15:25, 2008-12-05 | Холбоос | |


зангацан байшт
Бичсэн: org цаг: 14:58, 2008-12-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax