Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-12-16
Дэвүүр obdoo

Ялааны ч бил үү шумуулны ч бил үү дэвүүр байдаг байсан даа. Хар өнгийн хаймраар наагаад мөн ч их ялаа алдаг байсан паа. Тэгэхэд хятдаас аваад ирсэн цагаан дэвүүр бас их худалдаанд гардаг ч байж…..

За тэр ч яахав дэнгийн эрвээхэй шиг дэрвэлзээд дэргэдэх нөхрөө ч гомдоочих шиг боллоо. Арай л олон юмаар хүмүүсийг залхаагаад байгаа юм болов уу гэж санагдаад. Дэвүүр болчих вий дээ найз нөхөддөө …. Дэмий юм санаачлаад, өөрсөдөөс нь зөвшөөрөл ч авалгүй найзаа гэж зарлан тунхаглаад,  далжиганаад ч байгаа юм шиг.

Зүв зүгээр мөрөө хөөгөөд явж байгаа хүнийг хараад сууж чаддагүй юм. Эрч хүчтэй амьдрах хэрэгтэй…. Олон наслахгүй ч гэсэн  олон юмыг оролдож, олон хүнийг хайрлаж байх хэрэгтэй. Хүн энэ хорвоод хайраар л дутдаг байж магад гэж бодоод би тэгдэг юм.

Сүүлд харамсаж сууснаас хийе гэснээ хийчихээд, хэлье гэснээ хэлчихээд дараа нь харамсахгүй байх амар. Машинд мөргүүлсэн толгой өвдөөд, 1 жилйн өмнө хугалсан хөл өвдөөд ойрдоо хэрэг алгаа. олон ч ясны гэмтэлтэй л дээ. Тэнгэр муухайрхаар бие тэр чигтээ барометр болоод байна. Фитнест явдаг ч юм бил үү. Ядаж гүзээгээ хасъя. Хэтэрхий их хүний өдөр тутмын амьдралд байнга тааралдаад байх нь төвөг учруулдаг байж ч мэднэ.      
                    Олон юманд бас санаа зовоод яваад байхаар нервтэж стресддэг ч гэсэн ийм байх дэмий ч юм шиг . Гэхдээ л би энэ байгаа амьдралдаа, өөртөө байгаа бүх юмандаа хайртай шүү.  Зугтаахгүй, алга болохгүй, дайчин давшингуй, хэзээ ч зогсдоггүй, хэлсэндээ хүрдэг чадвараа улам өнгөлж зүлгэнээ. Хийх ажил өмнө минь зурайж байна: Тээр цаана маш том гэрэл байна. Мөрөөдлийн хань минь намайг хаа нэгтээ хүлэээж байгаа. Тийм болохоор хувь заяа миний гарт байна. Би яасан ч зогcохгүй бас гацахгүй үүнийг би өөртөө амаллаа.  Тэгж байгаад өөрийгөө нэг шагнанаа. Яадийн тээ.

Сэтгэгдэл:


ингэхэд өмнөх бичлэг нь хайчсан юм вэ ?
го го дээр байгаа бичлэгт бүрэн өөр хүн болох юмаа чи, ажил хэрэгч зөвхөн хуульч.....мэдээ бэлтгэгч...

чи лав их гунигтай байх шигээ,..
өөрийгөө энэ мэтхэн илэрхийлж байгаач гуч машины нум гэдийтэлээ ачаа аччихаад л алгуурхан өгсөхдөө гаргадаг утаа шиг....
дүнгэнэсэн дуу шиг....байна.

Андаа эр хүн жаварт хатууждаг байх..
миний хугархай гар зураг дарахадаа салгалаад, аягандаа элсэн саахар ч хутгахдаа асгаад л...
шөнө дөлөөр буу шагайхнээ нэг л биш, амьсгаадсан амьтан шиг л чичигнээд,.. хугархай сарвуунаас болж байгаа юм...
хүсвэл хамт анд гарая...

өөрийн үүрэг ройлийг сайн гүйцэтгэж байгаад чинь сэтгэл хангалуун байдаг...
Бичсэн: g84 цаг: 11:37, 2008-12-17 | Холбоос | |


ингэхэд өмнөх бичлэг нь хайчсан юм вэ ?
го го дээр байгаа бичлэгт бүрэн өөр хүн болох юмаа чи, ажил хэрэгч зөвхөн хуульч.....мэдээ бэлтгэгч...

чи лав их гунигтай байх шигээ,..
өөрийгөө энэ мэтхэн илэрхийлж байгаач гуч машины нум гэдийтэлээ ачаа аччихаад л алгуурхан өгсөхдөө гаргадаг утаа шиг....
дүнгэнэсэн дуу шиг....байна.

Андаа эр хүн жаварт хатууждаг байх..
миний хугархай гар зураг дахад салгалаад, аягандаа элсэн саахар ч хутгахдаа асгаад л...
шөнө дөлөөр буу шагайхнээ нэг л биш, амьсгаадсан амьтан шиг л чичигнээд,.. хугархай сарвуунаас болж байгаа юм...


өөрийн үүрэг ройлийг сайн гүйцэтгэж байгаад чинь сэтгэл хангалуун байдаг...
Бичсэн: g84 цаг: 11:35, 2008-12-17 | Холбоос | |


za helseen helseen
эр хюн хэлсэндээ
Бичсэн: Обдоо цаг: 10:17, 2008-12-17 | Холбоос | |


...Сүүлд харамсаж сууснаас хийе гэснээ хийчихээд, хэлье гэснээ хэлчихээд дараа нь харамсахгүй...

Обдоо чи хэлсий шү devil ккк
Бичсэн: nucleus цаг: 10:05, 2008-12-17 | Холбоос | |


Тэнэгтээдаарай чи. Гушуугаа унжуулаал эрхэлчдийн.
Бичсэн: Angaahai цаг: 09:32, 2008-12-17 | Холбоос | |


hahahahah
japan hyyhnii gart derveed baihdaa yadiin hehehehe Amraa ah aimaar hiijiisht
Бичсэн: Обдоо цаг: 09:20, 2008-12-17 | Холбоос | |


Япон хүүхнүүдийн барьж бүжиглээд байдгийг нь дэвүүр, ялаа алдгийг нь алуур гэдэг шиг санагдана.

Тэгэхээр Обдоо япон хүүхний гарт л намираад байгаа гэсэн үг үү?
Бичсэн: Амарсайхан (зочин) цаг: 05:24, 2008-12-17 | Холбоос | |


Хүмүүс тэгж бодоогүй байхаа. Би лав чамайг миний найз гээд хаа ч хэлнэ. Харин ч Ободын найз гэж хэлүүлж байвал баярланаа. big hug
Чамаар дамжуулаад бас үнэхээр олон сайхан найзтай болж байгаа. Нээлттэй байж олон хүмүүстэй найз байж чаддаг чинь сайхан л чанар шүү дээ.
Би ч бас тийм байхыг хичээдэг л дээ. Гэхдээ ирдэггүй гээд дуудахгүй байвал дараагийн удаад гомдоно шүү. Дуудах болгонд чинь очиж чадахгүй, боломжгүй, эсвэл очмооргүй ч байж болно шүү дээ. Юу ч болсон оффлаин ч болсон үлдээж байгаарай. U R my BEEEEEEEEEST FRiEnD Yar good smilie201 Бас хурдан эдгээрэй хөө!!!
Бичсэн: xvv цаг: 00:53, 2008-12-17 | Холбоос | |


миний найз ягаад ингэж бодсын бэ? чи өөрийнхөөрөө л бай. чиний найз нөхөд үүнд чинь л дуртай happy
Бичсэн: arius (зочин) цаг: 22:58, 2008-12-16 | Холбоос | |


хэхэ
хамаг бичсэн юм алга болчлоо, ямар ч байсан жаахан шүүмжилсэн юм. одоо бичихээс залхуу хүрчихлээ байна, энэ нөхөр ер нь шүүмжилсэн сэтгэгдэл хүлээж авахгүй гээд тааруулсан байхаа. devil
Бичсэн: neo цаг: 22:37, 2008-12-16 | Холбоос | |


за бас ингэж бодож явдаг бийвий. найз гээд далжигнаад гэнэ шүү. уг нь их ухаантай дажгүй залуу юмсан, ингээд заримдаа уур хүргээд байдгийн. devil
Бичсэн: neo цаг: 22:33, 2008-12-16 | Холбоос | |


Бусдын төлөө хийсэн сайхан үйл бүр чинь чамайг гэрэлтүүлдэг юм шүү. Үргэлж ийм эрч хүчтэй байгаарай
Бичсэн: org цаг: 22:01, 2008-12-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax