Уулстайгаа орших хөх өвгөчүүлээ санаад байна. Цаст Цамбагарав уулын хормойд нээх гоё 2 хос хун ирдэг жижиг хөх нуурын дэргэд орших Уртаа авгынх, Бүргэдтэй уулын өвөрт өндөр хадан дунд өвөлжих Батаа нагацынх, Сутай уулын бэлд байх Дамчаа хөгшнийх …… бүүр түүрхэн л санадаг юм. Чандмань суманд хөөмийлж байдаг насаараа найрын даамал хийсэн Мийгаа хөгшин….
Араажав сонсоод, гаансаа нэрээд сууж байгаа, сонингийн цаасанд дүнсэн тамхи ороогоод л татах, бугуйлаа, уургаа бариад майжиг майжиг гээд алхах, морин дээрээ хазгайдуу суучихаад л, наадмын үеэр Дамбын морь түрүүлсэн, Парчин хөгшиний хүүгийн морь үзүүрлэсэн алдсан мал хаана яваа гэхчилэн чих тавин суугаа, энэний тэрний хүүхэд ингэж яваа гэнэ тийм дарга болсон гэхийг дуулаад таатайхан инээх …дүр зургийг төсөөлж байнаа яг одоо.
Өдрөөс өдөрт бөхийсөөр байгаа өвгөчүүлээс маань одоо амьд сэрүүн нь хэд байгаа бол. Хавар болохоор хэдэн хөгшчүүлийгээ санаад л байх юм. … Баатар эр болно доо гээд хөөрхий өвгөд минь л онигоороогоод л шилбүүр зайдалж явсан он жилүүд бүдэг бадаг… Байсхээд л овоо тахидаг, даахь үргээдэг, хурим хийдэг …. Одоо энэ office хэмээх байшинд суучихаад бүх юмнаасаа таслагдчихаар хэдэн блогчидынхоо бичсэн юмыг уншаад сэтгэл санаа хачин болчих юм. Уулстайгаа хаяарах “суран хөх” өвгөчүүлээ санаад л байна. …….Урт наслаасай хээр тал шиг уужим сайхан өвгөчүүл минь….. /обод/