Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-12-31
Тагтаа бид хоёр

Тагтаа бид хоёр
Байрны урдуур дөнгөж эргэтэл дэлгүүрийн яг хажуу буланд нэг тагтаа цомцойтол сууж байна аа. Хажуугаар нь удаан өнгөрөхдөө түүний аль нэг далавч нь гэмтсэнийг анзаарсан боловч гэр лүүгээ шууд яваад орчихлоо. Зүгээр л яваад орчихсон гээд л бодчих… Ороод цайгаа уугаад сууж байтал нүдэнд тагтаа харагдаад болдоггүй ээ. Хүн муутай гэдэг нь багадаа амьтан хайрлаж сургасансан ээж минь. Тэр  чанар маань хаашаа алга болчихов. Хоромхон зуурт гэмших сэтгэл төрж  эргээд гараад гүйлээ.. Үүрнээсээ унасан болов уу гэж бодсоон .. өрөөсөн далавч нь хугараад нилээн гэмтчихсэн, хүйтэнд тун өрөвдөлтэй. Гэртээ оруулж ирээд цаасан хайрцаганд хийсэн мөчөөс эхлэн бяцхан асуудал үүсэв. Муур… манай сахилгагүй муур… идчих гээд болдоггүй. Сүүлдээ гал тогоонд тагтаагаа хайрцагтай нь оруулж, муураа жижиг өрөөндөө уяж санаа амрав.  

Магад тэр хугарсан далавч удахгүй эдгээд нисээд явах биз …. муур шиг “дайрах”, “идэх”, “авах” сэтгэхүйд идэгдсэн учраас өөрт байгаа үнэт зүйлсээ хайрлах чадвараа алдаж, юмны наадах цаадахыг ухаарах мэдрэхүйгээ гээчихэж. Өөрийгөө зэмлээд барахгүй байна. Миний “хугарсан далавч” ч гэсэн хурдан эдгэх байх. Тэр цагт тагтаа бид зэрэг ниснээ…. Тун удахгүй… Харин би би яг одоо эдгэж байгаагаа сэтгэлээрээ мэдэрч байна… Сайхан өдөр байнаа өглөө босоод алхсан чинь даарсанаа ч мэдсэнгүй… /Обдоо/

Сэтгэгдэл:


obdoo naiz mini sain hanitai l boloosoi.

Zoolon setgeliig n oilgoj hairaldag, aash ayag gargaj hatuu hotuu zan gargasaar baigaad obdoog mini baidag l neg huiten hondii zaluu bitgii bolgochihoosoi.
Бичсэн: Posh (?????) цаг: 23:45, 2009-01-08 | Холбоос | |


Тагтаа та хоёр хурдан эдгээрэй... happy
Бичсэн: gereltuya цаг: 14:38, 2009-01-05 | Холбоос | |


Нэг бичье гэж бодоод яваад байгаа... Чиний бичлэгийн эсрэг юм байна tongue Тэгж байгаад бичнээ.
Бичсэн: xvv цаг: 15:06, 2009-01-02 | Холбоос | |


uyahan muu naiz mini. ene horvoog chimj yavdag shuu chi.
Бичсэн: chimgee (зочин) цаг: 14:29, 2009-01-02 | Холбоос | |


тагтаа их баярласан байхдаа...

хорвоогоос салах сүүлийн мөчид бусад шигээ ганцаардлыг биш өөрийг нь гэсэн хайрыг мэдэрсэндээ тагтаа их баярласан байхдаа... happy
Бичсэн: ketchup цаг: 12:54, 2009-01-02 | Холбоос | |


tagtaa maani yhtseen
setgel sana hyndhen baina
Бичсэн: Обдоо цаг: 12:44, 2009-01-02 | Холбоос | |


gooyo syleg baina
saihan shyleg baina
Бичсэн: Обдоо цаг: 12:27, 2009-01-02 | Холбоос | |


Оддыг ч анзаарахгүй хувиа бодсоор байтал
Орчлон ч урьдынх шигээ гоо байхаа больж
Моддын навчис хийссээр нүцгэрэх мэт
Бидний сэтгэл гээгдэж хорвоо хоосорч crying
Бичсэн: gangaa цаг: 16:49, 2008-12-31 | Холбоос | |


neg dursamj sedrev.
arvan jild baisan yumdag. hezeeg ni martaj orhij. dongoj tsas hayalaj ehlej baigaa namriin suul, ovliin ehen baisan biluu dee. ogloo hicheeldee yavah geed alhaj baital zergeldee bairnii yoroold shoroonoos ni mult tataad shidchihsen zuun nast* tsetseg baina. hicheeldee hotsroh geed baidag. za oroi tarahdaa avaad gertee oroy gej bodov. tsetsegiig orovdson gej. za tegeed oroi hicheel taraad tag martchihaj. genet shono servelzej sereed tsetseg bodogdood untaj chaddaggui. 3 ongorch baisan yumdag. huvtsasaa omsood yaj haranhuid muuran nudlej baij olj irj bilee. zailuul sehel avah gej nileed heden sar bolson. yer ni l neg oligtoi urgaagui dee. lav ternees hoish 8,9 jil bolson baihaa. gertee odoo baina uu guu yu sain medkum.
Бичсэн: ketchup (зочин) цаг: 16:18, 2008-12-31 | Холбоос | |


wow
thnx
Бичсэн: Обдоо цаг: 14:57, 2008-12-31 | Холбоос | |


Шинэ оны мэнд. Сайхан баярлаарай
Бичсэн: oogiinoo (зочин) цаг: 14:45, 2008-12-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax