Тагтаа бид хоёр
Байрны урдуур дөнгөж эргэтэл дэлгүүрийн яг хажуу буланд нэг тагтаа цомцойтол сууж байна аа. Хажуугаар нь удаан өнгөрөхдөө түүний аль нэг далавч нь гэмтсэнийг анзаарсан боловч гэр лүүгээ шууд яваад орчихлоо. Зүгээр л яваад орчихсон гээд л бодчих… Ороод цайгаа уугаад сууж байтал нүдэнд тагтаа харагдаад болдоггүй ээ. Хүн муутай гэдэг нь багадаа амьтан хайрлаж сургасансан ээж минь. Тэр чанар маань хаашаа алга болчихов. Хоромхон зуурт гэмших сэтгэл төрж эргээд гараад гүйлээ.. Үүрнээсээ унасан болов уу гэж бодсоон .. өрөөсөн далавч нь хугараад нилээн гэмтчихсэн, хүйтэнд тун өрөвдөлтэй. Гэртээ оруулж ирээд цаасан хайрцаганд хийсэн мөчөөс эхлэн бяцхан асуудал үүсэв. Муур… манай сахилгагүй муур… идчих гээд болдоггүй. Сүүлдээ гал тогоонд тагтаагаа хайрцагтай нь оруулж, муураа жижиг өрөөндөө уяж санаа амрав.
Магад тэр хугарсан далавч удахгүй эдгээд нисээд явах биз …. муур шиг “дайрах”, “идэх”, “авах” сэтгэхүйд идэгдсэн учраас өөрт байгаа үнэт зүйлсээ хайрлах чадвараа алдаж, юмны наадах цаадахыг ухаарах мэдрэхүйгээ гээчихэж. Өөрийгөө зэмлээд барахгүй байна. Миний “хугарсан далавч” ч гэсэн хурдан эдгэх байх. Тэр цагт тагтаа бид зэрэг ниснээ…. Тун удахгүй… Харин би би яг одоо эдгэж байгаагаа сэтгэлээрээ мэдэрч байна… Сайхан өдөр байнаа өглөө босоод алхсан чинь даарсанаа ч мэдсэнгүй… /Обдоо/
Zoolon setgeliig n oilgoj hairaldag, aash ayag gargaj hatuu hotuu zan gargasaar baigaad obdoog mini baidag l neg huiten hondii zaluu bitgii bolgochihoosoi.