Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-11-04
Serial killer-6

Александр Пичушкин

 Москва хотод дөчин есөн хvн алсан хэргийн шvvх хурал 2008 онд болж. “Чикатилогийн шийрийг хатаасан эр” гэж яригддаг. Оросын хэвлэлийн хэрэгслvvд тvvнийг баривчилсний дараа тvvнийг “Битцевскийн Манъяк” гэж нэрлэжээ. Уг гэмт хэрэгтэн залуу нь 33 настай бөгөөд тvvнийг Александр Пичушкин гэдэг аж. Тэрээр нэг хэсэгтээ хийсэн хэргээ хvлээхгүй байсан бөгөөд эцэстээ нотлох баримтанд гүйцэгдэж 61 хvн алснаа мэдүүлсэн юм. Тэрээр 1992 оноос Москвагийн өмнөд хэсгээс эхэлж хvн алж эхэлсэн бөгөөд бvтэн 14 жил тvvний аллага vргэлжилжээ.

Тэрээр 2006 оны 6-р сард баригдсан юм. Оросууд тvvнийг бvх насаар нь шоронд хорихын оронд тvvнийг дvvжлэх нь зөв гэж vзэж байна. Оросын нэгэн хэвлэлд бичсэнээр ноён Пичушкин өшөө хэд хэдэн хvнийг алахаар төлөвлөж байсан гэжээ. Зарим хохирогчдын найз нөхөд гэр бvлийнх нь 2009 оны хавар Пvрэв гаригт болсон тvvний шvvх хурал дээр ирсэн байна. “Би тvvнийг цаас шиг хэсэг хэсгээр нь тасдахад бэлэн байна” гэж нэг хохирогчийн эгч Надежда хэлжээ. Пичушкинаас өмнө Оросын засрашгvй цуврал алуурчин Андрей Чикатило нь 53 эмэгтэйчvvд болон хvvхдvvдийг алсан хэрэгтээ 1994 онд цаазлагдсан. Энэ тухай би урьд бичсэн билээ.

Хүүхэд нас: Түүнийг эцэг 9 сартайд нь гэрээсээ явсан ба өвөөгийнхөө гар дээр өсөж хүмүүжжээ. 1976 онд тэрээр ээжнийхээ хамт Москвагийн Зюзино дүүргийн Мытишийн Херсонскийн гудамжинд ирж суурьшжээ. Тэрээр хүүхэд насандаа гэмтлээс шалтгаалсан тархины наалдангитай байсан бөгөөд ш үсгийг с үсгээр сольж хэрэглэдэг байж:

Битцевскийн маньяк: 2005—2006 онд Москвагийн Битцевскийн ойт паркад (цагдаагийн байгууллагын бүртгэснээр 47 удаагийн үйлдэл ) ямар нэг маньяк эр өөрийгөө хамгаалах чадваргүй сул дорой хүмүүс рүү довтолж, ам насанд шууд халдаж байгааг тогтоосон байна.

Цуврал аллагууд: 1992 онд 18 настай байхдаа Михаила Одийчук гэх үеийн залуугийн амь насыг хөнөөснөөр аллага эхэлжээ. Түүнийг ерөөсөө олоогүй юм. 2002—2006 онуудад манъяак залуу маань жирийн Херсонкийн гудамжиндаа грузовикт хэнд ч анзаарагдалгүйгээр гар дээрээс наймаа хийн амьдарч байхдаа цуврал аллагуудаа үйлдэж байв.

Мөрдөн байцаалт: 2006 он: Битцевскийн паркад гараад байгаа аллагуудыг нэг хүн үйлдэж байна гэсэн дүгнэлтэнд мөрдөн байцаах алба хүрч тухайн орчимд үйлдэгдсэн хэргийн талаар мэдээлэл бүх тэр дундаа хүмүүс рүү халдсан эрүүгийн хэргүүдийг цуглуулж эхэлсэн байна. Нэгдүгээр таамаг бол дээрэмчин гэсэн верс байж. Өөрөөр хэлбэл дээрмийн зорилготой энэ халдлагуудыг үйлдэж байна гэсэн таамаг. Хоёрдугаар таамаг хүйтэн зэвсэг тэр дундаа бусдыг алахаар зэвсэглэсэн, ямар нэг зорилго чиглэлгүй нийгэмд аюултай этгээд эдгээр хэргийг үйлдэж байна гэсэн таамаг. Битцевскийн паркад нэг залуу эмэгтэй хүн рүү халдаж байхыг цагдаагийн туслах ажилтан хараад очиход тэрээр зугтжээ. Түүний үлдээсэн цүнхнээс алх олдов. Хэргийн дараа түүнийг сэжиглэж шалгахад гэмт хэрэг болох үед өөр газар байсан гэдгээ нотолж чадсан байна. /Үүнийг алиби гэж нэрлэдэг/

 Марины Москалёв гэгч түүний хөрш эмэгтэй мөрдөн байцаалтанд түүний тухай мэдээллийг өгсөн байдаг. Пичушкин энэ тухай мэдэхээр барахгүй түүнийг алахаар төлөвлөж байж. Эрүүгийн хэрэг үүүсгэн шалгах явцад түүнийг 52 санаатай аллагад буруутгасан боловч тэрээр өөрийнхөө хохирогчдыг 61 эсвэл 62 байсан гэж мэдүүлсэн аж. Түүний үйлдлийн арга бол хүч хэрэглэж гэнэдүүлж довтлох. Тэгэхдээ алхаар цохиж эсвэл төмөр биет зүйлээр хохирогчийн тархинд гэмтэл учруулдаг байсан аж. Дараа нь гол руу хаяна.

Сексологи-психологи-психиатрич шинжээч нар түүнд бүрэн шинжилгээ хийж эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай гэж үзжээ. Гэхдээ түүний сэтгэцийн эмгэг өөрчлөлтийг тодорхой дурдсан байна. /шизопатическое расстройство в виде влечения к убийству с садистскими компонентами/ Түүний бага ангийн багш “Байж боломгүй юм. Хамгийн тайван, хамгийн сайн нь тэр байсан” гэсэн гэдэг. Пичушкина психологийг судалсан Михаил Виноградов. Чикатило ч ч тэр энэ залуу ч тэр гэр бүл сургуулийн орчинд сайн хүн байдаг, харин тэндээс гараад догшин авир, хэрцгий чанар нь ил гардаг гэсэн байдаг. Пичушкинийг 14 настай байхад нь хийсэн нэг бичлэгийг хуулийн байгууллагынхан олжээ. Тэгэхэд тэрээр хүн яаж алах тухай бусаддаа ярьж байсан ба ингэхдээ нүүр амны хөдөлгөөн, илрэл нь шууд алуурчин төрхөнд шилжиж байж.

Түүнийг эмэгтэй хүн тоодоггүй байснаас үүднээс хонзогнуур байдал түүнээс шалтгаалсан үзэн ядах өвчин зэрэг нь хавсарч, зан араншин мутацид орсон байна. Эхэндээ тэр эмэгтэй хүмүүст сайн бөгөөд халамжтай байсан байна. Гэвч эмэгтэйчүүд түүнд боломж олгоогүйгээс тархины гэмтлээс шалтгаалсан сэтгэцийн авир хурдацтайгаар өөрчлөгдөж байв. Тэр супермэн болохын тулд урт үдээстэй израйль гутал авч өмсөж өөрийгөө өөрчлөх гэж оролдож. Мэргэжлийн сургалт үйлдэврийн төвд л түүний гэмт зан төрх нь хөгжиж тэр жинхэнэ алуурчин төрхөө болсон байна. Энэ үед тэрбээр оуютнуудаас “би энэ хорвоогоос уйдаж байна. Амиа хорлоно гэсэн утга бүхий бичиг хийлгэж авдаг , цаадуул нь түүнээс айгаад хурдан хийгээд өгчихдөг байж: Ямар учиртай гэхээр зэрэг “Дараа чамайг алчихвал цагдаагийнхан амиа хорлож гэж бодно хэмээн хүйтнээр хариулдаг, зарим оюутнууд түүнээс үхтэлээ айдаг байсан гэдэг.

1992 оноос Оросод гэмт хэрэгтэн бие хүн тэр дундаа цуврал алуурчдын сэтгэц психилогийн дүр зургийг гаргах ажлыг хийж эхэлсэн төдийгүй "гэмт хэрэгтний" архив нээж, сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг эмчлүүлэгчийн картыг төрөлжүүлж авсан байна.

Хамгийн том цуврал алуурчид АНУ –аас тодордог. Хамгийн сүүлд гэхэд тэр Антони гэх нөхөр байна. Гэрийнх орчноос 6 эмэгтэй хүний цогцос олдсон гэж мэдээлж байна. Угаасаа ийм зүйл хэзээ ч дуусдаггүй. Хүн төрөлхтөн байсан цагт цуврал алуурчид гаж донтонгууд байсаар байх болно. Сүүлийн 100 жилд 86 цуврал алуурчин бүртгэгдсэн байдаг бол Англид 28, Герман Австрид 10 Оросод 12 байна. /Дата публикации на сайте: 16.01.2008/

Орос ах нар ч бас зэрлэг улс. Ямар сайндаа шилдэг цуврал алуурчид мөн л Оросоос тодорч байхав дээ. Пичушкиний гол онцлог бол Чикатило шиг таарснаа алаад байхгүй, хохирогчоо урьдаас судалж байгаад төлөвлөж алдаг нэгэн. Сайтууд дээрээс түүний сэтгэцийн талаар мэдээлэл ухсан боловч олигтой зүйл байхгүй байна лээ. Магадгүй тэр Чикатилогийн өмнө орж болох л юм. Хүн алсан тоогоороо тэр “хэрцгий” Белль Ганнесийг гүйцэхгүй л дээ. Бас тэр Эд Гэйн байна. Оршуулгад очиж дараа нь авсыг нь ухан дотор орж хүний арьс хуулдаг, элдэв эд хэрэглэлээ цөмийг нь хүний арьсаар бүрдэг гаж эр. Тэр ч байтугай тэрүүгээр хөршүүд нь хүүхдээ харуулдаг байсан байгаа юм. Тэр талаараа бол Пичушкин бусдаас хол дутна. Өөрөө алсан хүнийхээ тоог 61, 62 гэдэг ч давсалсан байж мэдэх. Би бас хүмүүсээс дуулж сураглаж байгаад Солонгост 30 хэдэн хүн алсан нэг нөхрийн тухай олж мэдлээ. Энэ тухай мэдээлэл олвол надад дуулгаарай. Дараагийнх нь Эд Гэйн байх болно.

Обдоо

Сэтгэгдэл:


nadtai adil чөтгөр
Бичсэн: Зочин цаг: 12:47, 2010-08-19 | Холбоос | |


ер нь хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг явуулмаарын
Бичсэн: dadido цаг: 21:54, 2009-11-16 | Холбоос | |


Hey aimariin.Taiwand maniak bn gene uu medeedheech. Bi dandaa gantsaaraa yavdiishd end ert haranhui boldiim
Бичсэн: Tushigee (зочин) цаг: 17:11, 2009-11-14 | Холбоос | |


Уншихгүй гэж гэчихээд тэвчилгүй уншчих юм аа. Энэ одоо бас манияк зан болов уу хэлээ гаргах
Бичсэн: xvv цаг: 11:49, 2009-11-05 | Холбоос | |


hehe aimaariin
Бичсэн: Зочин цаг: 11:24, 2009-11-05 | Холбоос | |


шизопатическое расстройство в виде влечения к убийству с садистскими компонентами/ geheer hereg huleeh chadvartai bailgui yahiin.Er ni huleeh chadvargui bailaa geed davtan hun aminii hereg uildsen bol yutai ch gesen busdiin ayaulgui baidliin uudnees ter humuusiinh ni araas ilgeeh l heregtei gej bodjiino.
Бичсэн: tsoom (зочин) цаг: 18:50, 2009-11-04 | Холбоос | |


yooooooooooyo tugshchlee aimar yumaaa whew!
Бичсэн: nomio (зочин) цаг: 17:17, 2009-11-04 | Холбоос | |


lut er baih nee
za yor n gadaad ongo vzemjindee anhaaral handuulj bgaad emegtei hvmvvstei mash olnoor n yawaldahgvi bol hvvhnvvded yor n mair gomdood serial killer 8-d aagii made n mongolia gee shaachuul yaanaa. dandaa l hvvhen toogoogvigees killer bolson garuud bh shig bnshdee
Бичсэн: Алтангадас цаг: 14:10, 2009-11-04 | Холбоос | |


Ёоёо л доо Обдоо, өвдөөдайна шдээ сэтгэл гэдэг эрхтэн минь
Бичсэн: Segsger (зочин) цаг: 13:49, 2009-11-04 | Холбоос | |


Aimeriiin iiiiiiiiiiiiiiii
Бичсэн: president цаг: 13:47, 2009-11-04 | Холбоос | |


уйлах уйлах уйлах
Бичсэн: Зочин цаг: 10:20, 2009-11-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax