Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-11-11
Serial killer-7


Kenneth Bianchi, Angelo Buono

”The Hillside Stranglers” нэрээ алдаршсан цуврал алуурчид

1970 онд хэд хэдэн бага насны охидыг хэрцгийгээр хүчиндэж, мөчилж алсан хэрэг гарч цагдаагийнхан Бианчиг сэжиглэн баривчилжээ.

Ёолинда Вашингтон 1 настай 10 сарын 17 нд алуулснаар үеэлүүдийн цуврал эхэлжээ. Yүний дараагаар 15 настай Judith Miller, 21 настай Elissa Kastin, гээд зэрэмдэглүүлсэн, мөчлүүлсэн цогцоснууд ар араасаа хөвөрч эхэлжээ.

Хиллсайдын боомилогч: 1951 оны 5 сард Нью Иорк хотын Орчэстр дүүрэгт Процедант шашинт эхээс Кеннет Бианчи мэндэлжээ. Тэр 11 насандаа сургуульд сурдаг байхдаа уур уцаартай болон догшин авир гаргадаг өвчтэй болсон байна. Энэхүү өвчин анги болон гэрт нь илэрдэг байсан төдийгүй 18 настайдаа гэрлэж хаягдсанаар хамгийн анхы хүн алах аллагаа эхэлсэн байна. Эхнэр салаад явсны дагаар тэрээр хонзогнуур сэтгэхүйгээ хянахаа байж өөрийнх нь хэлснээр “хүн алах цагаан толгой”-д суралцаж эхэлсэн байна. Цагдаагийнхны сэжиглэж байгаагаар 1973 онд залуу хөвгүүний хачирхалтай цуврал аллага 2 жил үргэлжилж.

1976 онд Лос Анжелест өөрийн үеэл ах Анжело Буоногийнд ирж сууршсан ба улмаар “теннисны цохиурын 2 тал болтлоо” дотносож аллага үйлдэж эхэлжээ.

Үеэл: 1934 оны 10 Сард Буоно мөн Орчестрт төрсөн ба түүнийг 5 настай байхад тэдний гэр бүл салж ээж нь түүнийг аваад явжээ. Тэрээр 14 настайдаа машинаас хулгай хийж яваад “бандидуулсан” байна. Залуу Буоно хамгийн анхны секс хамтрагч Карилл Чессманыг алсан байна. Үүнийг өөринхй нь хэлдгээр “улаан гэрэл” хэмээх арга барилаар үйлдэж. Тэрээр хөнгөн явдалтай олон найз охидтой байсан төдийгүй янхнуудыг алах дуртай байсан байна. Энэ л үедээ 14 настай үеийнхээ хүчиндүүлсэн тэр хариугаа авч байгаа мэт санагдах болсон байна. Бианчигийн хувьд бол тэр ердөө садист, хонзогнуур нэгэн байж. Ахынхаа хамт хүн алахын ухаанд гүнзгийрэн суралцаж, донтож эхэлсэн байна.

Тэрээр үеэл дүүтэйгээ хамтран 2 сард нэг удаа “Дошны хүн боомилогчид” гэж өөрсдийгөө нэрлэж гэмт хэргийн ертөнцөд энэ нэрээрээ алдаршжээ. 

1977 оноос бие үнэлэгч эсвэл бага, өсвөр насны эмэгтэйчүүдийн цуврал аллага эхлэв. Үеэлүүдийн хохирогч хүүхнүүд нь царайлаг тачаангуй хүүхнүүд байсан бөгөөд гол төлөв боож алдаг дараагаар нь янз бүрээр мөчилж, тасдаж таашаал авдаг байв. Хүчирхийлээд дараа маш зэрлэг балмадаар үргэлжилж үеэлүүд санаа нийлэн хүн алдаг байсан аж

Дараагаар аллагууд үргэлжилсээр … 1978 оны 11 сарын 20 нд 20 настай Kristina Wechler-ийн цогцос Highland Park- аас, нэг ангийн охид болох Sonja Johnson, Dolores Cepeda цогцос Elysian Park-аас, 18 настай Glendale толгодоос11 сарын 29-нд олдов. Цуврал алуурчидад зогсолтгүй ажлаа хийсээр… . 12 сарын 9-д биеэ үнэлэгч Kimberly Martin-ий цогцос, Echo Park-ийн толгодоос., Cindy Hudspeth –ийн тамлуулж, мөчлүүлсэн цогцос Лос Анжелесын Үнлэсний цэцэрлэгт хүрээлэнгээс олдов.

Bianchi гэмт хэрэг үйлдэж буй газраа өөрчлөх хэрэгтэйг мэдэрч Washington, хотын Bellingham дүүрэгт шилжин байрлав. 1979 оны 1 сарын 11 нд , Diane Wilder, Karen Mandic нарын хүчиндүүлж алуулсан цогцос олдов. Bianchi тэдэнтэй хэсэг хугацаанд харилцаатай байснаа сүүлд мөрдөн байцаалтанд мсдүүлсэн байдаг. Hillside-ийн аллага 1979 оны 6 сар хүртэл үргэлжилсэн юм.

Шүүх ажиллагаа: Шүүхийн шинжилгээ хийлгэхээр Bianchi-г эмч нар үзжээ. Цагдан хоригдож байхдаа Bianchii бүх зүйлийг эсэргүүцэж байсан ч гипнозид орсон болж жүжиглэн, сэтгэцийн өвчтай болохын тиулд сэтгэл хуваагдлын өвчны шинж тэмдгийг үзүүлэн жүжиглэж эхэлсэн байна. Сэтгэл судлаачид түүний заль мэхийг олж мэдлсэн ба түүнд яллах дүгнэлт үйлдсэний дараа Лос-анжелест авгынхаа эсрэг мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн байна.

Buono-г баричвилсаны дараа аллага үйлдсэн гэж : зүйл ангиар буруутгасан ба 1979 оны 10 сард 10 зүйл ангиар ялласан байна. 10 сар үргэлжилсэн шүүх ажиллагааны эцэст 1981 оны 3 сард олон жиллээр насаар нь хорих ялыг 14 удаа оноосон байна. 2002 онд Buono шоронд үл мэдэгдэх шалтгаанаар нас барсан харн үеэл Бианчи нь тэр жил нь 1986 онд шоронд байхдаа захиагаар харилцаж, гэрлэсэн эмэгтэйгээсээ салжээ. Явж явж Анжело сэтгэл хуваагдлийн өвчны шинж тэмдэг бүхий байдалтай байсан нь мөрдөн байцаалтын ажиллагаанаас тогтоогдсон байна. Нэг үгээр хэлэхэд Бианчи түүнийг нь анзаарч имй өвчтай болж ялаас мултрах гэж оролдож байсан ажгуу.
Сэтгэл хуваагдал: УХАМСАРТ УХААН ЗАДРАХ буюу ХУВЬ ХҮНИЙ ДЕПЕРСОНАЛИЗАЦИ гэдэг сэтгэцийн өвчин нь нэг хүний дотор хэдэн хэдэн “би”-нүүд байх бөгөөд түүнийг туслахууд гэж нэрлэнэ. Туслахуудын нэг нь ихэвчлэн давамгайлдаг.

Сэтгэл зүйн хуваагдлын өвчнөөр анагаахын шинжлэх ухаанд ердөө хоёр зуун ийм тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн байдаг аж. Олон нийт энэхүү синдромын талаар анх 1957 онд сэтгэл зүйч Корбетт Тигпены судалгааны “Евагийн гурван дүр” номноос мэджээ. Тэрбээр өөрийн эмчлүүлэгч Ева Уайтын тохиолдлуудыг ажиглан судалсан юм. Сэтгэл зүйн хуваагдалд орох нь ихэвчлэн тухайн хүн балчир насандаа дарамт шахалтад орж, сэтгэл зүйн гүн хямралд орсноос болдог байна. Энгийн үгээр тайлбарлахад “хуваагдмал” нь өөрийгөө хянах чадвараа алдаж, огт өөр зан араншинг өөрөөсөө мэдэрч, өөртэйгөө зөрчилдөх явдал юм.

Жинхэнэ сэтгэл хуваагдлын өвчтай цуврал алуурчин: 1970-аад оны сүүлчээр Портланд хотод хүн амины хэргүүд ар араасаа гарах болжээ. Аллагыг нэг л хүн үйлдэж байгааг шинжээчид таамаглаж байсан боловч гэмт хэрэгтэнг бариж чадахгүй байсан юм. Учир нь алуурчин өөрийн ажлаа маш чамбай, мэргэжлийн төвшинд ямар нэгэн сэжүүр үлдээхгүй үйлдэж байв.

Гэтэл тус хотын нэр хүндтэй бизнесмэн Эндрюс Полвисын том охин Кетрин өнөөх дуулиант аллагын бас нэг золиос болсон юм. Гэхдээ энэ удаа алуурчин алдаа гаргаж хурууны хээгээ үлдээсэн байна. Гэмт хэргийн газраас олдсон хурууны хээгээр алуурчинг төвөггүйхэн илрүүлсэн боловч түүнийг өнөөх зартай гэмт хэрэгтэн гэдэгт цагдаагийн дарга хүртэл итгээгүй юм. Учир нь олон сарын турш ямар ч сэжүүргүй аллага үйлдсэн этгээд бол өнөөх олны танил нэр хүндтэй Эндрюс Полвис байсан аж.

Энэ явдлын талаар шүүх хурал дээр шинжээчдийн тогтоосноор хэрэгтэн нь сэтгэл зүйн хуваагдалд орсон байжээ. Харин Эндрюс хийсэн явдлынхаа тухайд аллага үйлдсэн өөрийн дотоод “хүнийг” ялан дийлж чадахгүй байсан тул эцэст нь өөрийн охиноо алах тэр үед хурууны хээгээ зориудаар үлдээж энэ бүгдийг дуусгахыг хүссэн хэмээн тайлбарласан юм.

Тайлбар бас сонин жишээ: Дээрх явдлын талаар мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар хүний дотоод ертөнцөд өөрөөс нь огт өөр зан араншинтай хүн байж болох ба аль аль нь хэн нэгэндээ захирагдах боломжгүй байдаг гэнэ. Энэ бол нэг талаасаа сэтгэц мэдрэлийн өвчин юм. Ердийн хүн бүрт дотоод ертөнцийн хүн гэж байдаг. Өөрөөр хэлбэл өөрийн дотоод дуу хоолойгоо сонсох гэж ярьдаг шүү дээ. Сэтгэл зүйн хувьд харьцангуй тайван байдаг тул дотоод хүнээ захирч чадаж байгаа юм.

Сэтгэл зүйн олон хуваагдалд орох тохиолдол бас байдаг байна. Энэ нь таны дотор тав ба түүнээс дээш өөр “би” байна гэсэн үг юм.

Уильям Стенли Маллигэн нь албан ёсоор бүртгэгдсэн хамгийн олон сэтгэл зүйн хуваагдалд орсон хүн. Гэмт хэрэг хийгдсэн нь тогтоогдсон ч ял шийтгэл аваагүй хэмээн Америкийн түүхэнд тэмдэглэгдсэн хүн юм.

Түүнд шүүх энэрэнгүй хандсаны учир гэвэл эмч нарын тогтоосноор Мэллиген нь сэтгэл зүйн 24 хуваагдалд орсон байжээ. Тэрбээр Артур гэсэн хими, физик судлаач, Дэнни хэмээх аймхай бие муутай хүн зэрэг олон дүрд хувирдаг сэтгэц мэдрэлийн өвчтэй байсан юм.

Хатагтай Бьючемп нь мөн дээрх өвчинд нэрвэгдсэн эмэгтэй аж. Тэрбээр бага насандаа хойд эцгийн хэрцгий араншингаас болж сэтгэл зүйн хуваагдмал өвчин туссан байна. Гэхдээ түүний энэхүү хуваагдмал өвчин эдгэрсэн юм. Хатагтайн хяналтын эмч Уолтер сэтгэл зүйн хуваагдлыг олон жилийн турш судалж байгаа Колумбын шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэн Жеймс Хислопутай зөвлөлдсөнөөр ховсдолын аргаар эмчилж чаджээ.

Сэтгэл зүйн хуваагдалд орсон алдартай хүмүүсийн тод жишээ бол зураач, уран барималч Микеланжело юм. Эргэн тойрны хүмүүс байтугай өөрөө ч заримдаа өөрийнхөө араншинг ойлгодоггүй байсан гэдэг. Тэрбээр уран зургаас гадна техникийн инженер, анатоми, одон орон судлах дуртай нэгэн байсан бөгөөд энэ салбаруудад нэлээд хэдэн эрдэм шинжилгээний ажлуудыг хийж байжээ.

Сэтгэл зүйн хуваагдал нь их тархины хурдацтай хөгжлийн илрэл гэж зарим эрдэмтэд онол дэвшүүлсэн байдаг. Гэсэн хэдий ч одоог хүртэл хүний дотоод ертөнцийн энэхүү оньсогын талаар эрдэмтэд судалсан хэвээр байгаа билээ. Түүний нэг нь энэхүү цуврал аллага үйлдэх шалтгаан юм. Та бүхэн илүү гүнд нь орж мэдрэе гэвэл Сидни Щелдоны “Тарамдсан зүүд” хэмээх номыг олж уншаарай гэж зөвлөх байна. Гайхалтай шүү. Эгээ л кино гэж мэд.

Обдоо

Эх сурвалж: http://www.francesfarmersrevenge.com/stuff/serialkillers/hillside.htm

http://www.ubtimes.mn/index.php?option=com_content&task=view&id=6130&Itemid=135 Э.Жаргал/

Сэтгэгдэл:


ene chini bag nasandaa awch bsan zowlon shanalal ni tuhain hvnii setgehvid ni nuugdaj bgad tiimerhvv tustei zvil tohioldwol ter ni sederch garch irdeg bhgvi yu.
Бичсэн: dada (зочин) цаг: 11:32, 2011-09-07 | Холбоос | |


Tegeed iim aimshigtai hereg hiisen humuusiig ehleed uvching n edgeej bgaad daraa n nasaar n horih heregtei. Aimshigtai санаа зовох
Бичсэн: ego цаг: 15:49, 2009-11-15 | Холбоос | |


Setgel huvaagdal gedeg chin uvchin emgeg yum bol hun bolgond l bdag daa.Tamhinaas garch chadku, durlasan hunee martaj chadku bh,hicheelee hiihku bj uidaj suuh bugd l dotood setgelee hyanaj chadku bgaagiin shinj bus uu. Tegvel bid bugd l emgegtei um bn shuu dee. Aimaar yum bi bol buur ...kk
Бичсэн: ego цаг: 15:48, 2009-11-15 | Холбоос | |


taramdsan zyyd nomiig nadaas avch unshij bolno
ergyylj ugnu gevel Taramdsan zyyd nomiig nadaas avch bolno Nomiin delgyyrt bna lee .. Setgel huvaagdliin ene helber chin yag uvchin gehed hetsyy setgehyin emgeg gej oilgooj bolno zarim yyniig setgehyin gemtel ch gej yzdeg
Бичсэн: obdoo цаг: 15:50, 2009-11-11 | Холбоос | |


goiy ym unshlaa, tnx
Ter setgel huvaagdah gdg uvchin chini sonirholtoi l ym shig b.na. Galzuugiin neg helber u, te kkk
Бичсэн: AE. (зочин) цаг: 13:52, 2009-11-11 | Холбоос | |


goiy ym unshlaa, tnx
'Taramdasan zuud' gdg nom chini mongolish deer ymu?kkk.Tiim bol unshii,tuhu ирмэх
Бичсэн: AE. (зочин) цаг: 13:48, 2009-11-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax