Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-11-19
Criminal man & prostitutor

Аав маань бичгийн хүн байсан. Би ч  бас энэ “бурхнаас” давуу чанарыг удамшиж төрсөн, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалдаг жирийн нэг судлаач залуу. Хуульч мэргэжилтэй боловч криминологич гэж хэлүүлэх, хэлэх  дуртай.  Ажилдаа, амьдралдаа өөртөө байгаа юм бүхэндээ хайртай бас дуртай. Чин сэтгэлээсээ гүнд нь орж судалж, юмны мөн чанарыг мэдэхийг хичээдэг шунхан улаан залуу насаараа, найзуудаараа гоёдог  тийм л залуу.  Бид энэ номоороо зүй бус зүйлийг  сурталчилах, түгээх гэсэнгүй. Харин хүмүүс яагаад гэмт хэрэг үйлддэг, яагаад ийм байдалд хүрдэг гэдгийг харуулахыг, бодит байдлыг мэдрүүлэхийг хичээсэн болно. Амьдрал дэндүү баялаг... Нэг хэсгийг үгээр илэрхийлмээр санагдаад.. Гэмт хэрэгтэн хүний нүдээр харахад амьдрал ямар байдаг вэ ... Зарим зүйл дээр маань жаахан ёж, ёгт утга бий. Хүн төрөлхтний хамгийн эртний мэргэжил бол биеэ үнэлэгч, хулгайч  гэдэг үг бий... Харин энэ нэрний ард юу байдаг бол...

Дээрээс нь www.blogmn.net –ийн бичигчид бид билээ. Үүний ачаар бид бичиж сурсан, үүний ачаар бид найзуудтай болсон.  Хайртай блогмн.нэт маань мэндэлсний 4 жилийн ойд энэхүү номыг зориулан гаргаж  байна.  www.gogo.blog.mn сайтад анх бичлэг оруулж тандалт, судалгаа хийж байсан маань гэмт бие хүний талаархи дүгнэлтийг өгөхөд ихээхэн тус дэм болсон билээ. Дашрамд хэлэхэд www.crimnal_man.gblog.mn блог дээрхи бичлэгүүд гэмт хүний талаархи анхны бичлэгүүд байсан юм. Түүнчлэн мэргэжлийнхээ хүрээнд www.blogmn.net/criminology, www.blogmn.net/obod гээд хэд хэдэн блогтой, man.criminal@yahoo.com хаягтай “асар баян хүн” дээ.  “Обод” блог дээр маань цуврал алуурчдын тухай serial killer гээд хэд хэдэн нийтлэл бичигдээд явж байгаа. Анхны маань номонд алдаа оноо байгаа байх. Хамтран ном гаргая гэсэн санаачилга гаргасан “тайчигч” М.Гэрэлтуяа анддаа “баярлалаа” гэдгээ үүгээр дамжуулан илэрхийлж байна. Номын хур дэлгэрэх болтугай.  Ум амгалан болтугай. Удахгүй гар дээр чин нэг ном очноо.

 

Сэтгэгдэл:


ßìàð íýã ç¿éëä ó÷èð øàëòãààí ãýæ çààâàë áàéäàã. Òýð ó÷èð øàëòãààíûã îëæ, çºâ òàéëæ ñóðõàä íü áóñäàä òóñëàõ ¸ñòîé áàéõ. ßàã ººðèéí áîäñîíîî ýâë¿¿ëæ áè÷èæ ÷àäàõã¿é áàéíà. Õàðèí ÷àìàéã ýíý ó÷èð øàëòãààíû ó÷èðûã òàéëàõ ãýæ ýíý á¿ãäèéã õèéæ áàéãàà ãýäýãò èòãýæ áàéíà.
Бичсэн: Зочин цаг: 12:04, 2009-12-17 | Холбоос | |


гоё шүү er n alivaa zuiliig iluu sain oilgohiin tuld dotor n orj, objectiinhoo uudnees, nudeer n ertontshiig harj chadval iluu boditoi dugnelt oilgolt gardag gej boddog. Angliar bol "put myself in other's shoes." Tiim bolohoor minii nziin ene nom humuust zorilgoo bieluulnee gedegt itgel tugs bainaa. Best Seller boloh boltugai гоё шүү
Бичсэн: chimgee (зочин) цаг: 16:41, 2009-11-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax