Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-11-23
Serial killers-9


Yang Xinhai , Yoo Young-Chul, бас Монгол гэмт хэрэгтнүүд...

Энэ удаад Азийн цуврал алуурчдыг оруулахаар шийдлээ. Азиуд угаасаа хаалттай ул.. Хийж байгаа зүйл нь ч тэр далд байдаг ... Угаасаа ийм зүйлийг нийгэмдээ ил цацаад байдаггүй сонин улс. Тиймээс энэ тухай зарим нэг зүйлсийг өгүүлсүү.

Yoo Young-Chul:

33 настайдаа цаазаар авахуулсан. Түүнийг 19 аллагад буруутгадаг боловч тэр өөрөө 26 алсан гэж мэдүүлсэн байдаг. Өмнөд Солонгосын мөрдөн байцаагч Huh Won-Sik хэлэхдээ түүнийг тус улсын түүхэн дэх хамгийн аймшигтай алуурчин хэмээн тодорхойлжээ. Биеэ үнэлэгч, массажистууд түүний золиос байдаг байж. Сөүлээс 40 км –ийн зайд хүчиндүүлж, алуулсан цогцос хэд хэдээр олдсоноос түүнийг мөрдөх ажиллагаа эхэлжээ.

Бусан хотын боомтын орчмоос хүчиндүүлж хэрцгийгээр алуулсан хохирогчдын цогцос олдсоор байсан боловч алуурчныг олох гэж их хугацаа шаардсан байна. Yoo бол бэлгийн мөлжлөгөд эмэгтэйчүүдийг зуучлах, хүн худалдаалах ажиллагаанд гар бие оролцдог байсан ба Сөүлийн ойролцоох толгодоос олдсон цогцосууд цагдаагийнхнийг идэвхтэй ажиллахыг шаардаж, алуурчин сул чөлөөтэй явсаар байв. Түүний алсан хохирогчийн 20 цогцосыг олсон боловч 6 хохирогчийг хэн болохыг тогтоож, цогцосыг олж чадаагүй байна.

Тэр эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд зуучлах явцдаа хутга, цахилгаан хөрөө, алх, хайч, сүхээр тэднийг хэрцгийгээр алж таашаал авдаг нэгэн байж. Түүний тухай Солонгосын зурагтаар хэд хэдэн нэвтрүүлэг бэлтгэн гаргаж байв. 2002 онд гэр бүлээ цуцлуулсны дараа тэрээр аллагаа эхэлжээ. Өөрөөр хэлбэл тэр хаягдсаныхаа хариуг авч тэр нь сэтгэцэд нөлөөлсөн байна. Хонзогнуур зангаас эхлэлтэй байж болох юм.

Жишээ: Манай улсад Ууган-эрдэнэ хэмээх залуу найз охиноо хэт хардаж улмаар аав, нохойтой нь хамт гэрт нь хөнөөсөн хэргийг 2006 онд үйлдэж 2007 онд цаазаар авахуулсан юм. Тэр найз охиныгоо мөрдөх /паранойд/ өвчинд автаж, улмаар аймшигт аллагыг үйлдсэн билээ. Дашрамд дурдахад тэр шоронд байхдаа ахин нэг хүний амь насанд хүрсэн юм. Найз охиныгоо хөнөөхөөс өмнө түүний төрсөн өдрөөр өөрийнхөө ялгадсаар бэлэг явуулж байсан гаж нэгэн.

Yang Xinhai: (1968оны 7 сарын 17-нд төрсөн– 2004 оны 2 дугаар сарын14-нд цаазаар авахуулсан)

Синьхай 67 аллагад буруутгагдаж, цаазаар авагдсан. Гэмт хэргийн ертөнцөд "Monster Killer” нэрээр алдартай тэрбээр удаан хугацаанд эмэгтэйчүүдийг алдаг байж. Цус хөргөм аллага, хүчин түүний нэрийн хуудас. Түүний сэтгэц эрүүл гэсэн албан ёсны мэдээг өгсөн боловч эргэлзээтэй. Гэхдээ энэ тухай Хятадын цагдаагийн байгууллагаас тун бага мэдээлэл гаргасан юм. Чухам яагаад энэ эр ийм олон хүн алсан, юу нөлөөлсөн эсэх нь тодорхойгүй. Цуврал кино их үздэг байсан нь нөлөөлсөн гэсэн нэг мэдээлэл байдаг боловч баталгаатай биш. Хятадуудын зан биз дээ. Түүнийг буудан хороосон. Хачирхалтай нь тэр бүх хохирогчоо хүчиндсэн байдаг. Хөнөөснийхөө дараа. Түүнийг 2003 оны 11 сард барьжээ. Гэтэл тэр 1999 оноос аллагаа үйлдээд явж байв. 4 жил. Тэр бас л найз охиндоо хаягдсан байдаг. Гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө хүчин, дээрмийн хэргээр цагдан хоригдож ял эдэлж байсан боловч суллагдаж гарч ирсэнийхээ дараа нийгэмд сул чөлөөтэй явж байв. Дугуйтай нэг хотоос нөгөө хотод ... Шинжээч хэлэхдээ тэр нийгмээ үзэн ядах хорсох байдалд хүрч.. мөн ДНК-ийн өвөрмөц бүтэцтэй байсан ... гэсэн байна. Тэр Азид төдийгүй дэлхийд хамгийн олон хүн хороосон нэгэн яах аргагүй мөн.

Монголд иймэрхүү гэнэтийн гэмээр аллагууд хааяа гэнэт гарч олон нийтийг цочроодог гэмтэй. Уржнан ил гарсан хэргийн тухайд юм л даа. Охидтой мессеж бичиж танилцаад хүчиндээд хөнөөдөг эр байна. Тэр ч нэг хэсэгтээ хит болсон л доо. Гэмт хэрэг судлаачдын дунд. Мань эр охидын утасны дугаарыг ямар нэг аргаар олж авдаг байж. Тэгээд мессеж бичиж танилцаад хаа нэгтээ уулзана. Түүний үйлдсэн хэргүүд Монелийн задгай орчим буюу Маахуур толгойн замын цаад хэсэгт байдаг гэр хороололд гарсан байдаг. Эхний танилцсан охиноо тэрээр гэр хороололд гудамжинд хүчиндээд, ороолтоор нь боож амь насыг нь хохироосон байдаг. Үүнийхээ дараа тэрээр хохирогчийн халаасанд “Цагдаагийн ажилтан энэ хэргийг үйлдсэн” гэсэн утга бичиг үлдээгээд явдаг байж.

Эхний 19 настай хохирогчийн амь насыг хохироосноос хойш 14 орчим хоногийн дараа ахин нэг охиныг мөн л мессежээр танилцаж амь насыг хөнөөжээ. Энэ удаагийн үйлдэлийн арга мөн л ижил халаасанд үлдээсэн бичиг, хүчиндэж, амь насыг нь хохироосон. Нэг их удаагүй мөрдөгчид хохирогчдын гар утасны биллээс мань эрийн мессеж бичсэн утасных нь дугаарыг илрүүлж, улмаар баривчилсан байна. Энэ эрийг цаазаар авах ял ногдуулж гүйцэтгэсэн.

Гэхдээ энэ цуврал алуурчин эхнэр хүүхэдтэй 27 орчим насны хүн байсан. Хэн ч цуврал алуурчин гэхээргүй. Бүр ажил хийдэг, бага насны 2 ч хүүхэдтэй тийм эр байж. Шүүх сэтгэцийн шинжилгээгээр бэлгийн чиг хандлагын тухайд дүгнэлт гаргаагүй.

PS: Уншигч авхай таньд анхааруулахад нет , цахим хуудсаар нэмэлт мэдээл битгий хайгаарай гэх байна. Цуврал ахин нэг гараад энэ талаар нэгдсэн дүгнэлт өгөх юм. Тиймээс мэдээлэл төдийгөөр аваарай. Олон удаа иймэрхүү юм уншвал хэнд ч нөлөөлдөг юм шүү. Анхаар. Бас болгоомжил. Нийгэмд ийм хүмүүс байдаг гэдгийг бас шалтгаааныг хүргэх үүднээс дээрхи мэдээллүүдийг хүргэсэн болно. Дараагийн удаад цэвэр криминалуудын талаар хүргэх болно. Ал Капоне гэх мэт сайн эрс, гангстерүүд мафийн толгойлогчдын талаар хүргэнэ. Түүний дараа Осамаа Бен ладен гэх мэт террорист “шилдэг 10” –ийг хүргэнэ. Цувралуудыг уншсан бол эцсийн дүгнэлтийг заавал үзэж байгаарай.

Обдоо

Бичсэн: Обдоо | цаг: 16:36 |
Холбоос | email -ээр явуулах | |
Сэтгэгдэл:


© Миний блог