Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-12-11
Гунигт дуу бүү аял .

      Би одооноос эхлэн эхнэр эсвэл найз бүсгүй хайхгүй байхаар шийдлээ.Блогоор ч тэр бодит амьдрал дээр ч тэр. Хайр дурлал энэ тэр гэж худлаа юм доо. Бүтэхгүй юм. Дэмий л сэтгэл зүрхээ өвтгөж зовоох . Залхаж гүйцлээ. Яг л нуруугаа авахуулсан морь шиг. Эмэгтэйчүүд намайг эр хүн гэхээсээ илүүтэйгээр ямар нэг “нийтийн хүн” эсвэл уйдсан үедээ гуниг сэргээгч, хөгжилтэй залуу, “запас дугуй” гэдэг нүдээр харах нь их.
                     Энэ ч яахав. Хүүхдийн төвийн үйл ажиллагаатай холбоотойгоор хүмүүс сайт руу бүдүүлгээр халдаж доромжилж, дээрэлхэж байна. Тэр бидний тухай сайн мэддэг хүн бололтой байна лээ. Иймэрхүү зүйлтэй би бол эвлэрэхгүй. Ядаж байхад сэтгэлээрээ гаргасан номыг маань миний сайн найз: хүн над дээр “номоо дурсгаач” гээд орж ирэхэд нь чи ийм дэмий юмаар яахна вэ гэж унтрааж нөгөөх нь хэн ч дажгүй гэж бодохоор номын клубын эмэгтэй “муу ном” болж хэмээн тас урам хугалав. Би түүнийг бас найзыгаа тэгж хэлнэ гэж бодоогүй өөр хүн тэгж хэлсэн бол ч яахав . Хүн нэгнээ юм эхлээд явж байхад ууцыг нь хугалж урмыг унтрааж, дэмжихгүй байгаа учир шалтгааныг үл ойлгоно.Энэнээс болоод би номоо худалдаанд гаргахаа түр зогссон.. энэнээс болоод би хэн нэгэнд номныхоо эхний хуудсан дээр гарын үсэг зурж дурсгана гэсэн мөрөөдлөө орхисон. Чөтгөр аваг . Муу биш юм шиг мөртлөө муулах хүмүүс яг дэргэд л байх юмдаа. Ингэж байхаар нүүр лүү нэг сайн дэвсээд авсан бол дээр байлаа... Хажуугаар нь өчигдөр сонины сурвалжлагч бацаан ирээд хуралтай холбоотой материал аваад явсан юм. Тэгсэн хаа хамаагүй хүний юмыг намайг бичсэн гээд оруулсан бололтой тэр нь нэг байгууллагын нэр төртэй холбоотой байсан юмуу хаашаа юм. Шүүхэд өгнө гэнэ. Энэ хүмүүс чинь юу ярьж байгаагаа мэдэхээ байчихсан юм уу энэ хүмүүс чинь юу бичиж байгаагаа мэдэхээ байсан юм уу яасан зэвүүтэй юм бэ ?
                     Би энэ байгаагаараа л байх болно. Сайн хүмүүсээр өөртэйгээ нийцтэй хүмүүстэй харьцаж тийм чамд хорлонтой хүмүүсээс хол яв бүү нөхөрлө гэж аавын минь хэлсэн үг юутай үнэн. Алдсаар явж хүн болдог унасаар явж хөлд ордог гэдэг дээ. Алдахгүй хүн гэж хаа байхав дээ. Залуу насыг харин ч нэг үр дүнтэй харамсахгүйгээр өнгөрөөж байнаа. Ингэж чадахгүй, чадаагүй хүмүүс надад атаархаасай гэж би хүснэм. Гэхдээ л 2012 оноос эхнэртэй болчих юмсан. Тэгэхэд би доктороо харин заавал хамгаална. Амжилт атганд. Би өөрийнхөө замыг өөрөө зурдаг зураачтай адилд тооцдог, хувь заяа миний атганд. Хэзээ ч зогсохгүй хэзээ урвайж улцайхгүй. Гунигт дуу бүү аял.
Обод

Сэтгэгдэл:


Бичсэн: xvv цаг: 21:14, 2009-12-30 | Холбоос | |


aan zuv zuv
Бичсэн: dadido цаг: 20:37, 2009-12-23 | Холбоос | |


dadidod
dao irtsensht
Бичсэн: Зочин цаг: 10:47, 2009-12-23 | Холбоос | |


дао гадагшаа явсын муу
Бичсэн: dadido цаг: 20:41, 2009-12-17 | Холбоос | |


Íîì áè÷íý ãýäýã õ¿ññýí õ¿í á¿ðèéí õèéäýã àæèë áèø. ×àìä àìæèëò õ¿ñüå. алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 11:34, 2009-12-17 | Холбоос | |


Õ¿ñýõýä õÿñàõ ãýäýã. Íýã ë ºäºð çàÿàíûõàà õàíüòàé ó÷èð÷, õººðõºí õ¿¿ãýý òýâðýõ ë áîëíî. Õàðèí õ¿¿õäèéíõýý õºëíººñ ñàéí òàòàæ, ñóíãàëò ñàéí õèéëãýæ áàéãààðàé, ºíäºð áîëíî. Íîìûã ÷èíü óíøààã¿é áîëîâ÷,÷èíèé áè÷ñýí îëîí ýññýã óíøèæ áàéñàí áîëîõîîð ñàéí íîì ë áàéõ áîëíî ãýæ áîäîæ áàéíà. Äàõèí äàõèí àìæèëò õ¿ñüå.
Бичсэн: Зочин цаг: 11:31, 2009-12-17 | Холбоос | |


Хүмүүсээ бие биендээ урам хайрла гэж...
Гэхдээ зөвхөн магтуулаад, социализм, коммунизм шиг байна гэж байхгүй ээ! Тэр сэтгэгдлийг дахиж устгахгүй гэж хоёулаа ярьж тохирсон. Хүмүүс бодлоо бичиж л байг, авах юм байвал аваад, авахгүй юм байвал тоолгүй хаяад л явцгаачихъя.

Болох юм болдгоороо л болно. Авгай, хүүхэд, хайр дурлал нэг л өдөр хаалга тогшоод ороод ирнэ. Харин тэр бүхэнд бэлэн байх л хэрэгтэй гэж бодогдоод байна сүүлийн хэд хоног ярзайтал инээх Мань ч инээгээд л алхаад байгаа. Анддаа дандаа баярлаж явдаг шүү. Ер нь хүнд хэрэгтэй байх үед хэрэгтэй үгийг хажууд байгаад хэлчихэж чаддаг муу ч, сайн ч найз ч, жирийн танил ч хүмүүс хэрэгтэй байдаг байх. Бие биендээ урмаар дэмжээд, хажуугаас хатгасан нэгнээр нь хурцлуулаад л явцгаахад амьдрал өөрөө амархан, аз жаргалаар дүүрээн. В.И.Хүүнин гэж..ярзайтал инээх
Бичсэн: xvv цаг: 11:39, 2009-12-13 | Холбоос | |


naizuudddaa bayarlalaa bi shine hyn bolson
bi shineer ehelj bgaa amjilt chan
Бичсэн: obdoo цаг: 15:38, 2009-12-12 | Холбоос | |


заа тэгээд гомдоод байвал бүх зүйлсэд гомдож болдгиймдоо. Бас бүх бурууг бусдаас хайгаад болохгүймшиг, жаал бясалгааа хөгшөөн
Бичсэн: 300 цаг: 11:36, 2009-12-12 | Холбоос | |


Идсэн эрүү хувхайрч, Идүүлсэн бут цэцгэлдэг гэдэг дээ. Тэдэнд гомдоллоод яахын бэ?гомдоллоно гэдэг сул дорой чанар, харин тэрний оронд чимээгүй л өөрийнхөө ямар гэдгийг харуулахад хангалттай. баярлах тэврэлт Амжилт гоё шүү Хүүхдийн төвийн талаар чинь саяхан л олж харсан, дэмжигч гишүүн болоход бэлэн байгаа шүү. баярлах
Бичсэн: Boloroo цаг: 10:27, 2009-12-12 | Холбоос | |


ээе чамайг ямар нэг саадыг хэрхэн давахнуу хүссэндээ хүртлээ зоригтой байг гэж шалгажийнаа, цаа хувь заяа амжилт 2 чинь. нэг сэтгэлээр унасан юм ууунаж эхлэх үед бүх зүйл өөрөөс нь нүүр буруулаад байх шиг санагдаал бодогдоол байдымлээ гэж.. гуниглах ирмэх ярзайтал инээх
Бичсэн: director цаг: 10:20, 2009-12-12 | Холбоос | |


Хэлээд юу гэхэв. Оронд нь нэг сайн дэвсээд авчихвал хамаагүй дээр байхгүй юу.
Хүмүүс өөдөөс ингээд өөдгүйтээд байхад бүүр тэд нараас зугтмаар болох юм байна шд
Бичсэн: honzo цаг: 02:07, 2009-12-12 | Холбоос | |


хайр дурлал аа хайсан хүн олон байна аа. Дотроо битүүхэн хүлээгээд байгаашд хайр дурлалыг. Жингийн цуваа явжил байдаг замын ноход хуцаж л байдаг...
Бичсэн: dadido цаг: 21:18, 2009-12-11 | Холбоос | |


hehhe
hyn gedeg setgeliin amitan yumdaa
Gehdee bi hyyhedtei bolohiig yu yunaas ilyy hysch baina
Бичсэн: obdoo цаг: 18:04, 2009-12-11 | Холбоос | |


би буугийг хүүхдүүдтэй нь хамт зовож чадна...
Бичсэн: g84 цаг: 17:20, 2009-12-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax