Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-12-17
Алдаа ямар үнэтэй вэ?
Амьдарлын ханиа зөв сонгоорой бүсгүйчүүд минь

Судлаачын хувьд гэмт хэргийн талаар янз бүрийн факт цуглуулж яваад анхаарал татсан нэгэн эмгэнэлт явдалтай холбоотой мэдээлллийг олж авсан юм. Энэхүү үйл явдал саяхан болсон бодит явдал бөгөөд энэнээс амьдарлын ханиа яаран сонгож байгаа эмэгтэйчүүдийг анхаараасай, бага сага ч гэсэн ухаарал аваасай гэсэн үүднээс бичсэн юм. Ингээд энэ эмэгтэйн захиаг толиулъя

          Юуны өмнө надад тохиолдсон энэ зовлон өөр бусад хүмүүст битгүй тохиолдоосой гэж найднам. Болдогсон бол жилийн өмнө болсон энэ явдлыг ухраагаад өөрийгөө ийм тэнэг алхам битгий хийгээрэй гэж ямар ч хамаагүй аргаар болиулах байлаа. Гэм нь гэмшил нь хойноо гэдэг дээ. Тухайн үед би гадаадад сурдаг өөрийн гэсэн зорилготой хүсэл мөрөөдөлтэй эмэгтэй байлаа. Амралтаараа Монголдоо ирээд хуучин үерхэж байсан залуутай уулзсан юм. Тэрний тухай тийм ч сайн мэдэхээргүй богино хугацаанд үерхэж байсан боловч гадаадаас ирээд тэр залуу сайхан санагдсан болоод ч тэр үү татагдлаа... Тэр цагдаа л даа. /Гэхдээ бүгд ийм биш байгаасай гэж би хүснэ./ Миний урьд нэг хүүхэнтэй найзалдаг байж байгаад намайг хараад тэрийгээ хаясан. Би ч тэгсэн гэдгийг мэдсэн мөртлөө л түүнд итгэсэн. Эхэндээ бүх юм л сайхан байлаа. Хайр дурлал гээч нь үнэхээр байдаг юм байна энэ тэр гээд л ... тэр ч надад хайртай. Нээрэн дандаа л тийм байх юм шиг бодож явж дээ. Сарын дараа би өөрийгөө жирэмсэн болсоноо мэдэж шууд гаргана гэж хатуу шийдсэн. Эхний жирэмслэлт ч байсан .. хайран дундаас төрсөн хүүхдээ гаргана, би ямар их азтай вэ ээж болно гэж баярлаж байсан.
            Тэр үед миний ээж наад хүн чинь хэрэггүй ээ архи уудаг, агсам тавьдаг цаад ар гэр нь тааруухан улс байна гэсээр байтал ээжтэйгээ хэрэлдэж хаалгаа саван гарч одсон тэр мөчдөө одоо болтол харамсдаг. Залуугийн ээж аав ачтай болох нь гэж баярлаад бэр гуйгаад болох ёстой зүйлүүд үргэлжлээд... хадам ээж хөлийн ул дороочих гээд л .. сайхан л байлаа.
                 Гэдсэн дэх охин минь 4 сартайгаас хадмуудын маань зэс цухуйж , нөхөр маань гэртээ байнга согтуу ирэх нь ихсэв. Би айлны том охин ажилд сайн, нөхөртөө халамжтай, ажил дээр нь хоолыг аваачиж өгнө гээд л өрөөс шалтгаалах бүхнийг хийдэг байсан болоолвч ямар нэг өө хайж элдвээр харааж зүхэх нь хэрээс хэтэрч байсан даа... Тасарчихсан байхад ирсэн мессежүүд нь ямар нэг хүүхнүүдээс “миний хайр гэртээ харьсан уу” гэсэн гэхчилэн. Олон ч шөнө дэрээ нортол уйлж, архи нэвширсэн эрийн хажууд нулимсаа барсан даа.
          Энэ бүхэнд хэвлий дэх үр маань цочин хөдлөөд байгаа нь мэдрэгдэж би түүнийгээ эрүүл саруул гаргахын төлөө үнэхээр хичээсэн .
         Зуны нэг өдөр нөхрийнхөө найзуудын хамт гол явсан юм. Мэдээж бүгд л согтуу. Тэнд нэг залуу намайг гол руу шиднэ гээд би “битгий л дээ. Хүүхэд маань цоччихно” гээд бүр уйлаад гуйсан. Нөхөр маань тэр үед ерөөсөө болиулаагүй. Машин дотор гэр лүүгээ буцаж явах үедээ би тунирхаад “жирэмсэн эхнэрийг чинь гол руу шидэх гэж байхад чи тоосонгүй” гэхэд “чи наад хаалгаа онгойлгоод үсэр” гэсэн “би юу гэнээ” гэсэн чинь “дуугай бай гичий минь наад хаалгаа онгойлгоод үсэр гэж байна” гээд нүүр лүү минь цохиж, “чи үсрэхгүй бол би чамайг шиднэ” гээд бөөн юм болсон. Тэгээд гэртээ ирээд миний гэдэс рүү өшиглөж намайг ухаан алдтал минь зодсон, надад үг хэлэх ямар ч боломж олгосонгүй яг л галзуу араатан шиг л байсан. Би тэр хүнтэй насаараа ингэж амьдарвал амиа ч алдаж мэдэхээр байсан учраас аавыгаа дуудаад бүх юмаа аваад тэднийхээс явсан даа. Эвий үр минь эцэгтэй болохсон, энэ хорвод мэндлэхсэн гэж ямар их хүсэж байсан бол. Намайг боддоггүй юмаа гэхэд үрээ бодмоор л юм.
             Ямархан их нулимс ямархан их алдаагаар би өөрийгөө, үрээ золиослов гэдгээ тэгэхэд мэдсэн. 8 сартайгийн шинжилгээгээр надад халамид тирхомос 2 өвчин илэрсэн. Энэ бүхний тухай хадам ээждээ хэлэхэд намайг элдвээр харааж зүхэж их доромжилсон доо. Үр маань энэ хорвоод мэндлээд миний өвөр дээр ирэв үү үгүй юу эмч нараа эрчимт эмчилгэнэий тасаг руу аваад явсан. Эмч нар ч их хичээсэн... аппратанд оруулж, тэр хугцаанд би байн байн нялх үрээ очин үнсдэг байлаа. Эвий үр минь дээ гэтэл аав нь гэх тэр хүний адаг нэг ч ирээгүй. Сүүлдээ охин мниь амьдрах ямар найдваргүй болж зүрх багаар багаар зогсож эхэлсэн... тэр үед “үр минь босоод ир л дээ. Би чамайгаа ямар их хүлээсэн бил ээ дээ, ангир уургаа хөхүүлье алив ээждээ хүрээд ир” гэж гуйж байхдаа охиныхоо зүрхний сүүлчийн цохилтыг тоолж суусан. Ямар их азгүй хүн бэ ? Тэр хүн бид 2 оор яах гэж тэгж тоглосон байна аа гэж хачин их гомдож энэ хорвоог зүхэж өөрийгөө ч зүхэж ...
             Хөөрхий аав маань түүний 2 ч хүний амьдарлаар тоглосон энэ хүний араатнаас дор авирласан үйлдэлд хариуцлага тооцуулах гэж их гүйсэн дээ. Аалбан газраас нь цолыг нь ч хасаагүй эрүүгийн хариуцлагад татаагүйгээр үл барам цалингийн 20 хувт 3 сараар хасаад өнгөрсөн. Талийгаач охины минь өвчний түүх энэ тэр гээд сэтгэл өвтгөсөн асууудлууд гарч ирэхээр би шалгуулахыг хүсээгүй. Тэр хүний мөсгүй хүмүүс, тэр “нөхөр болсон эр” шоронд орогүй дээ их юм гэж баярлаж суугаа байлгүй дээ.
             Хайртай дуртай гээд ирдэг залуучуудаас болгоомжлоорой , насан туршдаа чамайг хайрлана, жаргаана гэж байгаа сайхан харагдсан хүмүүс хэлдэг шигээ удаан хугацаанд чамайг хайрлаж чадахуу үгүй юу гэдгийг сэтгэл хөөрлөөр бүү шийдээрэй.
           Ар гэрийн хүмүүжил, хувь хүний хүн чанар, амгалан тайван байдал хамгийн хэрэгтэй юм байна гэдгийг би тэгэхэд мэдсэн дээ. Хэрэв жирэмсэн бовол амгалан тайван тийм хүнтэй байгаарай, амьдраарай, эрүүл эхээс эрүүл хүүхэд төрдөг юм шүү. Чи өөрөөс гадна өөр бас нэг жаахан “бурхны” өмнө үүрэг хүлээж байгаа гэдгээ сайтар ухаараарай.
Үр минь наддаа эргэж төрөх болтугай, Ум Ма Ни Бад Мэ Хум


Сэтгэгдэл:


уйлах
Бичсэн: Зочин цаг: 17:28, 2010-09-02 | Холбоос | |


er khund itgeheer erkhii huruundaa itgee gej ... хэлээ гаргах
Бичсэн: yanjmaa цаг: 12:59, 2009-12-21 | Холбоос | |


ай хорвоо гэж
Бичсэн: g84 цаг: 20:49, 2009-12-19 | Холбоос | |


Миний хажуугаар дүүрэн авгайгаа араар нь тавьсан залуучууд пиг. Охидууд минь тэр хүн чамд хайртай эсэхийг туршаад шалгаж үзэж болно шүү дээ. Залуучууд ч гэсэн
Бичсэн: dadido цаг: 17:09, 2009-12-19 | Холбоос | |


aaya tegeed mani met shigt n bi mi orohgui yu te tegeed bas ter n ih sain humuus boltoimaa obdoogiin helj bgaagaar bol хэлээ гаргах ingeed tsaash n boduul bi muu hun bolj taarcheen хэлээ гаргах
Бичсэн: dao цаг: 15:58, 2009-12-18 | Холбоос | |


er ni bol hetsyysht
yavj yavj hyyhnyyd chin sainaas ni zugtaj muugiih ni hoinoos gyideg yumdaa
Бичсэн: obod (зочин) цаг: 15:55, 2009-12-18 | Холбоос | |


Мань ч яахав ер нь цаагуур чинь мань мэт шиг юмнууд л гэсэн юм аа ирмэх Мань чинь тэгжийгаад шууд бут авна аа хэлээ гаргах
Бичсэн: xvv цаг: 15:40, 2009-12-18 | Холбоос | |


xvv chi joohon erchtei bval boliishdee dotroo bgaa saihan gej bodoj bgaa buhneeree ongiroldoo ярзайтал инээх butdiim bnalee smug
Бичсэн: dao цаг: 15:33, 2009-12-18 | Холбоос | |


Нэг л их сайхан сэтгэлтэй, тагтаа шиг сайхан залуу, бөөн мөрөөдөл л яваад байдаг юу юу ч үгүй, амьдрал аваад явах чадваргүй болохоор тэгээд мань мэт шиг юмнуудыг нь бас сонгож болдоггүй хэцүү хорвоо дөө. Яамаар ч юм дээ хэхэ өнгө, мөнгө, мөрөөдлөө харахгүй гэхээр тэгээд бас нэг арчаагүй юмтай амьдрах бас л хэцүү,.. ай хорвоо гэж хэлээ гаргах
Бичсэн: xvv цаг: 15:22, 2009-12-18 | Холбоос | |


“үр минь босоод ир л дээ. Би чамайгаа ямар их хүлээсэн бил ээ дээ, ангир уургаа хөхүүлье алив ээждээ хүрээд ир”

эрчүүд муу муухайн туйл гэхээсээ эмэгтэйчүүд тэднийг ялгаж таньж харж чаддаггүй дээ өчүүхэн байгаа юм.

энэ дээрх ишлэл хэсэг хэсэг зүрх зүслээ аливааг зүрхээ дайруулж боддог, уйлж чаддаг тийм зоригтой хүнтэй охид маань ханилах болтугай... уяхан зөөлхөн баян царайлаг гэдэг хэмжүүр жинхэнэ эр хүний тодорхойлолтоос багагүй зайтай байдгийн дээр эдгээр үгс өнгө мөнгө мөрөөдөл гэдэг үгтэй л илүү ойр байдаг болов уу

Зассан: G84 хэзээ: 2009-Dec-18 05:33 PM
Бичсэн: g84 цаг: 14:32, 2009-12-18 | Холбоос | |


хүн хүнээрээ бай гэж.. олон хүн сайнтай муутай гэж
Бичсэн: director цаг: 10:37, 2009-12-18 | Холбоос | |


surgamj
syyliin yed iim hyn sygnyyd olon boljee ... Obdoo
Бичсэн: obdooo (зочин) цаг: 16:34, 2009-12-17 | Холбоос | |


Хүний адаг байна даа. Очоод алчихмаар санагдаад байдаг юм, зодож нүдэхгүй хаяад явахад юу нь болдоггүй юм бол. үнэхээр хараамаар санагдаж байна. ф...
Бичсэн: Зочин цаг: 11:44, 2009-12-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax