Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-12-18
Бэлэг
    Залуухан эр үерхээд удаагүй байгаа хайртай бүсгүйдээ төрсөн өдрөөр нь бэлэг авч өгөхөөр шийджээ. Юу авч өгөхөө удаан бодож эрэгцүүлсний эцэст БЭЭЛИЙ авч өгөх нь хамгийн тохиромжтой гэж боджээ. Учир нь энэ бас ч үгүй романтик боловч хэтэрхий дотноссон хүний бэлэг биш юм. Тэгээд хайртай бүсгүйнхээ дүүтэй хамт их дэлгүүрт хос цагаан бээлий худалдан авчээ. Харин найз бүсгүйнх нь дүү өөртөө ТУРСИК авчээ. Авсан зүйлсийг нь боож байхдаа худалдагч будилж турсикийг нь залууд, бээлийг нь бүсгүйн дүүд өгчээ. Мань залуу тэрхүү бэлгээ доорхи үгсийг бичсэн цэцэгтэй ил захидлын хамт болзоот бүсгүйдээ хүргүүлжээ.
Захидалдаа бичихдээ:

      Бид хамтдаа орой гадуур зугаалахад чи минь миний энэ бяцхан бэлгэнд байгаа зүйлийг огт өмсдөггүйг чинь анзаарсан учраас би үүнийг сонгохоор шийдсэн юм. Хэрэв би дүүтэй чинь хамт явж байгаагүй бол арай уртыг авах байлаа, харин дүү чинь тайлахад амархан богинохоныг өмсдөг юм билээ, тэгээд надад өөрийнх шигийг авахыг зөвлөсөн юм. Нэлээд тансаг гялалзсан өнгөтэй учрас амархан элэгдэх болов уу гэтэл надад үүнийг зарсан худалдагч эмэгтэй өөрийнхөө өмсөж байгааг үзүүлсэн юм. Тэр өөрөө бараг 3 сар солилгүй өмссөн гэсэн, гэхдээ бараг хуучраагүй байсан. Тэгэхээр нь би түүнд чамд авсныгаа өмсүүлсэн чинь хөөрхөн харагдаж байна лээ. Мэдээж би чамтай уулзаж амжихаас өмнө зөндөө олон хүний гар үүнд хүрэх тул би өөрөө очиж өөрийнхөө гараар чамд анх удаа өмсгөж өгөхийг ямар их хүссэн гээч.
      Ер нь өмсөхөд аяндаа их бохирддог болохоор тайлахдаа дотор тал руу нь үлээж байгаарай. Энэ жил чи үүнийг надтай уулзах болгондоо өмсөнө гэхэд надад сайхан санагдаж байна. Энэ бэлгэнд байгаа шиг юмыг би хэрэглэхээ болиод удаж байгаа л даа. Энд тэнд явж байхдаа тайлаад мартчихаад байдаг юм. Яарч сандарсан үед бол тайлахад бүр хэцүү байдаг юм. Бас амархан урагдчихаад байдаг юм. Тэгээд хамгийн сүүлд авсныгаа би 2,3 хоног өмсөөд тайлаад цааш нь хийчихсэн. Хэрвээ чи минь миний үнэрийг санаад байвал би чамд тэрийгээ өгч болно шүү. Чи дэрэн доороо хийгээд унтаж байхгүй юу. Хайрт чинь.”
Сэтгэгдэл:


ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх улайх
Бичсэн: Зочин цаг: 15:12, 2009-12-21 | Холбоос | |


rolling on the floor rolling on the floor rolling on the floor whew! rolling on the floor rolling on the floor rolling on the floor whew! гуниглах
Бичсэн: yanjmaa цаг: 12:51, 2009-12-21 | Холбоос | |


rolling on the floor rolling on the floor rolling on the floor
Бичсэн: Зочин цаг: 12:48, 2009-12-21 | Холбоос | |


hehe
Бичсэн: Зэрэглээ цаг: 14:21, 2009-12-20 | Холбоос | |


ёооё нээрээ дахиад уншсан чинь нэх тэнэг байнаа. тэр залуу нээрээ яасан олон үгтэйн. зүгээр л дагуулж яваал аваад өгчинө биз rolling on the floor
Бичсэн: director цаг: 12:45, 2009-12-19 | Холбоос | |


ярзайтал инээх
Бичсэн: Зочин цаг: 17:56, 2009-12-18 | Холбоос | |


yasan ch ih ym yaridag zaluuw dee. Belegee awah hoorond yariand ni untchih ym bn.хэлээ гаргах Gehdee zaluu huurhun setgej helj bn shuuu гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 15:59, 2009-12-18 | Холбоос | |


targaad targaad geel duu egch hoyoriig uzeltsuuleel asuudliig shiidchii geed bgaashd хэлээ гаргах
Бичсэн: dao цаг: 15:55, 2009-12-18 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 15:50, 2009-12-18 | Холбоос | |


duuteigee l uchraa ololtsoh bolohneedee ярзайтал инээх
Бичсэн: dao цаг: 15:31, 2009-12-18 | Холбоос | |


Үргэлжлэлийг нь бичих хэрэгтэй юм байна даа
Энэ Бэлэгнийхээ үргэлжлэлийг нь цааш гь бичих хэрэгтэй юм байна даа.
Бичсэн: od (зочин) цаг: 15:28, 2009-12-18 | Холбоос | |


euugnaa
he he tegeed uy bolson boloo...
Бичсэн: Зочин цаг: 15:20, 2009-12-18 | Холбоос | |


rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor найз бүсгүй нь тэгээд юу гэсэн болаа
Бичсэн: director цаг: 15:13, 2009-12-18 | Холбоос | |


ineeedtei ym...kkkk
Бичсэн: gvn цаг: 15:11, 2009-12-18 | Холбоос | |


чи нээрээ.. энэ хэрэг явдал чамд тохиолдоогүй байгаасай гэж найдаж байна андаа
амьдралд нөхөж болшгүй заримдаа залруулж болохгүй зүйлс гэж бий... надад ийм хэрэг явдал учирч түмэн магадгүй хүн л дээ хэдий тийм боловч хэрэв ийм хэрэг тохиовол эргээд бодоход юутай завшаантай хэрэг билээ гэж санах байна даа
Бичсэн: g84 цаг: 15:02, 2009-12-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax