Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-12-23
Би хэн бэ ?
Урьд оруулж байсан бичлэгээ ахин нэг оруулж байна.  Би үүнийг ахин өөртөө сануулах хэрэгтэй болжээ. Бас нэмж хэдэн зүйл оруулав.


Хүн өөртөө үргэлж энэ асуултыг тавьж байх хэрэгтэй юм шиг ээ. Урьд нь хэн байсан одоо хэн болсон, дараа нь хэн болох гээд л …..

 

Энэ зун, намар цалингийнхаа нилээдгүй зоосыг хэрэгцээгүй зүйлд үрж, дураараа дургижээ. Би огт мөнгөгүй болоод саяхан бүүр хоол ч авч идэх, автобус унааны мөнгөгүй хэдэн өдөр болсон чинь нэг л сонин санагдаад. Хэн ч биш болчихсон юм шиг уур хүрээд ч гэх шиг…Үнэхээр сүүлийн хэдэн жил сүрхий л болчихсон юм байна би чинь. Ийм их биеэ тоолоо гэж үү ? Ийм хүн байсан гэж үү ?

 Картын барааны хүнд хэцүү үед дэлгүүрийн үүдэнд мангар бацаан байхдаа “цэнхэр дэлгэц” зараад зогсож байсан үе, сонсогч байхдаа  өлссөн мөртлөө хэнд ч мэдэгдэхгүй “үгүй ээ би цатгалан” гээд л явж байсан цаг….хөдөө ажлаар оччихоод хоол ундгүй, сохор зоос ч үгүй ангац, ангаж явсан тэр мөч … хуучин ажлаасаа гарчихаад ямар ч цалингүй ээжээсээ мөнгө аваад 6 сар явж байсан ачилалгүй залуу, өөрийгөө мэдэхгүй байж магистрантурт орчихоод аавынхаа тэтгэвэрээр төлбөрөө хийлгэж байсан тэр үеэ, нэг бакаал пивоны мөнгө байхгүй болохоор найз нартаа худлаа хэлээд гэр лүүгээ явж байснаа би мартлаа гэж үү?. Хүн хаана хэзээ ямар хаана, хэзээ байснаа байнга санаж байх ёстой. Гэтэл би ямар явсан мөчөө өөртөө сануулахгүй хэт биеэ тоожээ. Би хэн бэ ? Гэрийнхнийгээ гомдоогоод л, үл тоосон байдалтай хүмүүстэй харьцдаг болоод явж байсан нэг мэдсэн чинь өнөөх тэнэг чинь….

            Хүн дарга ч байж болно цэрэг ч байж болно, баян ч байж болно ядуу ч байж болно, амьдрал өөрөө баялаг… туг ч барина тугал ч хариулна …хэн байснаа ерөөсөө мартаж болохгүй… Яг хэн гэж хүн хэлсэнийг сайн санахгүй байна “Аз жаргалтай тэр олдсон өдрүүддээ битгий сэтгэл ханаарай, энэ л үед чи зовж байсан тэр л өдрүүдээ мартахгүйгээр өөрийгөө хянаж, хурцалж байх ёстой юм шүү“ гэсэн утгатай үг хэлсэн байдаг.  урт урт бодлууд хөвөрсөөр …. өөрийгөө хүн загнаж байх хэрэгтэй би өөрийгөө загнаж сууна.

Юу гэмээр ч юм бэ дээ. Миний даврах үе өнөөдрөөр, энэ мөчөөс дуусгавар болж байна. Нэгний тань хэлсэн үг ч нөлөөлсөн. “Миний найз одоо 30 хүрч байгаа эр хүн байж битгий ингэж жаахан хүүхэд шиг яваад бай. Одоо болно” гэж. Би энэ тухай ерөөсөө ч бодож байгаагүй болохоор энэ үг сэтгэхүйд маань хүчтэй нөлөө үзүүлэв. Ойрмогхон болсон үйл явлууд миний буруу, эсвэл тэнэг гэдгийг илтгээд байх шиг.Мэдээж надаас шалтгаалсан зүйл их бий. Нэг л сайхан залуу амьдарлаас тасраад л жаргалтай тууж явдаг... Зан араншингийн хувьд ч бие авч яваа байдлын хувьд ч гэсэн ихээхэн эвдэрч, өөрчлөгдөж байгаа гэдэгтэй санал нийлэх биз дээ.Одоо болсоон. Би алдаагаа засна гэж хэлж чадахгүй ч өөрчлөгдөнө гэдгээ харин амлаж байна...    

Хааяа шоудчихна.. хэтрүүлнэ, даварна... найзуудыгаа гомдоочихно. Тунчиг сахилгагүй тийм үеийг би дөнгөж сая дуусгахаар шийдэв. Ээжийнхээ, анд нөхдийн өмнө хэлж, ярьж байсан хийх зүйл надад зөндөө байна. Гомдоож, уурлуулж дургүйг чинь хүргэж нервийг тань барж байсан бол уучлаарай гээд сүүн цацал өргөе. Би буруугаа хүлээж байнаа.Уучлаарай намайг.  

Яг өнөөдөр дөнгөж сая манай байгаа айлын 19 настай хүү найз охинтойгоо муудалцаад эмнэлэгт хүргэгдэв. Мэдээж ямар нэг шалтгаанаар... Намайг шөнө сандарч тэвдсэн хөрш айлынхан маань унтуулсангүй. Айл гэрт эр хүн байхгүй бол асуудал ч хэцүү гэдгийг би эндээс олж харав. Би ер нь 19 насандаа хүнд дурлаж байсан юм болов уу ийм хүчтэй дурлаж байсан юм болов уу гэтэл бас чиг үгүй юмаа. Гэхдээ л энэ хүү шиг амиа хорлох алхам хэзээ ч хийхгүй л байсан болов уу. За за амны билгээс ашдын билиг гэдэг дээ.Миний амьдрал заримдаа яг кино шиг байдаг.Киног мэдээж амьдралаас хийдэг болохоор надад тэгж санагддаг биз.       

 Удахгүй 2010 онтой золгох нь. 31-нд гэрийнхэнтэйгээ он гарганаа... Амьдрал дунд алдаж онож явсаар нэг мэдсэн 30 насны босгон дээр ирж. /Ааая лаг том юм хэлээд наасан/.Ярьсаар хэлсээр байгаад л нэг мэдэхэд ирчих юм. Би залуу байна. Залуу хүний өмнөх зам маш тод байна. 29 нас хүрэхдээ би мөрөөдлийнхөө  нэг байтугай нилээд хэдийг биелүүлсэн...Тэрний нэг хэсэг нь та нарыг олсон явдал юм шүү. “Хаанаас олов оо гэдэг шиг л”.  

.

Би та нартайгаа өмнөө тавьсан нэг зорилгоо биелүүлчихээд “нүүр баатар” /ямар ч утгатайн хэхэхэ би өөрөө энэ үгний утгыг олноо/ уулзанаа. Одоохондоо миний хувьд даврал, хэтрүүлэл, муу хүн гэсэн нүдээр бусдад харагддаг байдал дээр илүү их үнэмшээд яваад байх шиг. Намайг уучлаарай гэж хүсэх байна. Түр мартаарай намайг. Яг одоо миний хувьд арай өөр өнцгөөс юмыг мэдэрдэг, ойлгодог болоход жаахан хугацаа хэрэгтэй байна. Найзууд минь та нарт  зориулсан захидал юм шүү. Та нартаа хайртай. Өөрөө би та нар дээр эргэж ирнээ. Тиймээс надтай холбогдохоо түр азнаарай гэж гуйж байна. Завсарлага авлаа андууд минь...Хүлцэл өчиж байна.

 

2009 оны 12 дугаар сарын 22 ., Обдоо



Сэтгэгдэл:


Эрт ухаарч ээ.
Бичсэн: Зочин цаг: 21:41, 2010-05-29 | Холбоос | |


найз мини их сайхан зуйл бичжээ. Хун бухэн ингэж боддог хэрнээ бичиж чаддаггуй шуу дээ. Чи их зоригтой юм бнаа. Чамд аз жаргал сайхан бухнийг хусе
Бичсэн: TSE27 цаг: 16:40, 2010-01-02 | Холбоос | |


эргэлзэхшүү. нулистай дурсамж гэдэг шиг ...-тай ухаарал.
Бичсэн: amita цаг: 19:20, 2009-12-25 | Холбоос | |


их гоё бичлэг байна. Хүн нээрээ бас томрох юм аа гэж. ОДоо ч хаашаа юм нэг л их пээдгэр залуу. Гэрийнхэндээ "цалингаа өгж байвал болоо юм биш үү " гэж томроод л. Жилийн өмнө ямар байсан билээ. Одоо ч том болж дээ гэж. Найз охинтой болноо ирэх жил
Бичсэн: dadido цаг: 21:11, 2009-12-23 | Холбоос | |


хуучин обдо нас баржээ
бид ч амьдралаа шинээр эхлэн ээ гэж
хэ хэ зүгээр дээ асуудлаас зугтахгүй туучаад л өнгөрнө ш дээ....

би саяхан найзынхаа ажлын газарт хүрч конторт нь муудалцаад, ухамсрын шанаа өгдөг дээрээ тулав...

өмнө нь очихдоо нүд нь хөх няц болсон байна гэж зэмлэсэн, түүний өмнө төрийн албанд байж ажил дээрээ ПиСи тоглох юм гэж шүүмжилсэн байна. сая очихдоо ер чи архи үнэртүүлж хүмүүстэй уулзсан байна гэж хэллээ л дээ, энэ бүхнээс найз маань уурлаад би байгаагаараа л байна битгий намайг гоочил битгий дандаа хар бараа юм ярьж бай, дандаа муу юм яриад чи чинь яачих аа бэ гэж уурласан би ч миний зөв гэдэгт итгэлтэй байснаа бууж өгөөд ахин хүнд зөвлөгөө өгч шүүмжилж байхгүй гэж бодлоо бас би ертөнцийг үнэхээр хараараа хардаг болчхоогүй байгаа даа ?
Бичсэн: g84 цаг: 18:09, 2009-12-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax