Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-01-02
30 нас, гунихгүй гудийхгүй...
          Шинэ он гарчихлаа. Хийх зүйлс ч маш тодорхой. Товчхондоо 30 гарсан эрийн гунихгүй, гудийхгүй сайхан нас эхэлж байна. Даруу төлөв, ухаалаг ул суурьтай байх ёстой гэдгийг шинэ он гарахын өмнөхөн болсон үйл баримтууд /фактууд/ харуулав.
          Шинэ он гарчихсан байхад шал дав далий юм биччихдэг юм уу. Урьд блогийн нилээдгүй бичлэгүүдийг би ямар нэг эмэгтэй хүнийг эрж хайж байгаа тухай, эсвэл хэн нэгэнтэй суумаар байгаа тухайд зориулсан байх юм. Цагийн гарз гэх нь хаашаа ч юм бэ дээ. Гэхдээ л би хүнд дурласан. Азгүй гэмээр дурлал үргэлжилсээр. Гол нь тэр намайг зүгээр найз байх ёстой гэдэгт бат итгэлтэй байгаа болохоор сэтгэлээ ямар нэг байдлаар хязгаарлаж, далжиганахгүй байх хэрэгтэй болсон. Зүгээр найз байна гэдэг тийм ч амар биш болохоор уулзах тоогоо жилдээ үсрээд л гарын арван хуруунд багтахаар тоогоор хязгаарлах хэрэгтэй ч юм уу гэж бодох юм. Хүний уур унтууг бараад нойтон хамуу шиг шалчиганаад байх дэмий. Тэгж байтал яваандаа мартагдаж тэр ч өөр хүнтэй сууж би ч өөр нэгнийг хайх хэрэгтэй болох байхдаа. Гол нь эрэгтэй хүн яг ингэж боддогт л бүсгүйчүүд дургүй байдаг байх. Ийм учраас л явдалтай ч юм уу эсвэл хүүхэмсэг залуу гэсэн нүдээр хардаг байж ч мэдэх юм. Угаасаа би таалагдсан эмэгтэй хүнийхээ араас гүйж, найрч чаддаггүй сонин эр. Төвөг цаашаа тоовол тэр биз, тоохгүй бол тэр биз гээд орхичихдог, хэрэг дээрээ өөрөө хайрлуулахыг их хүснэ.

             Чамгүй олон хүнтэй нөхөрлүүлж өгч дээ. Энэ блог гээч эд. Бүр ном хүртэл гаргуулж, танихгүй хэн нэгэнтэй холбож, муудалцуулж, эвлэрүүлж хүртэл дөнгөх юм даа. Энэ хорвоо дээр хүн заримдаа өөрийгөө бас хүрээллээ өөрчлөх чадвартай байх хэрэгтэй юм шигээ. Би бол давтамжтайгаар өөрчилчих гээд байдаг. 3 жилийн өмнө нэг хүрээллээ өөрчилж байсан бол одоо бас нэг өөрчлөх цаг нь болжээ. Хүн гэдэг амьтан чинь ойр ойрхон олуулаа байж байх тусмаа ямар нэг хов жив, маргаан, хэрүүл, бухимдалд өртөх нь ихсэж өөрөө ч тийм зүйлсийг тээгчдийн нэг болдог. Яваандаа энэ нь өөрийн ухаанаар биш сэтгэлийн хөөрлөөр юмыг шийдэхэд, бусадтай янзгүй харьцахад хүргэж чи өөрөө хамгийн гол буруутан нь болоод үлддэг. Би гомдол нэхэх гээгүй байна. Ухаарал гэх нь хаашаа юм угтаа сэхээрэл юм уу даа. Зөвхөн он гараад гэхгүй зүгээр л даруу төлөв, ухаантай ухамсартайхан байж ярсьныхаа дараа бодож биш, ярихынхаа өмнө бодож явах хэмжээнд байх юм байна гэдгийг хамгийн сайн ойлгов.

       “Өөрөөс нь доогуур хүмүүс чамайг муулж байвал чи уруудаж байгаагийн шинж, өөрөөс чинь дээш хүмүүс чамайг муулж байвал чи өгсөж байгаагийн шинж” гэдэг юутай үнэн. 30 наснаас шинэ амьдрал эхэлж байгаа болохоор газар унасан зүрхнийхээ шороог цэвэрлэж аваад хийморьтойхон шиг гүйж явнаа. Мөрөөдлийнхөө зүгт. Өдрийн оддын зүгт. Хандах зүгт

Обдоо

Сэтгэгдэл:


olon hunii hureeleld baih heregtei ch gesen bas davhar gantsaaraa baij surah heregtei ym shig baina lee...yadaj l gantsaardahgui bi odoo gantsaaraa baij surch baigaa kkk...
Бичсэн: uka (зочин) цаг: 17:40, 2010-05-19 | Холбоос | |


хөөрхийшт, газар унасан зүрхнийхээ шороог арчаад буцааж хийчихээд гүйнээ гэнээ... үнсэлт

СЭТГЭЛИЙН АМАР АМГАЛАН, БИЕИЙН ЭРҮҮЛ ЭНХ, АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ, ЗҮРХНИЙ ИХ ХАЙРЫГ ХҮСЬЕ.
Бичсэн: Yuki (зочин) цаг: 12:34, 2010-01-07 | Холбоос | |


Нас яваад хөгширөлт явагдаж байгаам байна дөө. хэхэ. За яадгий 40 гарсан эр дөрөө дарсан ат гээд л урд чинь дахиад л 10 байтугай жилүүд байна өө. хэхэ.

Үүхнүүдээ уг нь тоочихвол хүн сайтай хүндээ манай оводоо чинь... smug smug smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 19:37, 2010-01-04 | Холбоос | |


Гучин настанд амжилт хүсье!
Бичсэн: Amita цаг: 18:07, 2010-01-04 | Холбоос | |


Sonirxoltoi bichleg bna
Бичсэн: Saixnaa (зочин) цаг: 17:59, 2010-01-04 | Холбоос | |


хүрээллээ өөрчлөх гэдэг тань их хүйтэн уншигдаж байна.
Бичсэн: dadido цаг: 20:01, 2010-01-02 | Холбоос | |


хэхэ адилхоон хэлээ гаргах магадгүй нэг л өдөр нойтон хамуу болсон ч өөрийгөө удирдаж чадахгүй болдог тийм учрал хүнд тохиолддог байх, за тэгээд цаг хугацаа л харуулах байх даа. Бусад хүмүүс бусдад дэлгэхгүй cool царайлдаг л болохоос бүгд л ийм байдлуудад ордог байх өө. Амжилт шүү андаа!
Бичсэн: xvv цаг: 19:54, 2010-01-02 | Холбоос | |


heheheh
yu ch bichchivdee
Бичсэн: Обдоо цаг: 16:35, 2010-01-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax