Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-01-07
Анхны зүйл бүхэн үнэтэй бас дулаахан

Анхны зүйл бүхэн сайхан байдаг. Их сургуулиа төгсөөд хөдөө хувиарлагдаад очиж байхдаа юу юугүй өнөө маргаашгүй аав ээжийнхээ ачыг хариулаад өгөх юм шиг, яндаж болшгүй далайг эргүүлээд өгөх юм шиг л омголон нөхөр эхнийхээ сарыг өнгөрөөгөөд л няцаж билээ.  Угааасаа орон нутгийн мөрдөн байцаагчийн ажил 20 настай залууд бэрх, их хэцүү байсныг хэлэх үү. Анхныхаа цалингаар аавдаа нутгын “цэнхэр”- ээс ээждээ бас бус зүйл авч хотын онгоцонд дайж явуулчихаад жигтэйхэн баярлаж анх удаа төрийн “том хүн” болж, улс эх орондоо хэрэгтэй зүйл хийчихсэн мэт аймгийн төвөөр тун чиг маадгар алхаж байв даа.

Дулаахан бас зөөлхөн тэр цамц надад одоо болтол байдаг юм. Үүнийг би анхныхаа цалингаар авч байсан юм. Хэдээд худалдаж авсан билээ дээ байз... 5 мянга бил үү 4 мянган төгрөгрөөр аваад өөрийнхөө анхны цалингаар авсан хувцасны сонголтондоо жигтэйхэн баярлан хөөрч хүүхэд адил хэд хоног тайлалгүй гангаран,  /нутгийн охидуудыг эргүүлэх санаатай гэж байгаа бас/ дүрэмт хувцсаа өмсөөгүй хэмээн даргаасаа жавтий хүртэж билээ. Санахад авга эгч маань чи харин хөөрхөн цамц авсан байна ш дээ. гэж хэлэхийг сонсоод хөөрч байсан гэдэг жигтэйхэн. Энэ бичлэгийг бичиж суухдаа би  8 жилийн өмнө анхны цалингаараа авсан энэ цамцаа өмсөж сууна. Саяхаан юм шиг мөртлөө яг 8 жил өнгөрчээ. Хөлсөөр сууж байгаа маань өрөө  сэрүүхэн байгаа болохоор сэтгэлд дулаахан энэ цамцыг би байнга өмсөх дуртай  ... сайхан байдаг юм. Анхны юм бүхэн сайхан байдаг. Та анхныхаа цалингаар юу авснаа санадаг уу ? Харин би тун сайн санадаг юм. Яагаад гэвэл энэ хуучирч элэгдсэн бархатан хар цамц надад одоо болтол байдаг учраас .. магадгүй хүний сэтгэл ийм зүйлсээр тэтгэгдэж байдаг учраас үргэлж зөөлөн байдаг байж мэднэ ...  /tsamtsnii zurgaa oruulah gesen bolovch zai hyrsengyi/

Обдоо

 

Сэтгэгдэл:


Bi anhnii tsalingaaraa tort avaad gertee orj bilee. Saihan baisaan ter odor.
Бичсэн: MENDEE (зочин) цаг: 23:43, 2010-03-17 | Холбоос | |


Bi ch bas ih tod sanadag. Ankhniikhaa kino orchuulsan munguur Bertrand Russel, Philosophiin tuuh nomiinh ni orchuulgiig awsan ym baina. Mundag nom awchee. kkk.
Бичсэн: tegshee (зочин) цаг: 14:00, 2010-02-10 | Холбоос | |


Bi anhnii tsalingaa egchdee ugsuun Ter yed egch maani ih surguulia tugsuj honhnii bayaraa hiij bsan yum neg ih mungu avaagui ch egchdee uguud ih surguuli tugsuj bgaad n bayar hurgeed nadad ih l goe bsan bodohoor l goe bdag yum
Бичсэн: Enkhee (зочин) цаг: 12:46, 2010-01-18 | Холбоос | |


Tsamtsnii chini zyragiig uzie eeeeee,
Ingehed bi anhnii tsalingaa yaj ursen yum boloo, sanadaggui ee, ulam l martamhai bolood baihiin, ene yuniih yum boloo.
Бичсэн: Зочин цаг: 14:33, 2010-01-10 | Холбоос | |


1997 оны зун 10-р ангиа төгсөөд ажил хийж анхны цалингаа аваад 1 хонинны бүтэн мах аваад, хүнд харагдуулж магтуулах гээд том өрөөндөө ширээн дээр тавьж, цус шүүсийг нь гоожуулаад магтуулах биш загнуулж байлаа шүү дээ хө. Гэрийнхэн хурдан харж намайг магтаасай гэж бодоол халуун зунаар ширээн дээр тавьчихаад ажилдаа явчихсан юм л даа. Аргагүй л хүүхэд байж дээ
Бичсэн: Stan (зочин) цаг: 14:05, 2010-01-10 | Холбоос | |


Маний хувьд анхны сүүлийн гэдэгт нэг их ач холбогдол өгдөггүй юм болов уу, огт санах юм алга. Багаасаа бол яахав бохь, гөөхий авах, кино үзэх, компьютер тоглох хэрэгцээ байсан тул талх, ундаа энэ тэр зардаг л байсан.
Анхны цалин бодвол DJ, хокейчин хийж аваад өрөндөө л өгсөн байх санахгүй байна. Чипс авч идсэн ч билүү хэлээ гаргах
Харин мэргэжлээрээ ажилласан анхны цалингаараа зөгийн бал мал нэг тиймэрхүү юмнууд аав, ээж, багшдаа авч ирж байсан санагдана. Бусдыг нь яаж үрснээ санадаггүй ээ. Гэхдээ сэтгэлийн юм дөө. Зарим хувцсандаа дуртай, хаанаас хэзээ авснаа санадаггүй ч дулаахан, бас зөөлөн материалтай гсн хэлээ гаргах
Чи тэгж байгаад бас их армаанчиг юм аа smug
Бичсэн: xvv цаг: 00:34, 2010-01-08 | Холбоос | |


Анхны хөдөлмөрийн хөлс гэвэл 5000 төгрөг байлаа. Нэг их мөнгө авсан юм шиг баярлаж байсан даа. Тэр үед ресторанд аяга угааж байсан. Ирээд бурхан дээрээ тавьж билээ. Түүнээс хойш янз бүрийн юм хийж хөлс авч байсан. Анх ажилд ороод цалин авахдаа их л ичиж билээ. Тэгээд ажлынхнаа дайлаад гэртээ бурхан дээр тавьсан санагдана.
Бичсэн: dadido цаг: 20:25, 2010-01-07 | Холбоос | |


4 jilin vmnv l ankh tsalin avch baisan sanagdan ajilin ah egch /odoo vvrvv egchee gej duuduulad baiga shv/ nar ankh tsalin avah gej baig hvn tsagan budaa ab tsalin chin ulam vsnv ged hvvhed bjde barag hehe hubtsasni hubid bol jeans l avsan bhaa rolling eyes za vshvv goyo anhni gesen zvilvvdee bicheerei shan dursamj sergeesend bayrlalaa
Бичсэн: Munkhzul (зочин) цаг: 15:59, 2010-01-07 | Холбоос | |


Анхны цалингаа санах гэж их л оролдлоо. Их сургуулиа үеийнхнаасаа эрт төгсөж анх ажилд 19-тэй орсон. Их л том хүн баярлах , хүмүүс ирж зөвлөгөө авах гэхэд хөөе энэ жоохон охин юугаа мэддэг юм бэ гэх болвуу гэж их л эмээдэг байж билээ. Тэгэхэд одоо ажил дээрээ нэг л том эгч болцон хүн явж байдаг.
Анхны юм бүхэн сайхан гэж үнэн шүү...
Бичсэн: Soyoloo цаг: 13:37, 2010-01-07 | Холбоос | |


цалингаа аваад күн уйлуулж байсөөн хө
Бичсэн: g84 цаг: 12:37, 2010-01-07 | Холбоос | |


тэврэлт

Бичсэн: Yuki (зочин) цаг: 12:28, 2010-01-07 | Холбоос | |


мань чинь 12 жилийн өмнө ажлын анхныхаа гарааг эхэлсийм байна. Тэгээд анхныхаа цалингаараа Ажилынхаа ах нарыгаа л дайлсан санагдана./хагас цэргийн байгууллага байсан/ өөртөө юм наагаагүй ч ээждээ харин Заря ч билүү нэг тийм орос механик цаг авч өгч байсийн.
одоо ч тэр цаг ээжид маань байж байна л ээ... би өөртөө юм наасан бол аль хэдийн байхгүй байх байсан байхдөө... smug smug баяртай байна баяртай байна
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 12:08, 2010-01-07 | Холбоос | |


bi neeree anhniihaa tsalingaar yu avch bsanaa bodood bodood olkuimaa! anh 5 jiliin umnu tsalinga avch bsiin bna. 2 ajild tentschiheed arai iluu tsalintaid ni orj bj bilee(120.000tug) kkk. Ergeed bodson chin goyo sanagdaj bna shu!!!
Бичсэн: aaaaluz цаг: 10:35, 2010-01-07 | Холбоос | |


Anhnii tsalingaar uurtuu nom awch baij bilee, harin aaw eej bas bus um avch ugsun um bna. баяртай байна
Бичсэн: D.Ts*/*** (зочин) цаг: 10:27, 2010-01-07 | Холбоос | |


Гоёымаа би бол анхныхаа цалингаар юу авснаа санадаггүй юм. Угаасаа 10 төгсөөл аав ээжээс мөнгө авахаа байгаад биеэ даацан.
Бичсэн: LoveLove (зочин) цаг: 10:26, 2010-01-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax