Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-02-09
Хэзээ ч битгий зогс



     Юм бичээгүй их удаж дээ. Би бичихгүй, сэтгэхгүй байж ерөөсөө тэвчихгүй юм. Судалгаа, шинжилгээ гэсээр байгаад амьдарлаас тасарч, төсөөрч ч байх шиг. Хуучин ажиллаж байсан байгууллагадаа эргэж орох талаар нэг бодож үзэв.   Ганцаараа амьдрах нэг бодлын зүгээр юм шиг. Дотор хүн их хөгжиж, өөртэйгээ ярьж сурав. Хором ч завгүй ажиллаж, хөдөлмөрлөж, бодож, гүйж харайж, суниасаар .... шинэ чанарыг өөртөө өнгө зүлгэн оруулах хүний өөрийн төлөвшлөөс ихээхэн хамааралтай юм байна. Ээждээ баярлалаа гэдгээ хэлээгүй явсаар ....

Айхтар их мөнгө төгрөг үрээд байгаа хэрнээ үр дүнтэй зарцуулсан нь цөөхөн байх юм. Нэг сайхан костюм авч өмсье байз. Хүнийг хувцсаар нь үдэж ухаанаар үддэг гэдэг юутай үнэн. Жирийн нэгнээс илүү байхын тулд ядаж л эхний удаад ухаанаар биш хувцсаараа илүү харагдах хэрэгтэй гэж найз маань хэлсэн үг орой руу ороод сууж байна даа. Би л өөрийгөө хайрлаж, өөрийгөө шагнаж, өөрийгөө дажгүй харагдуулж байгүй юм бол хорвоогийн “ялгаварлалт” гэдэг хатуу хууль үйлчилдэг гэдгийг биеэрээ мэдрээд сууж байна даа. Заримдаа баг өмсөх, гял цал байх хэрэгтэй юм байна. Уг нь би ийм зүйлд хамгийн дургүй боловч “толь” хүмүүсийн дунд ингэж байхаас өөр аргагүй юм байна... хүрээлэл ихсэх тусам...   Яагаад хүмүүс нэгнээ нэг хоёр гурав гээд дугаарладаг юм бол  яагаад хүмүүс нэгнээ нэгэндээ өс хонзон өвөрлөж өчнөөн жил явдаг юм бол. Хариулт тодорхойгүй...

Үхсэн нохойг бүү зод гэдэг дээ  бодит баримттай бус эх сурвалжийг дурдсанаас болж шүүхэд дуудагдахаа тулав. Хүний өмнөөс хариуцлага хүлээнэ гэдэг аймшигтай  нэг л юмыг ойлгов... Чи өөрөө л судлаагүй бол хүний батлагдаагүй нотлогдоогүй мэдээллийг судалгааны ажилдаа хэзээ ч бүү ашигла, бүү дурд.. өөрийн хийсэн зүйлийг өөрөө хамгаалах шиг бахархал үгүй  гэж. Ойрын хугацаанд энэ асуудлыг шийднээ.  

Миний хувь хүн чанд хатуу байсан бол хоёр гуравхан жилд ихээхэн нялцгай болсон байх юм.  Цэргийн хүн байх нь надад амар, энгийн байсан юм шигээ. Шийдвэр гаргаж чадахгүй эргэлзэж тээнэгэлзэх, хэн нэгэнтэй хов живийн чанартай үг солих, айж эмээх, байсан газраа зогсох гэх мэт хачин хачин чанарууд шинээр илэрчсэн ч байх шиг. Магад үүнээс болооод өнөөг хүртэл найз бүсгүйгүй явсаар байж мэдэх ... Хэзээ ч битгий зогс. Харамсахгүйн тулд.. хэзээ ч битгий бууж өг ... залуу хүн учраас гэсэн бодол сүүлийн үед салахаа байв. Өөрийнхөө тухай биччихлээ дээ. Дараагийн удаад хилийн явсан сайхан бичлэг зурагтай нь оруулнаа. Отряд, Застав, харуул... залуу нас бодогдоод сайхан байнаа /нэхх хөгширчөхсөн юм шиг бурав/   Админаа зураг хийх талаар нэг харж үзээч .. миний зай хүрэхгүй гээд байна.

Обдоо

Сэтгэгдэл:


Найздаа амжилт
Хилийн застав сайхан шүү, цэрэг байсан аавыгаа дагаад застав дээр өнгөрүүлсэн тэр зун санаанаас гардаггүй юм. Улз голын шумууланд бариулан бариулан дэрсэн дунд нь тоглож гүйх сайхан байдаг байж билээ. Цэрэг байна уу дарга байна уу хүний мөн чанар л чухал гэж бодож байна. баярлах
Хувцас бурхан бие чөтгөр гэдэг үнэн шүү, хүний нүд гялбам сайханд дурладаг зан байгалаас заяасан чанар гэж антропологчид тайлбарладаг юм. Тийм болхоор хүн хүнээ хувцасаар нь угтаж байгаа нь байгалаас заяасан төрөлхийн зөн билэг, ухаанаар нь үдэж байгаа нь ухамсарт хүмүүнлэг нийгэмийн зөн билэг гэж би дотроо боддог, гкк
тормолзох тормолзох
Бичсэн: Лхагва (зочин) цаг: 18:21, 2010-02-10 | Холбоос | |


би ч насаараа л ард байсан болохоор мэдэхгүй юм даа цэргийн хүний амьдралыг. Юу ч гэсэн манай цэргийн ах нарыг харахад юманд нямбай, сахилгатай, чанд хатуу харагддаг.

Хувцас бурхан бие чөтгөр өө гэж. Уг нь боломжтой бол тэр орги хувцас нь дээр юм шиг байна лээ. Тэгээд бас цэвэрхэн. Би бас л тэгж боддог байсан. Ядаж л бүсгүйчүүд ганган залууд татагддаг биз дээ
Бичсэн: dadido цаг: 17:04, 2010-02-10 | Холбоос | |


би аяны гутал үүргэвчин цүнхээ тайлах дургүй учир нь хөлд эвтэйхэн байдгаас гадна цүнхэнд маань бүх юм маань байдгаас тэр. харин Боролдойн Мягмар: чамтай хэн бизнес ярих юм ээ ядаж цамцныхаа захыг буулгаад тэгээд цүнхээ үүрч байхаа боль, чи чаддаг байж магадгүй гэхдээ тэгж харагдахгүй байна гэсэн тиймээс би хотод аль болох далбагар малгайгүй бас аяны гуталгүй явж байгаа чамтай уулзахад надаас их төлөв тамхи ханхлахад чи эр хүн гэдэг одоо тиймгүй болж байгааг чи харж байгаа харин үүний төлөө би секунд нь 50$ төлж сонссон үг юм шүү
Бичсэн: g84 (зочин) цаг: 15:26, 2010-02-10 | Холбоос | |


гүй лоло гүй гээд кино байдаг шиг гүйгээд бай овдо гүйгээд бай
харин зогсож, бас хурдаа хасаж болохгүй... бусад нь аль эрт тогтмол хурдаар урт замыг туулсан... чи дунд нь амарсан юм чинь гүйцэхэд илүү хурд бас хугацаа хэрэгтэй
Бичсэн: g84 (зочин) цаг: 15:18, 2010-02-10 | Холбоос | |


Зөв бүү зогс. Зогсвол суларна
Бичсэн: Амарсайхан (зочин) цаг: 13:37, 2010-02-10 | Холбоос | |


okay
hyyd; chin setgeleesee bayrlalaa
Бичсэн: Обдоо цаг: 12:56, 2010-02-10 | Холбоос | |


Цэргийн хүн мөн биш гэдэгтээ биш байх аа.
Хүн мэдэх тусмаа мэдэхгүйгээ мэддэг гэдэг. Ямарваа зүйлийг олон талаас нь харж сурах тусмаа сонголт хийхэд хүнд хэцүү болдог байх. Ер нь бол том болоод байгаа л гэсэн үг. Хэний янаагүй л урьд нь "залуу байхад" ирмэх хэлээ гаргах паа пүү гээд шийдчихдэг байсан зүйлс дээр их хойрго болсон.
Харин чамаар бахархдаг шүү андаа. Эхэндээ нэг л худлаа эр хүн зорисондоо гэх юм гэж боддог байсан. Одоо хийсэн, бүтээсэн тамхинаас гарч чадсан гээд ер нь олон зүйл дээр харж байгаа, андаараа бахархдаг.. Цаашдаа ч гэсэн энэ эрчээрээ байхад амьдрал өөрөө сайхан. Ер нь зарим зүйл дээр зөөлөн хүлээцтэй байлаа гээд алдах юмгүй байх аа. Зөөлөн нь хатуугаа идэж, зөв нь буруугаа дийлдэг гэдэг дээ ирмэх Зөв зүйл дээр өөрийнхөөрөө байж, ялж гарч, буруу зүйл дээр өөрийгөө засаад, татаад аваад явж чадах хэрэгтэй юм шиг байгаа юм.
Бичсэн: xvv цаг: 11:34, 2010-02-10 | Холбоос | |


Майр завгүй байж зав гаргаал бичлэг хийгээл мундаг юмаа... keep going.
Бичсэн: Номио (зочин) цаг: 10:17, 2010-02-10 | Холбоос | |


Сайн залуу
Бичсэн: Angaahai цаг: 10:07, 2010-02-10 | Холбоос | |


thnx
gilaalaa
Бичсэн: obod (зочин) цаг: 09:55, 2010-02-10 | Холбоос | |


Boduushtai, saihan bichleg boljee.
Tsag aldalgvi bichlegee oruulj baigaarai, naizdaa ilgeehee martaw...
Бичсэн: Зочин цаг: 16:52, 2010-02-09 | Холбоос | |


Enkhee
chamd uneheer ataarhaj bna yagaad ch yum be medehgui yund ch yum buu med gehdee yamarch bsan chinii bichleguud ih taalagddag yum aa
Бичсэн: Зочин цаг: 16:37, 2010-02-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax