Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-02-17
Цэрэг байлаа .. гэж

 Хилийн заставуудаар судалгааны ажлаар явж байгаад ирлээ. Сүүлдэж бичиж байгаа бол хүлцэл өчиж байна.

Ака буугаа дүүдээ үлдээгээд

Аранз маньяаркаа бас л үлдээгээд ...

Дасал болсон хорооны хашаа руу

Дахин дахин эргэж хараад

Ховорхон гардаг эр цэргийн нулимс

Хоромхон зуур асгарсан юм

Энэ дуунуудын утгыг ч мэдэхгүй дуулдаг байж дээ. Цэрэгт байхад сайхан байв. Тухайн үедээ л ялны алба мэт санагдаж байвч эргээд бодоход сайхан байдаг юм. Миний төсөөлж байсан хилийн цэргийн алба  үнэхээр бахархам ажээ. Чихээ хөлдөөчихсөн мөртлөө л үгүй гээд нууна. Ер нь барагтай юмыг бол цэргүүд их нуудаг юм билээ. Хилийн харуулын манаад үүрэг гүйцэтгэхэд ихээхэн тэсвэр тэвчээр хатуужил шаарддаг. Энэ хирээр л эр хүн болж барагтай зүйлийн өмнө шантарч няцахгүй тэр зан чанар зүлгэжин өнгө ордог.

Би бодоод байгаа юм... цэргийн албыг эр хүн болж л өгвөл хаах хэрэгтэй гэж. Ямар ч үед нялцагнуур биш тийм л төлөв бүрддэг, ядаж л хүнээс хатуу үг дуулж, чимээгүй сонсож, шалтаг тоочихгүй байж сурна. Ер нь бодоод байхад тэр төрийн албанд ороход цэргийн алба хаах шаардлагыг шинээр хуульчилсан нь зөв юм даа .

Заставт очоод та цэрэг эрсийн бэлтгэсэн хоолыг идэхгүй бол их гомдоно. Заавал идэх л хэрэгтэй. Гараа гаргаж хийсэн тэр хоолны амттайг яана. Миний их идэхийг яана.  Би лав цэрэгт байхдаа хамгийн жижигхэн нь байлаа. Чөтгөр гэж нэртэй гэж байгаа. Хэн нь ч өгсөн юм бүү мэд. Их л өлсдөгсөн. Хоол идээд байгаа хирнээ л . Угаасаа цэрэгт байхад тамхи, тариа хоол унд ч тааруу хүрэлцээ багатай байдаг. Ямар сайндаа талийгаач аав маань эргэж ирэхэд “ядарч байна уу “ гэхэд тэсгэлгүй нулимс бөн бөн асгаруулан уйлж билээ. Үүнээсээ их ичдэгсэн.  

Цэргийн офицер хүн ажлаа яв цав хийдэг шиг сайхан зүйл үгүй. Учир утгагүй дүрмийн бус харилцаа,  дэглэлт гэхээсээ илүү хүн чанар, харилцаан дээрээ анхаардаг, ажлаа мэддэг тийм цэргийн хүмүүст би ямар их дуртай гээч. Ийм нэг офицер бидэнтай хамт аян замд газарчилж явсан. Сайхан хүн... дуулна, хуурдана, бүжиглэнэ, ууна чиг ажлаа хийнэ чиг. Загнах үедээ загнана, уучлал гуйх үедээ уучлал гуйна, сайхан хууч хөөрнө.. хаана хязгаарлалт хаана хэтрүүлэлт хийхээ ч мэднэ. Ийм хүмүүст миний дуртайг яана. Цэрэг хүн гэж сайхан шүү. Харьцахад ч амар.   

Хилийн заставт цэрэг эрсийн сайхан сэтгэл, гэнэн тэр томоогүй зан чанарыг илүүтэй олж хардаг. Дөнгөж 18, 19-хөн  настай аавын гэрээс шууд ирсэн цэрэгт эрст ярих юм их бий боловч барагтай ярихгүй гээч. Нүднээс нь бүхнийг олж харна даа. Хил манаж байгаагаараа бахархах сэтгэл энэ хөвгүүдэд илэрхий. Хүний мөрөөсөл болчихсон улс. Баярлаад л угтана ...

Сайхан байлаа хилээр яваад ирэхэд .. ид хөөргөн явсан нас бодогдоод...  

Сэтгэгдэл:


төржээж хүмүүждэг гэнээ? ккк, наад төрөх гэдэг чинь бурханаас өгсөн бэлэг гэжаагаашд. сүмд эргэлзэх
Бичсэн: upshot_gp цаг: 15:52, 2010-11-01 | Холбоос | |


за гтэгэхээр
за тэхээр ийм байна. Хамгийн эхний зурагт би ганцаараа чацга ногоонтой 12 жилийн өмнө байгаа байдал. За тэгээд энгийн хувцастай нүдний шилдтэй нөхөр дараагийн зурган дээр овор сууцан байгаа байдал гэх үү дээ
Бичсэн: Обдоо цаг: 15:49, 2010-11-01 | Холбоос | |


er hvn tsergiin alba haajeej em hvn torjeej hvmvvjdeg yum genelee.
Бичсэн: Зэрэглээ цаг: 15:48, 2010-11-01 | Холбоос | |


та энэ дунд хаана байна? цэргийн алба зүгээр байхаа дэмжлээ, сайхан санаа. гоё шүү
Бичсэн: upshot_gp цаг: 15:44, 2010-11-01 | Холбоос | |


Энэ Чойрын хүү цэрэгт явдаггүйн байх даа эргэлзэх
Уул нь зарлангаа авсан сурагтай байсан баярлах
Бичсэн: Ногоон дарь эх (зочин) цаг: 13:09, 2010-11-01 | Холбоос | |


Манай киллер дунд зургаа авхуулж хэхэхэ. Дарвайчаад хахахаха ангийн охинтой цуг ажилладийн байна лээ тэ өөрөө
Бичсэн: Чойрын Хүү цаг: 12:59, 2010-11-01 | Холбоос | |


Би хараа муутай л даа. Дээр нь явах хүсэл алга. 3 рт гэр орноо авж явахгүй бол ээжийг маанй хэн харах билээ. Ийм л шалтгаанууд байна тэрнээс биш хэний аавын хүү болохоо харуулахад ч ядаад байх юм алга л даа
Бичсэн: Микэл анжело (зочин) цаг: 13:32, 2010-03-03 | Холбоос | |


sainiig n olj haran, iim saihan temdeglel oruulsand bayarlalaa. az jargal blaa
Бичсэн: Chimgee (зочин) цаг: 21:16, 2010-02-28 | Холбоос | |


юуны өмнө сар шинийн мэнд хүргэе. цэргийн алба сайхан байх аа. Би ч цэрэгт явж үзээгүй болохоор мэдэхгүй юм даа. Гэхдээ яваагүй, алба хаагаагүй ч гэсэн гэр орноо хүний зэрэгтэй үүрээд явж байвал боллоо л гэж боддог. сайн бичлэг байна.
Бичсэн: dadido цаг: 21:23, 2010-02-18 | Холбоос | |


сайн уу
сайхан шинэлэв үү
Бичсэн: g84 цаг: 16:12, 2010-02-18 | Холбоос | |


Goy temdeglel baina.
Obodoo, goy temdeglel baina. Bi 2009 onii suuleer hiliin tsergin surguuliin sonsogchidtoi taniltsaj sain naizuud bolson. Ih sain zaluuchuud.Chinii temdegleliig unshaad tedniig ooriin erhgui sanalaa.
Бичсэн: Mendee (зочин) цаг: 21:18, 2010-02-17 | Холбоос | |


Би саяхан цэргийн алба хаасан. Энэ тухайгаа удахгүй бичнэ ээ. /2 сарын дараа/
Бичсэн: Амарсайхан (зочин) цаг: 17:03, 2010-02-17 | Холбоос | |


hyye sainuu yuki
hyye sainuu yuki
Бичсэн: Обдоо цаг: 14:39, 2010-02-17 | Холбоос | |


сайхан шинэлэв үү?
Бичсэн: Yuki (зочин) цаг: 14:24, 2010-02-17 | Холбоос | |


saihaan... тэврэлт
Бичсэн: Segsger (зочин) цаг: 13:44, 2010-02-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax