Аавийн маань идэр залуугийн төрхийг яг одоо намайг байна гэж хамаатнууд маань шаагилддаг юм. Энэ тухай үл өгүүлэн өгүүлэх нь: Өчигдөрхөн гэрийн авдар ухаж суугаад аавынхаа хуучирч муудсан бичиг баримтууд бүхий хавтасыг олж авав. Би энэ жил мөн өдийд хийсэн гэмт хэрэг судлаачдын эрдэмтэн судлаачдын уулзалтыг яг долоон жилийн өмнө аав маань бас зохион байгуулж байжээ. Цаг хугацаа эргэх мөч заримдаа давтагддаг гэдэгт би одоо л итгэж байна. Өөрийнхөө хийж амжаагүй зүйлийг үргэлжүүлэн авч явааг нь мэдсэн бол мөн ч их баярлах байсан буйзаа.
Өнөөдрийн тухайд би өөрийн амьдарлаа зохиох гээд юу ч хийж чадахгүй багтарсан сэтгэлээ гаргаж, ээждээ муухай ааш гаргасандаа ичиж сууна. Хүн гэдэг асуудлыг шийдэх ухаан хүрэхгүйдээ аавынхаа нурууг түшиж, суралцдаг байх, харин ээжийн маань буруу гэж үүнд юу байхав. Төрүүлж өсгөж, ухааныг нь гүйцээж, энэ биеийг нь өсгөснөөс хойш би тэр бурханаас илүү зүйл нэхэх нь утгагүй... Ээж минь хүүгээ уучлаарай... Аав минь байхгүй болохоор энэ гэрийн ганц багана болсон би таныгаа түшиж явахын оронд ахин халамж, хайр нэхэж зовооосондоо ичиж байна. Бурхан хүнд дааж чадах тэр ачааг нь өгдөг. Үүрч байгаа ачаандаа бухимдаж, түүртэж хэн нэгэнд би гомдоллох шаардлага байхгүй гэдийг 30 хүрээд л ойлгох байждээ. Ухаанаасаа ухаан төрүүлдэг болохоор ээж минь таньдаа би хайртай шүү.
Ээж минь миний блог хөтөлдөгийг мэдэхгүй болохоор энийг хэзээ ч уншиж чадахгүй байх л даа. Гэхдээ би бичиж байж санаа амардаг болохоор гэм нь урдаа гэмшил нь хойноо гэдэг үгийг батлаад сууж байна даа.
Нилээд хэдэн жилийн өмнө би баргийг юмыг ойлгохоор өсвөр насны хүүхэд байхад нэг хөгжилтэй явдал тохиож билээ. Нэг хамаатныдаа цагаан сараар айлчлах гээд лифт хүлээж зогсож байтал нэг их танил манай хамаатны шахуу хүн гарч ирээд "хүүе сайн уу" энэ тэр гээд л ээжтэй бараг 10-аад минут хууч хөөрөөд л бид дээшээ өгсөв. Тэгсэн аав хардангуй "Өнөр бүлийн Гармаа та хоёр хэзээ бие биендээ ийм сайн болчихсон юм бэ" гэсэн чинь ээж бүүр гайхчихсан "би хамаатны хүн гэж бодлоо" гээд л баахан инээж билээ. Хэдэн жилдээ л манайхан энэ тхуай ярьж инэээлдэгддэгсэн. Одоо ч манайхан өөрсдөө өнөр бүл болчихсон л тууж явна. Үүний үргэлжлэл, залгамжлал би өнөр бүл болохын тулд сайн зүйлийг төсөөлж сайхан амьдрахын тулд өөрөө хичээж, бусдыг, амдарлыг хайрлах болно. Ээжээ хичээнээ хүү нь
Обдоо