Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-08-06
Serial killer-17
  
Charles Manson
1960-1970 аад оны үеэр Америк залуучдын дунд “хиппи” хэмээх хэв мяаяг хүчээ авч, гэмт хэрэг хар тамхи, архидалт, арьсны үзлээс шалтгаалсан гадууурхал, зөрчил хяналтаас гарч байх үед дэлхий дахинаа Чарльз Мэнсоны “Гэр бүл” хэмээх бүлэглэл үйлдсэн цуврал аллага, сэтгэл сэрдхийлгэм хэргээрээ шуугиан тарьж, олоны дургүйцлийг дээд цэгт нь хүргэж, түгшээж  байв.
Чарльз Мэнсон  1934 оны 11 сарын 12-ны өдөр АНУ-ын  Огайо мужийн Цинцинат хотод 17 настай Кэтлин Мэддоксийн хүсээгүй хүүхэд болон мэндэлжээ. Мэнсоны бага нас  бусад цуврал гэмт хэрэгтнүүдийн нэгэн адил хүнд хэцүү өнгөрч. Түүний аав хурандаа  Скотт боловч төрсөн эцэг нь  Уильям Мэнсон гэгч байсан аж. Чарлиг 6 настай байхад нь ээж Кэтлин нь бензин түгээгүүрт зэвсэглэн халдсан дээрмийн хэргээр 5 жил хоригдов.
Бага нас: Бяцхан Чарли тэрсүүд шашинт авга эгч болон түүний садист нөхрийн гар дээр хэдэн жил байж, сэтгэхүйдээ нөлөөлөхүйц хүчирлийлэл доромжлолыг амсч байжээ. Түүнийг сургуульд орох анхны өдөр нь Чарлид авга эгчийнх нөхөр эмэгтэй хүүхдийн хувцас өмсөн сургуульд нь явуулж олны өмнө шившиг болгож байснаар сургуулийн хөвгүүд түүнийг доромжилж тохуурхан, улмаар зодох болов. Ээж нь шоронгоос суллагдан ирсэн боловч тэдний амьдрал өөрчлөгдсөнгүй амьдралын хүнд хэцүү үед хүү өсвөр насандаа хулгай хийж явсаар баригдаж хүүхдийн асрах төвд хүргэгдэн иржээ. Ирсэн анхны өдрөө хүү оргож улмаар хөвгүүдийн тусгай дэглэм бүхий лагерт хүмүүжиж байхдаа өөрөөсөө ах хөвгүүдэд хүчирхийлүүлж байлаа. Тэндээсээ оргосон хүү мөн л автоамшин хулгайлж дээрмийн гэмт хэрэг үйлдэснээр насанд хүрээгүйчүүдийн засан хүмүүжүүлэх газарт хүргэгдэж тэндээ хүмүүжих болсон байна.

Өсвөр болон идэрнас: Энэ л үед хүүд гэмт зан төлөв эргэлт буцалтгүйгээр бүрэлдэж, шоронгийн банди шуумаруудтай холбогдон элдэв хэрэг төвөг тарьж хамт хоригдож байсан хоёр ч хүүхдийн хоолойг  сахлын хутгаар зүсэж, хүчирхийлсэн хэргээр ял нэмүүлсэн байна. 1955 онд тэнсэнгээр суллагдсан байх үедээ 17 настай Розали Джейн Уиллис гэгчтэй гэрлэж хүүхэдтэй болжээ. Тэдний хэвийн амьдрал удаан үргэлжилсэнгүй тэрбээр төрсөн эцгийнхээ мөн адил 17 настай эмэгтэйг хүүхэдтэй нь орхиод ахин шоронд оржээ.   Ийнхүү Чарли оргож баригдаж хоригдож явсаар “аюултай” гэмт хэрэгтний ангилалд тооцогдож 33 нас хүртлээ гэмт хэргийн ерөнтцөд жинхэнэ утгаараа суралцсан байна. Түүнийг судлаачид “төрөлх гэмт хэрэгтэн” ч хэмээн дүгнэдэг.

“Гэр бүл”: Тэрбээр 1967 онд суллагдах үед “Summer of love” буюу “Зуны дурлал” хэмээх залуу, өсвөр насны мянга мянган гишүүдтэй бүлэглэл дэлггэч байв. Чарли Сан-Францискод ирж Мэри Браннер гэгчтэй танилцаж Мэнсоны гэр бүл хэмээх бүлэгдэд багйууларх суурийг тавьжээ.   Энэ үед Битлз залуучуудыг шуугиулж тэдний зарим дуу нь хар  тамхи мэт л соронздож байв. Тухайн үед 1930-аад онд банк дээрэмдэсэн хэргээр шоронд хамт байсан гитар тоглодог Алвин Карпис мөн тэдэнтэй нэгдэж Калифорни мужаар хөндөн гулд тэнэж өөрсдийн “гэр бүлдээ” залуучууд өсвөр насны охидыг элсүүлэн уруу татаж “ахан дүүсийн харилцаа”-д оруулж эхэлжээ. Тэр үед өсвөр насны олон залуучууд сэтгэл санааны тогтворгүй байдал, шилжилтийн насны үедээ орон гэрээсээ дайжиж оргох нь ихсэж, тэднийг зогсоох хүч, хяналт гэж зүйл байхаа больж, сураггүй алга болох явдал хэвийн үзэгдэл болсон байв.
 Чарльз Мэнсон хөгжмийн хамтлаг байгуулан, Голливудын цаахна байдаг Үхлийн хөндийн Спен хэмээх газарт гэр бүлээ байрлуулж, ахридалт мансууралд залуусыг уруу татан “чөлөөт амьдрал” хэмээн итгүүлж тэднийг элдэв зүй бусаар бэлгийн харьцаанд оруулж удаа дараа гэмт хэрэг өдүүлж байв. Тухайн үед цагдаагийн, хүч хэрэгсэл гэхээр зүйл ч тааруу байж, тэднийг гэмт хэргээ үйлдэхэд ямар нэг хүчин зүйл садаа болсонгүй Хинман гэгч эрийг Бобби Босолейл, Сьюзан Аткинс (Сэди), Мэри Браннер нарын хамт зэрлэгээр амь насыг хөнөөсныхөө дараа цусаар нь хананд граффит зурж тохуурхаж байв.
Битлз: Яагаад ч юм тэдэнтэй Битлз хамтлаг шууд холбогддог. Тэдний арсьны үзлийн эсрэг урьдчилан сэргийлэх хэв маягтай дууг гуйвуулан ойлгож гэмт хэрэг үйлдэх сэдлээ болгож байжээ. Сүүлд мөрдөн байцаалтын шатанд тэд мэдүүлэхдээ Битлз хамтлагийн “Цагаан” гэдэг альбомын дуунаас сэдэвлэсэн "Helter Skelter" хэмээх дуу тэднийг мансуурахад нь их дөхөм өгсөн гэж ярьсан удаатай. Тэр ч байтугай Мэнсон ярихдаа Битлзийн нэгэн гишүүн тэдэнд энэ үзлээ бататгасан шинэ альбом гаргаж хэрэгтэй зөвлөж байсан гэж барин тавин мэдүүлдэг. Ер нь тэр үеийн залуучуудын мансуурах, архидах, хэт задгай байх тэр ч атугай зарим гэмт хэрэг гарахад энэ хамтлаг шууд бусаар нөлөөлсөн гэдгийг тухайн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл бичсэн байдаг.  
Сатанист болон арьсны үзэл: “Мэнсоний гэр бүл”-ийн гишүүд Бурханыг үзэн ядаж сатанист чиг урсгалыг шүтдэг байв. Тэд бурханыг харааж өөр амьдарлын хэв маягийг илүүд үзэж хар арьст хүмүүсийг цагаан арьснууд ноёлж байх ёстой гэж бат нот итгэсэн байдаг ба яаж ийж байгаад өөрсдийн гэр бүлийг 14400 мянган гишүүнтэй болгоно гэж төлөвлөжээ.

Гэмт хэрэг: 1968-1969 онд 
Калифорниа мужид дуулиан тарьсан олон цуврал аллагууд үйлдэгдэж эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байв. Хохирогчид урт олсоор дүүжлүүлэн, олон удаа хутгалуулан тамлагдаж нас барсан байдалтай олддог байсан ч гэмт этгээдийг жил шахам хайжээ. Энэ хугацаанд 17-68 насны жирэмсэн залуу, өндөр настан нийлсэн нийт 9 хүний амь насыг хөнөөсөн байна.
 

Тейт- Ла Бианкийн хэрэг: Тэдний бүлэглэлийн Хар ирвэс хочит Бобби баригдасны дараагаар Мэнсоны "гэр бүл" түгшиж улмаар Лос Анжелес хотод айшигтай хэд хэдэн цуврал аллага дараалан үйлдсэн байна. Энэ аллагыг Тэйт –Ла Бианкийн хэрэг гэж нэршсэн бөгөөд   энэ хэрэгт тэдний гэр бүлийн охидууд болох Сьюзан Аткинс, Патриса Кренвинкел, Лесли Ван Хьютен нар  гар бие оролцож хүний санаанд баймгүй жигшүүрт аллагыг үйлдсэн юм. Энэ хэрэгт нийтдээ 4 гэр бүлийн 8 хүний амь насыг хөнөөсөн байна.

Роман Поланскси
й ба Шарон Тейт: Түүний эхнэр Шарон Тейт тухайн үедээ гоо үзсэсгэлэнгээрээ алдартай, Алтан бөмбөрцөг наадмын шилдэг эмэгтэй дүрийн шагналыг авчихсан, хэд хэдэн кинонд тоглож цаашдаа нэр хүнд өсөж яваа залуу жүжигчин байв. Түүнийг жирэмсэн байхад нь Лос анжелес дах гэрт нь хамт байсан 4 хүний хамт боомилон, хутгалж хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн юм. Тетоны насыг хөнөөхөд оролцсон Мэнсоны “цэцэгхэн”-үүдийн нэг Сьюзан Аткинс  2005 оны  9 сард шоронгийн эмнэлэгтээ хийсэн нүгэлдээ шаналсаар хорвоог орхижээ. Роман Поланский эхнэрээ алдсан хэдэн жилд маш их уй гашууд автан хэсэг найруулагчийн ажлаа огт хийгээгүй байна. Сүүлд  хөгширч нас ахисан хойноо тэрбээр бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэрэгт шалгагдаж дэлхий даяар шуугиулсаныг та бүхэн мэдэж байгаа байх.    

Жералд Форд
: Мэнсон төрөлхийн гэмт хэрэгтэн сэтгэхүйн агуу ихийн дэмийрэлтэй сатанист, арьсны үзэлт хүн боловч хэнийг ч гэсэн араасаа дагуулж, өөртөө наалдуулан, дарангуйлж чаддаг өвөрмөц чадвартай нэгэн. Тэрбээр шоронд байхдаа арьсны үзэл бүхий бүлгэмээ байгуулан Линнет Фромме гэгчид нөлөөж “гэр бүл”-дээ элсүүлжээ. Тэр нь суллагдсан хойноо 1975 онд тухайн үейн АНУ-ын ерөнхийлөгч Жералд Фордын амь насанд халдах ородлого хийн бүтэлгүйтэж байв. Түүнд бүх насаар хорих ял ногдуулж биечлэн эдлүүлж байгаад нийгэмд аюулгүй болсон хойно нь 2009 оны 8 сард сулласан байна. Одоо тэр эмгэн болчихсон нууцхан амьдарч байдаг гэнэ лээ.  

Шүүх хурал: Мэнсоны гэр бүлийг шүүх хурал үнэхээр дуулиан шуугианыг дагуулж бүхэл бүтэн 5 жил үргэлжилсэн байна. Түүний аллагуудтай холбоотой нотлох  баримт, “гэр бүл”-ийн гишүүдийн оролцоо гэм бурууг нотлох гэж улсын прокурор маш их хүчин чармайлт гаргасны үндсэн дээр тэдний гэр бүлтэй холбоотой 13 хүнд ял ногдуулж тэр дундаа цуврал аллагад оролцсон 6 хүнд бүр насаар нь хорих болон цаазаар авах ял ногдуулсан байна.  Гэвч тэднээс цаазаар авах ялаар хэнийг гүйцэлдүүлээгүй бөгөөд Мэнсон шоронд байхдаа хуульчийн туслалцааг авч бүх насаараа хоригдох ялаар солиулж чадсан нэгэн. Мэнсон  одоо өвгөн болчихсон 2012 онд шүүхийн магадлангаар орохоор хүлээн сууна.


Мерелин Мэнсон: Фон Тийз хэмээх порно одтой гэрлэж, рок дуулж, өөрийн биеэ зэрэмдэглэж, этгээд содон төрхөөрөө олны ахнаарлыг таттдаг Мерилен Мэнсон бол Чарльз Мэнсоны шүтэн бишрэгч бас Мерелин Монрог ч шүтдэг. Түүний нэр ямар учиртай болохыг одоо та ойлгосон байх.

Дүгнэлт: Манай улсад 1990 оноос траншейны, тэнэмэл хүүхэд хэмээх ойлголт бий болж элдэв гэмт хэргийн гэж өөрсдийгөө нэрлэсэн бүлэглэл хүртэл бий болж байв. Үүний жишээ нь Квантуны арми, Мангасын арми гээд л энд тэнд жалга довны гэх бүлэглүүд үүсч байсан түүхтэй. Нийгэмд иймэрхүү харш буруу бүлэглэл үүсч бий болж байгаа тохиолдол бүрийн цаана ямар нэг ноцтой хор уршиг үлдэж байдаг байна. Манай улсад ч гэсэн гудамжны, тэнэмэл гэгдэх хүүхд хэдэн арваараа хүчирхийлэд өртөж, бэлгийн замбараагүй амьдралд орж, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх болоод байгааг бид хараад суух ёсгүй.  Чухам эндээс л хулгайч, алуурчин, дээрэмчин гэж бидний өөрсдийн бий болгосон тэр шаарлагдсан хүмүүс үүсэж бий болдог. Хүний төрөлхтөнд гэмт хэрэгтэн шинж чанар гэж байдаг удамшдаг боловч харин нуугдмал тэр төрхийг бид л сэргээж, бий болгож тэжээх чадахгүй мөртлөө хүүхэд төрүүлж, зовоож, гудамжинд гаргаж, үр дагавар лай ланчигийг нь  өөрсдөө амсдаг бүлгээ.  

Обдоо 2010,8,6
Сэтгэгдэл:


Заяа
Энэ Менсон гарч ирээд ч хүн алахгүй гэх баталгаа байна уу? Сэтгэцэнд нь нөлөөлсөн бол хэцүү л юм байна. Муухай хүн.
Бичсэн: Зочин цаг: 00:13, 2012-10-29 | Холбоос | |


Бас сонирхов, мэрилин мэнсоны нэр ийм учиртайм байна тэ. Би харин дөнгөж сая түүний нэг дууг оруулчаал сууж байлаа. Нийтлэл таалагдлаа
Бичсэн: Zurai цаг: 10:51, 2010-08-31 | Холбоос | |


Аймаар сонирхолтой юмаа. Коммент бичдэггүй ч нийтлэлүүдийг чинт байнга уншдаг шүү. Тиймээс үргэлжлэлийг.... гоё шүү
Бичсэн: Angaahai цаг: 11:41, 2010-08-11 | Холбоос | |


problem
bi ene blogt zurag hiih evee neg l olohgyi bainaa
Бичсэн: Обдоо цаг: 12:33, 2010-08-09 | Холбоос | |


Эднүүс чинь харин овоо гарууд байна дөө...

Харин монголын гудамжны гэх хүүхдүүд бараг л бүгд эрхтний донор эсүүл Хүний наймаанд явчихсан байхдөө гуниглах
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 14:25, 2010-08-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax