Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-08-12
Criminal man -1



Мафийг залилсан эр -
Виктор Люстиг

Victor Lustig /1890-1947/-ийг дэлхийд дуулиан тарьсан луйварчдын нэг гэж тооцдог. 1890 одоогийн Чех улсад төрсөн тэрбээр багаасаа л гадаад хэл сурж түүнийгээ овжиноор ашиглан нэг бус удаа бусдыг төөрөгдүүлэх авъяастай гэдгээ эмэдэрсэн байна. Хорин настайдаа тэрээр нэг хоёрхон хүнийг залилаж байсан бол гучин настай бүхэл бүтэн Европ тивийг, Америк улсын хамгийн аймшигтай гэмт хэрэгтэнтэй юутай хээтэй залилсан түүхтэй.

          Тухайн үед Аль Капоне Америкийн Чикаго хот байтугай дэлхийн аймшигтай гэмт хэрэгтнүүдийн нэгд зүй ёсоор тооцогдож, цагдаагийн бүхэл бүтэн хэлтэс, тасгаараа түүнтэй тэмцээд дийлэхгүй болсон үе байлаа. Люстиг Капонегоос тэр үеийн 50000 доллар салгаж, хамраар газар хатгуулж чадсан нэгэн.

     Түүнийг Эйфэлийн цамхагийг хөнгөн хийсвэр бизнемэнүүдэд зарсан гэдэг гуншигаар нь мэдэхээс бус цуутай гэмт хэрэгтнээс айлгүй мөнгө залилаж чадсан гэдгийг нь харин хүмүүс нэг их мэддэггүй юм.

Люстиг Амирикт Ал Капонегийн ид мандан бапарч явсан үед иржээ. Тэрбээр Капоне болон түүний гэмт үйл хэргийн талаар мэддэг, чамгүй төсөөлөлтэй байлаа. Улмаар Люстиг Капоне дээр очихоосоо өмнө хэдэн бэлтгэл ажлыг сурсан, дадсан аргаараа хийж гүйцэтгэв. Капонед өөрийгөө Чикагогийн офшор банкны итгэмжлэгдсэн менежер хэмээн танилцуулаад хамтарч ажиллахыг санал болгосон байна. Түүнтэй ажиллах санал нь тухайн банкийг дээрэмдэх явдал байсан бөгөөд энэхүү ажиллагаанд бүхий л хэлбэрээр хамтран оролцож дээрэмдэх ая, таатай нөхцөлийг бий болгож цагдаагийнхныг төөрөгдүүлж чадна хэмээн ярьжээ.

Капоне зүгээр нэг мөнгөө өгөөд хууртах тэнэг хүн байсангүй бүхэл бүтэн синдикатыг атгаж байгаа хүн хэнд төөрөгдөхгүй нь мэдээж. Капонегийн гар хөлүүд Люстигийг хэдэн өдөр дагаж явж, биечлэн шалгасан байна. Тэр үед банкны бүх ажилчид Люстигт найр тавьж эгээ л ахлах ажилтан шиг хартажэ хүндэлж хэлсэн үгээр нь байсанд мафийнхан бүрэн итгэсэн байна. Улмаар урьдчилан ярьж тохирсоны дагуу банк дээрэмдэхээс хоёр хоногийн өмнө Люстиг Капонегоос 50 мянган доллар бэлнээр урьдчилгаанд авч дээрмийн хэрэг амжилттай дууссаны дараа нийт орлогын 10 хувийг авахаар болж бүх юм жин тан тэр өдөр ямар ч хамгаалатны ажилтан, цагпдааа тэнд байхгүй мөнгөн гүйлгээ хийх өдөр байна хэмээн товолжээ.

Гангстерүүд ярьж тохирсон өдрөө дээрмийн ажилагаа эхлүүлж хэд хэдэн машинтай Томсоны автоматаар зэвсэглэн орсон боловч тэнд цагдаа байдгаараа байж улмаар нэмэлт хүч хүрэлцэн ирсэнээр бага шиг мөргөлдөөн гарч гудамжинд буудалцаан болжээ. Капоне өөрийн гангстеуудаасаа 10 гаруйг алдаж ихээхэн хохирол амссан байна. Чухамхүү энэ үеэс л цагдаагийн Капонег илүү чамбай мөшгих болсон гэлэг. Багтарч үхэхээ дөхсөн Капоне залилагч эрийг олж өөрийн гараар тамлан ална хэмээн тангараглаж энд тэндгүй эрж хайсан боловч Люстиг усанд хаясан чулуу шиг алга болжээ. Чухрам тэнд Капоне бужгинаж байх үеэр Люстиг Европт Эйфэлийн цамхагийг зарж, мөнгө цацсан шигээ явж байв.

Сүүлд мөрдөн шалгалтын явцад Чикагонийн офшор банкинд Төв Европын банкнаас явна хэмээн нэгэн эрхэм ирсэн бөгөөд их хэмээний томоохон харилцагчдыг зуучилж өгнө, тиймээс урьдчилан банкны үйл ажиллагаатай танилцаж найдвартай бол хамтран ажиллана хэмээсэн аж. Тиймээс банкны ажилчидл хөл хугалах шахам гүйлдэж түүнд бүхий л үйл ажилагаа шалгуулан танилцуулж байсан байна. Тэрбээр Капонег шороо үмхүүлсэн  шигээ банкнаас тшинэ харилцагчийн хадгаламжийн баталгаа хэмээн данс нээлгэж 30 мянган долларыг аван оджээ.  Хоёр талд ажиллаж хоёуланг нь зэрэг мэхэлдэг түүний гэмт хэргийн нэрийн хуудас байлаа.

Түүнийг 1935 онд Интерполийнхон Эйфэлийн цамхагийг худалдан авч хохирсон анхны хохирогчийн мэдээллээр баривчилжээ. Энэ үед Интерпол үүсээд удаагүй байв. Магадгүй хамгийн анхны томоохон “халим”-нуудын нэг байсан тул  дуулиан шуугиан болж шүүх хурлыг явуулж удаан хугцаагаар хорих ял ногдуулан Алкатрасын шоронд хүргэжээ. Люстиг хувь заяны тохиолоор Капонег татвараас зайлсхийсэн хэргээр хуулийнхан шоронд суулгаж чадсан байх үетэй зэрэгцэж хоригдсон бөгөөд шоронд түүний амь насанд халдаж магадгүй хэмээн нэмэлт хамгаалалт гаргаж байсан гэдэг. Тэрбээр Капонег залиласан хэрэгтээ огт ял шийтгэгдээгүй бөгөөд хэн ч гомдол гаргаагүй болохоор энэ хэргийг нарийн сайн мэддэггүй юм. Дашрамд дурдахад залилуулсан Капонег гангтсредууд “онигоо”-нд оруулж түүнээс шалтгаалан 2,3 бүлгийн толгойлогчийг цааш харуулсан байна. Люстиг 1947 онд шорондоо уушигны өвчний улмаас /уушигны сүрье/ нас нөгчсөн байна.  

     

 

  Obdoo.,  2010.8.12
Сэтгэгдэл:


manaihaar shiliin sain er gedeg biluu
Бичсэн: Зэрэглээ цаг: 15:47, 2010-09-13 | Холбоос | |


heheheh sorry
ugasaa neg suugaad bichtsiimoo
sorry
Бичсэн: Обдоо цаг: 14:00, 2010-09-13 | Холбоос | |


үг үсгийн алдаа гэж авах юм алга
Бичсэн: Зочин цаг: 10:10, 2010-09-13 | Холбоос | |


сайн эр
Хэхэ сайн эр байх нь энэ Люстиг чинь
Бичсэн: Zurai цаг: 11:02, 2010-08-31 | Холбоос | |


Obdoo
Ушигчдад; Цуврал алуурчдын тухай нийтлэл 20 хүрээд дуусах тул удахгүй гэмт хэрэгтэн бие хүмүүс тэр дундаа крминал мэн хэмээн нэрлэгддэг цуутай гэмт хэрэгтнүүдийн тухай нийтлэл эхэлж байна. ҮҮний тухай 20 нийтэл гарах болно. Харин дараагаар оруулах мэдээлэл террористуудын тухай байхаар төлөвлөж байна. Үүнтэй холбоотой санал хүсэлтээ www.blogmn.net/obod гэсэн блог хаягаар ирүүлнэ үү
Обдоо
Бичсэн: Зочин цаг: 09:25, 2010-08-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax