Хэрэв хүмүүс чамд дургүй болж байвал чи олон дайсантай болж байгаа биш харин олны дунд байгаагийн шинж хэмээн хэн ч билээ хэлсэн үг ортой юмдаа. Хүн тэгээд л афоризм сонсоод хоосон амдрахь нь ямар ч утгатгүй. Алхам тутамд сургааль айлдсан хүмүүсээс залхаж ч байх шиг.
Нэг хоёрхон жилийн өмнө зүв зүгээр найз байсан нэгэн хуриман дээр таараад чи хэзээ ийм том болчихсон юм гэж хорон үг шиднэ. Хэзээ ч билээ ууж суухад найз минь гэж байсан нэгэн хэзээ чи ийм болчихсон юм бэ гэж дуу алдана. Хэзээ би ийм болчихсон юм бэ гэж үү? Хэн ч хэзээ ч нэг төрхөөрөө байдаггүй. Харин би том жижиг байснаа үл санана. Ер нь том байсан ч яалаа жижиг байсан ч яалаа. Туг бариад тугал хариулж явдаг нь эр хүний зам. Туг тахиад, тургиж нулимдаг нь хорон хүний зан. Намайг найз бүсгүйтэй боллоо гээд нэг ч хүн баяр хүргээгүйгээр үл барам зарим нь дурамжхан байгаад үл гайхна. Надад дургүй хүмүүсийг би үл тооно.
Гэхдээ өнөөдрийн амьдралдаа би үнэхээр сэтгэл хангалуун байнадаа. Сэтгэлд гэрэл татуулах эрхэм зүйлүүд рүүгээ тэмүүлэн суугаа цагт хүрэхгүй, чадахгүй газар гэж үгүй бизээ. Удахгүй өрх тусгаарлах гэж , амьдрал ажин түжин үргэлжилж байгаа намрын эхний өдрүүдэд миний хичээлүүд ч эхэллээ. Хуульчийн кредит, докторын кредит гээд жимс түүж байгаа юм шиг л цуглуулна даа. Надад дургүй хүмүүс ихсэх тусам би улам томроно. Яадгийн бүүр томроно. Муулах тусам өнгө орно гэдэг шиг...