Төрсөн өдөр дөхөж байхад хамааралгүй юм бичмээр санагдаад. 30 нас хүртлээ юу туулснаа бичээд яахвээ. Угаасаа бидний үеийнхэн өнгөрсөн нийгмийн заримыг амтлаад л авсан улс. 10 хүрэхээс л эхлээд ардчилсан нам, хувьсгалт нам ..... нам нам хэмээх толхилцол, түлхэлцэлийн хов живийг сонсож, зурагт шагайн, амлалтийн бай, сонгуулийн луйврыг амссаар нэг мэдэхэд 30 насны хаяанд ирчихжээ.
Зах зухаасаа миний үеийн залуус нам бараадан зарим нь овоо дэвшээд авч, зарим нь карер хөөн одсоор. Би ч тэгээд нам мам гэж туйлширч явсангүй. Өөрийнхөө үзэл бодол, хийсэн ажилдаа үнэнч байхыг эрхэмлэдэг болохоор нам хөөсөн замыг үнэндээ дургүй нэгэн. Саяхандаа өөрийнхөө үеийн ааль дээр уулзаж, нөхөрлөж байсан нэгэн бээртэй таараад жаал жуул ертөнц тойруулж чалчиж суухнээ нам хөөх ашигтай тухай надад ухууладхав. Ер нь ашигтай гэнэ. За тэгээд сонин шагайвал залуус хэрхэн өндөрлөгт амар хялбар аргаар хүрэх тухай бүхэл бүтэн сурах бичиг ч гараад амжиж. Би ч тас гүрийв. Хэзээ ч нам дагахгүй. Гэтэл мань эр эсрэг нотолгоо гаргаж байна. "Обдоо чи нам дагаагүй мөрөөрө явсанаасаа ямар их боломжийг алдаж байгаагаа харж байна уу. Чамаас муу явсан тэр гэж .... нөхөр одоо чиний хажуугаар хар жийп унаад өнгөрч байна шүү дээ. Гэтэл чи өөрийгөө хар: байр ч үгүй машин ч үгүй албан тушаал ч үгүй. Гэтэл тэр нөхөр чамаас илүү явж байна уу илүү л байгаа үнэн тэр ш тээ." хэмээн хүүрнэх. Бодоод байхнээ яах аргагүй үнэн. Гэхдээ нам миний зам биш. Залуу хүн амар хялбар аргаар хоолоо олж идвэл дараа нь амтгүй байх болно. Тэгээд ч байр машин, албан тушаалын төлөө хүний гутлын ул долоож, цувыг нь сагалдаргалаж, цүнхийг нь үүрч явах хүсэл надад алга. Бардам зан маань үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй нь. Тэгсэн дорохноо хүссэн зүйлээ бичээд, хүссэн зүйлээ хэнээс айхгүй хийчихээд автобусандаа суун, түрээсийн байрандаа амьдарч байх нь надад эрх чөлөө байна. Яагаад гэвэл би хэний ч төлөө ажиллахгүй, хэнээс ч айхгүй, хэнд ч өргүй.
Обдоо