Энэ тухай байнга л бичих юм даа Малчид.. бас малын тухай
Ерөнхийдөө Монгол Улсын Үндсэн хуульд " Мал сүрэг төрийн хамгаалалтанд байна" гэсэн заалтыг амьдралд хэрхэн хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор гарах маргаан тасрах янзгүй. Хууль тогтоогчоос уг нь дээрх санааг малын удмын санг хамгаалах зорилгоор оруулсан. Гэтэл шууд утгаар ойлгож, хэрэглэж малыг хамгаалж, нөхөн төлбөр өгч, чихэнд нь чипс зүүж, малчдыг ивээн тэтгээстэй тухай хотын иргэд гомдоллож байгаа нь үнэний ортой. Дугаар хорооны иргэн таксины Балбар, багийн иргэн Дондог хоёр яг ижилхэн Монгол Улсын иргэн. Харин Балбар такси хулгайд алдаж дээрэмдүүлбэл хохь, малчин малаа хулгайд алдаж, хөлдөөж, хаируулбал төр түүнд нөхөн олговор олгож, өвс, эсгий нэмнээг нь бензин тос гарздаж аваачиж өгнө.
Явж явж малчид баян. Хөдлөх хөрөнгөтэй Дондогийн нүдэн дээр нь мөнгө нь бэлчиж байдаг. Харин Балбар хөрөнгөгүй такси нь түрээсийнх. Хэзээ орлого олох нь тодорхйогүй. Харин дондог хүссэн үедээ малаа зараад сүүгий нь саагаад, арьсийг тушаагаад мөнгө олох боломжтой. Харин өөрөө харж хямгадаагүй, хөрөнгөө алдаж үрэгдүүлсэн хоёр иргэнийг төр ялгаж харьцаж, дугаарладаг. Шалтгаан нь дээрх заалтийг буруу ойлгож хэрэглэдэг бас УИХ-ын 76 гишүүний 70-аас дээг хувь нь орон нутгаас сонгогддогтой холбоотой. Малчиддаа хайртай бас малдаа хайртай гишүүд дийлэнхи нь учраас ...
Хотод гамшиг гарвал малчид баяждаг. Мах сүү үнэд орж чацаргана адууны мах, аарц хүртэл од болно. Харин хөдөөд гамшиг гарвал бид гэрэлтэй гэгээтэй паартай байшинд суугаа учраас ялтай. Ялыг нь үүрч малчидад хараалгуулан барин байж хамаг юмсаа цуглуулан хандив өргөж, нутгийн зөвлөлийн эдийн засгийн мөлжлөгөд өртөнө.
Балбарын гадаа байгаа ганц хөл дүүжлэх унаа хөлдвөл төрд ямар ч хамаагүй, харин Дондогийн гадаа байгаа хөл дүүжлэх унаа хөлдвөл түүнд мөнгийг нь эргүүлж өгдөг. Балбарын Замын Үүд-Эрээний гааль дээр бараа нь муудаж шатвал хохь харин Дондогийн хил гаргах гэж байсан арьс Гашуун сухайтын боомт дээр саатвал газар дээр нь Их хурлын гишүүд уйлалдан дуулалдан очиж өөрийн биеэр гаалиар нэвтрүүлж өгч, шатсан хэмжээгээр нөхөн олговор өгөх шийдвэр гаргадаг. Шударга төр - шударга нийгэм - Мал сүрэг төрийн хамгаалалтанд байна.