Саяхан хөдөө яваад ирлээ. Тэнд төр захиргааны байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтнуудын дийлэнхи нь эмэгтэйчүүд байгаа нь их сонирхол татсан юм. "Орон нутагт нийгмийн амьдарлын идэвхи эмэгтэй хүмүүст илүү байдаг юм байна. Зүгээр л 7 хоногийн турш 3 аймгийн эрүүлжүүлэхээр яваад ороход Хэнтийд 13, Дорнодод 43, Сүхбаатарт 9 эрэгтэй наад эржүүлэгдсэн, дийлэнхи эрэгтэйчүүд нь ажилгүй, дэмий сэлгүүцсэн харагдсан . Байдал ийм байхад нийгэмд эмэгтэйчүүд маань ар гэр болон бусад зүгээс ирэх дарамт шахалт хүчирхийллийн доор ингэж албан тушаал хашиж яваа нь бахархууштэй санагдсан юм.
Сүүлд миний бие хорих ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийн дунд судалгаа хийсэн. Үүний үр дүн нь та бүхэнд сонирхолтой санагдаж магадгүй гэдэг үүднээс дуулгаж байгаа юм шүү. магад танд таалагдахгүй бол та одоо уншихаа болиод хааж болно. Санал асуулгад хорих ял эдэлж байгаа 200 эмэгтэй ялтан хамрагдсан юм. хорих ялаар шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн хувьд дийлэнх нь бусдын өмчийн эсрэг гэмт хэрэг тэр дундаа бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх, хулгайлах гэмт хэргүүд болон бусдыг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн бөгөөд ял эдлэж байгаа эмэгтэйчүүд гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл хорих ял эдэлж байгаа эмэгтэй ялтнуудын 1/3% нь залилан, 1/3 % нь хулгай, үлдэх 1/3% нь бусдыг санаатай алах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байна. Энэ нь тухайн эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь бага, эдийн засгийн хувьд хараат, боломж тааруу, гэр бүлийн хувьд хүчирхийлэл, дарамтанд байнга байдаг эмэгтэйчүүд энэ төрлийн гэмт хэрэг илүү үйлдэж байгаагаас харагдаж байсан нь сэтгэл эмзэглүүлж байсан юм. ”...Иргэний хэрэг байсан. Тухайн үедээ жаахан алдаа гаргаад, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх гээд …Би өөрөө хохирогч, найз нөхөддөө итгэсэн учраас... ар гэрийн байдал тааруу амьдрах гэж хэдэн хүүхдээ тэжээх гэж зүтгэж байгаад гэмт хэрэг үйлдсэн, надаас өөр манай гэрийнхнийг тэжээх хүн байхгүй. Түүнчлэн амьдарлын боломж тааруу, сэтгэл санааны дарамт, мөнгөний гачаалыг тэсвэрлэж чадаагүй учраас хулгай хийсэн гэж 10 жил хорих ял шийтгүүлсэн 350 мянган төгрөгний хохирол учруулсан Ч гэгч эмэгтэй ярьж байснаас харж болох юм. Хүний санаатай алах гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд ихэвчлэн нөхөр , болон танил хүн тэдгээрийн хүчирхийлэлд хүндээр дарлагдаж байсны улмаас болон , нийгэмд газар авсан хэт их архидалтаас , хардалтаас шалтгаалж бусдын амийг хөнөөсөн ар гэрийн дарамт шахалт үүнд нөлөөлсөн байх юм.
Дээрхи эмэгтэйчүүдээс гэмт хэрэг үйлдэх болсон шалтгааныг тодруулахад 86 % нь эр нөхрийн байнгын дарамт, шахалт, айлган сүрдүүлэлт, байнгын архидалт, үндэслэлгүй хардалт, зодуур, нүдүүр хэрээс хэтэрч тэвчихийн аргагүй байдалд орсоноос гэмт хэрэг үйлдсэн гэж байсан байна. Юу болж байнаа эрчүүдээ гэж хэлмээр хашгирмаар байна. Хайран сайхан бүсгүйчүүд эмэгтэйчүүд амьдарлын хар тал бүхний золиосболж, эрчүүд бидний тэнэглэлээс болж ингэж байна. Тиймээс эрчүүдээ эмэгтэйчүүдээ хайрлаж явъ я л даа . Гэлээ гээд таныг хаа дайралдсан эмэгтэйгээ шууд л хайрла шууд л энрхийл гээгүй байна. Зүгээр л та ойр орчинд харьцаж байгаа гэр бүлийн хүн, эхнэр , ээж , эмээ, эгч , охин дүүгээ, найз бүсгүйчүүдээ хайрлаж урам хайрлаж яваарай гэж захих байна. Таны ойр орчны хэн нэгэн эгч , дүү , найз ямар нэг дарамтанд, амьдарлын бэрхшээлд хөл алдаж яваа ч юм бил үү? Та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй!!!!!!!!!!!!



