Зүүн аймгийн нэгэн Хилийн цэргийн....дугаар анги дээр шалгалтаар яваа хэсэг хүмүүсийн хамт очлоо. Тэндхийн ангийн цэргийн зочид буудалд лав л хоёр хоног байрлалаа.Цэргийн ангийнхан биднийг шөнө ирэхээс авахуулаад тосоод буудалдаа байлгаад л.....Буудалд бас нэг хилийн цэргийн хурандаа бид нартай нэг өрөөнд таарсан юм. таарсан ч гэж дээ бид нараас түрүүлээд ирчихсэн байрлаж байсан даг. Өөрөөндөө ирээд нүүр амаа угаагаад сахлаа гашраагаад хоол болохыг хүлээн хэсэг суув. Тухайн ангийн захирагч бид нарыг бүүр хол байрлах хилийн цэргийн анги руугаа дагуулж явсан юм. гэтэл явах дөхтөл нөгөө биднээс түрүүлээд ирсэн цэргийн хурандаа сэрээд өрөөндөө бөөн хүн орууллаа энэ тэр гээд бааахан дөвчигнөв. Тэгснээ арай ч бидэнд юм хэлж чадахгүй доор буудынхаа ажилчидыг загнаж байгаад , дарга руугаа утсаар баахан хаазлаж багаад алга боллоо. хэн гэж хурандаа юм бүү мэдээ.
Тэр ч тэгээд яахав бултаараа хоолондоо орохоор хилийн цэргийн ангийн цэргийн хоолны газарт ирцгээв. Зуны цэргийн хоолны газар цаанаа цэмцгэр Ирсэн 1, 2 - дугаар хоол гэж хачаан , сайхаан өлсөж явсан болохоор ч тэр үү гашрааж гарав. Гэхдээ тэр цэргийн тогоочийн , хилийн цэргийн сэтгэл шингэсэн болоод тэгсэн байхаа. Сүүлд нь бодлоо нөгөө уурлаад явдаг хурандаа сэтгэл шингэсэн хоолыг идэх хувь дутсан юм байна л даа. эСҮҮЛ ӨӨРӨӨ дУРГҮЙ юМ БОЛУУ?
Тээн нөхдөө