Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2007-09-04
сэтгэл шингэсэн хоол

Зүүн аймгийн нэгэн Хилийн цэргийн....дугаар анги дээр шалгалтаар яваа хэсэг хүмүүсийн хамт очлоо. Тэндхийн ангийн цэргийн зочид буудалд лав л хоёр хоног байрлалаа.Цэргийн ангийнхан биднийг шөнө ирэхээс авахуулаад тосоод буудалдаа байлгаад л.....Буудалд бас нэг хилийн цэргийн хурандаа бид нартай нэг өрөөнд таарсан юм. таарсан ч гэж дээ бид нараас түрүүлээд ирчихсэн байрлаж байсан даг. Өөрөөндөө ирээд нүүр амаа угаагаад сахлаа гашраагаад  хоол болохыг хүлээн хэсэг суув. Тухайн ангийн захирагч бид нарыг бүүр хол байрлах хилийн цэргийн анги руугаа дагуулж явсан юм. гэтэл явах дөхтөл нөгөө биднээс түрүүлээд ирсэн цэргийн хурандаа сэрээд өрөөндөө бөөн хүн орууллаа энэ тэр гээд бааахан дөвчигнөв. Тэгснээ арай ч бидэнд юм хэлж чадахгүй доор буудынхаа ажилчидыг загнаж байгаад , дарга руугаа утсаар баахан хаазлаж багаад алга боллоо. хэн гэж хурандаа юм бүү мэдээ.

           Тэр ч тэгээд яахав бултаараа  хоолондоо орохоор хилийн цэргийн ангийн цэргийн хоолны газарт ирцгээв. Зуны цэргийн хоолны газар цаанаа цэмцгэр Ирсэн  1, 2 - дугаар хоол гэж  хачаан , сайхаан  өлсөж явсан болохоор ч тэр үү гашрааж гарав. Гэхдээ тэр цэргийн тогоочийн , хилийн цэргийн сэтгэл шингэсэн болоод тэгсэн байхаа. Сүүлд нь бодлоо нөгөө уурлаад  явдаг хурандаа сэтгэл шингэсэн хоолыг идэх хувь дутсан юм байна л даа. эСҮҮЛ ӨӨРӨӨ дУРГҮЙ юМ БОЛУУ?

 Тээн нөхдөө

 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
..гэртээ ирж явсан, хаалга нэг цэрэг хөлөөрөө өшиглөөд зогсож байна. би дөхөж очоол, муу амьсгаа минь гар чинь, яаачихсан юм ажилдаггүй юм уу.. үгүй ээ, юу л даа, яаах гэсийн чи./зандарч хэлэв/, танай аав паяаалник аваад ир гэсийн. хуцаад бай чи, чамайг хэн гэж мэддэгийн би, зайл.

тээр холоос ирсэн гэж байгаа, явах зууртаа иргэн иргэн харсаар, цааш алхана...



сайн уу, танай аав ч мундаг шүү, ёстой гоё хүн. баярлалаа. та нарыг аавч чинь дэгэлдэг үү, юу юууу гэнийй, няслаж ч байгаагүй, муухаа ч харж байгаагүй, чадах ч үгүй, /муухаа харуул аягүйдүүл би уйлнаа/

дүү маань цэрэг, цэрэг гэж сонсогч, орой ууртай ирнэ, идэж идэж л унтаддагийн. гэрийн бүх хар ажлыг хийнэ. бүүр бүгдийг. би заримыг насандаа хийгээгүй байхаа...
заримдаа гэртээ тоглоод ирнэ, ууртай л байдгийн... заримдаа хөл нь шалбарсан, нүд нь хавдсан бөгс нь сууж болохгүй болцон байдгийн...

би үнхээр уур хүрнэ. очоод тэр амьсгалуудыг нь алаад хачихмаар...


эгчийн утас дугарна. шөнө дунд, үүрээр, өвөл, зун... 06 цагт түргэн авлаа гээл хувцаслаад гарна. өглөө оройноо шугман жагсаал дээр даарсанаа ярина. 10км буу, шинээлээ бусдад үүрүүлээд гүйсэн гэнэ.


цэргийн ангийн модон шалтай намхан тагжигар байранд цаг хугацаа ондоо өнгөрдөгийм.... цэргийн хүү байх, цэрэг байхаа гэж....
Бичсэн: зочин цаг: 19:14, 2007-09-04 | Холбоос | |


Сэтгэгдэл
хэхэхэ, тэр чинь дарга, тэгээд бүррр цэргийн дарга юм бол тэгэх нь хэвийн үзэгдэл байхдооо тээ?
Бичсэн: yuki цаг: 18:24, 2007-09-04 | Холбоос | |


Сэтгэгдэл
хөөрхөн гарчин байнаа . их инээдтэй. Намар , хавар бол бас ойлгоноо хоол гэсэн чинь хихи
Бичсэн: tungaamaa цаг: 18:12, 2007-09-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax