ажил энэ тэр гэсээр байгаад нийгмийнхээ нэг хэсэг, боол болчиждээ. Бид
Хаа байгаа юу хийгээд байгааг ойлгохоо байчиж. Тэнэг юм ши г дэрвэлзээд, дарвалзаад л ......
хөгшин ээждээ очихиийнсаан. Хэдэн сар ч очоогүй юм бэ . Ойрхон байж нэг ороод гарчихгүй. Хөөрхий эмээ маань харж л суугаа байхдаа. Ерөөсөө энэ амралтийн өдөр очиноо. Гарын цайг нь хашраанаа. Сайхан ш дээ. Багад л өвөр дээр нь эрхлээд л чихэр хийдэг төмөр хайрцагийг нь сахиад суудаг сан. тараг сүү, ааруул ийг нь мөн ч их цааш харуулсандаа.
Голын эрэг дээр нэг удаа бөөнөөрөө ах дүү нараараа очоод тэгсэн хөгшин ээж тэр хавиар төөрчиж . Бид нар хайгаад баахан сандарлаа. 30 минут хайгаад ч олсонгүй ээ. хайгаад л сүүлдээ гол руу нучихсан юм биш байгаа даа гээд уйлалдаад дуудаөлдаад бааахан юм болов. Тэгсэн эмээ тээр дороос модон доороос ирж яваад харахтай зэрэг бүгд л гүйлдээд очлоо. Хөгшин ээж маань бүр хөлс нь гарчихсан, сандарчихсан , ээж эгч дүү нархараад уйлааад л л ...... Инээдтэй гэхүү явдал болсон л доо. Сүүлд хөгшин ээж маань төөрсөнөө яриаад л ...." Та нарыг хайгаад , сүүлдээ хаяад явчлаа гэж бодоод айсан " гэж ярьж билээв Хэ хэ Өвөө уурлаад л "та нар хөгшнийг ахиж авч явбал дэмий шүү" гэж билээ.
Юу гэж хөгшин ээжээ орхихийн . Нээрээ хөгшин ээжиййгээ аймаар санажийнаа. хэд наслахийг бид мэдэхгүй ш дээ. Надыг байхгүйд гэрт ирчээд явсан байдаг юм. Ядаж байгаа дээр нь амьд бурхадыгаа хайрлахсандаа.