Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2007-09-14
Аавыгаа санаад байнаа

аав маань өнгөрөөд удаагүй байна. Бүх ачааг үүрээд, ар гэрийн амьдрал тэр агуу хүн дээр байсаныг сүүлд л ухаарсан даа.  Хаая нэг загнуулахаараа , жавтий хүртэхээээрээ учиргүй гомддогсон. Юунд нь гомддог байсан юм бээ дээ. нэг удаа саяхан даа сүрхий уурлаад би гэж  үг даахгүй тэнэг толгой бүх хувцасаа аваад "Танайхаас явна " гээд гарч билээ. Тэнэг хэлэх ч үг алга.

Ахиад нэг загнуулахсаан, жавтий хүртэхсэээн. Бурхан аав маань . Хаая нэг үг хэлдэгсэн. Барагтай бол дуугараад байхгүй. Хэлсэн үг нь аймаар жинтэй.  Алтан шарил дээр нь хэлсэн андгай тангарагаа биелүүлнээ заавал. Тэр агуу хүний талд нь ч гэсэн хүрэх юмсаан.

Сүүлд бичлэгийг нь үзэж суулаа. Бурхан аав маань 35 настай байжээ..... ээж маань Алдарт эх болоод аав маань хамт олон найз нөхдөө уриад л ......тэр бичлэгээс өөр бичлэг алга. нээрээ залуусаа аавыгаа ээжийгээ эмээгээ өвөөгөө байгаа дээр нь  видео, болон дууны хуурцаган дээр дүрсий нь дуугий нь бичиж аваарай. Тэд маань мөнх биш шүү дэээ. сургааль үгс нь үгүйлэгдэх юмдаа. Байгаа дээр нь амьд бурхадаа хайрлая.

Сэтгэгдэл:


Uneheer ih sanaj bna....
Aaw mn uud blood sar l boloh gj bn. Odoo hurtel ene horwoo dr mi aaw bhgui gdgt itgej chadhgui, itgehiig ch husehgui bn. Zgr l 1 hol gazar tur hugatsaagaar ywchihsan met sanagdaj haalga dugarahaar l aaw mn orood ireh yum shg sanagdaj goridoj suuna daa. Ingeed l hzee ch irehgui bidniigee orhiod ywchina gj tusuulj ch bsngui... Uneheer ih sanaj bna. Tanidaa heleh ug znduu bsn ch daanch helj chadalgui bsaar btal taniigaa aldchihlaa...
Бичсэн: Batchimeg (зочин) цаг: 18:14, 2012-05-22 | Холбоос | |


tengert baigaa aavdaa
tiim ee aavinhaa tuhai sanahaar l uilmaar bolj setgel zurh uvddug yum hairtai aavigaa amidad ni hairlaj baihgui yaav daa gej bainga haramsah yum zuudendee aavtaigaa uulzsan ch gunigtai odoohon ingeed yavchihna daa gej zuudendee hurtel aavgui bolj baigaagaar zuudelj uildag shuu hait aav mini ohin chini tanigaa betgertelee sanah yum aavdaa aminaasaa iluu hairtai
Бичсэн: otgoo (зочин) цаг: 21:30, 2009-03-30 | Холбоос | |


Сэтгэгдэл
Тэр Мооёо чинь би шүү дээ Гэрэлээ

Буцаагаад авдаггүй байсан бол сайхан байхгүй юу sad
Бичсэн: Tsoomii цаг: 11:04, 2007-09-17 | Холбоос | |


Сэтгэгдэл
Тэр саихан хүмүүсийг бурхан өгчихөөд буцаагаад авчхиимдаа.
Гэнэн бага насан даа эргээд нэг очихийнсон Юугаа ч мэдэхгюий явсан даа тэр үедээ...............
Бичсэн: Обдоо цаг: 10:58, 2007-09-17 | Холбоос | |


Сэтгэгдэл
tsoom ene shuleg biirbeh com deerh mooyiin shuleg tiim uu ain
Бичсэн: gerel (зочин) цаг: 10:57, 2007-09-17 | Холбоос | |


Сэтгэгдэл
Аавын тухай ярьсан чинь их дотно сайхан санагдаж байна. Ободоо хэрвээ чи л сайн хүн болж хүний дайтай явах юм бол аавын чинь сэтгэл амрана даа. Угаасаа үртэй эцэг үрийнхээ төлөө бүхий л сэтгэл зүрх хайраа харамгүй зуриулдаг хэрнээ буцаагаад бидний сайн сайхнаас өөр юу ч нэхдэггүй юм. Зөв хүн болж төлөвшөөд эх орондоо сайн юм хийх нь аавынхаа ачийн өчүүхэн боловч хэсгийг төлж байгаа хэрэг байх даа.
.................................................................................
Ааваа, таниасаа дуусашгүй ихийг сурсан хэрнээ
Ачласнаа ерөөсөө санахгүй байна.
Ааваа, таныхаа дундрамгүй хайраар бялхсан атлаа
Элбэрснээ бодоод олохгүй байна.
Өгснийхөө хойноос өр нэхдэггүй бурхан байжээ миний аав
Өөрийнхээ илчинд шатсан зул байжээ миний аав.
Бичсэн: tsoom (зочин) цаг: 10:42, 2007-09-17 | Холбоос | |


Сэтгэгдэл
Хичнээн уншсан ч уйдамгүй. Дэндүү их зүйлийг ухаармаар, бодож тунгаамаар, бас хайралмаар. Өнгөрсөн цаг хугацааг дахиж нөхдөг бол илүү сайхан баймаар. Оройтохоосоо өмнө ухаарч байхсан даа. Ойлгож байна, ямар хэцүү байгааг, ямар харамсмаар байгааг, гэхдээ хийх зүйлсээ дэндүү сайн хийсэн болохоор бахархмаар сайхан дурсамжуудыг үлдээсэн байх даа. Тиймээс бүү гунигла. Сэтгэлдээ илүү ихээр хайрла. Тэр агуу хайраар өнөөдрийг, маргаашийг, ирээдүйгээ гэрэлтүүлсэн ч хүрэлцэнэ шүү дээ.
...Нэг удаа би аавыгаа өнгөрчихлөө гэж зүүдэлж билээ. Зүүдэндээ дэндүү ихээр уйлсаан. Харин сэрээд зөндөө их баярласан. Тэр л үед хичнээн үнэтэй хүн билээ гэдгийг ойлгох шиг болсон юм. Өмнө нь энэ тухай тийм ч их боддоггүй байжээ.

Сэтгэл дотроо хадгалж явдаг тэрхэн дүр зургууд хамгийн нандин дурсамжуудын минь нэг билээ. Хэцүү үед нь дэмжлэг болж чадалгүй, тэр нэгэн үеээс хойш сэтгэлдээ харамсал гэмээр юмуу нэг тийм хоосон зайг үлдээчихжээ. Тэр зайг одоо нөхөж болох болов уу. Огт бодоогүй мэт санагдсан байж болох ч тийм бишээ, үргэлж сэтгэлийн нэгээхэн, томоохон орон зайг минь эзлэн байдаг.
Амьдрал сайхан зүйлсээр дүүрэн байдаг шүү дээ. Өөдрөг сайхан сэтгэлтэй байхад бүх зүйл сайхан болно гэж итгэдэг. Бүх зүйл сайхан болноо. Бүр илүү сайхан.
Бичсэн: зочин цаг: 14:34, 2007-09-15 | Холбоос | |


Сэтгэгдэл
Тиймшүү. Хайртай хүнээ дэргэдээ байхад нь хайрлаж байх хэрэгтэй юм билээ. Манай аавын бие нь их муу байсийм. Тэгээл нэг өдөр намайг дуудаад л. Очсон чинь миний хөө аавынхаа нурууг хар даа. Хэвтсээр байгаад цоорчиж уу гээл асууж билээ. Би харснаа зүв зүгээр байхад нь яааанаа аймаар том цоорчиж оёулахаас өөр аргагүй болжээ гээл шоолоол инээсэн. Ниххх тэнэгээ. Аав тэгэхэд бүрр нэг жаргалтай инээгээл, миний хүүхдүүд ч нялхаараа байна даа гээл санаа алдаж билээ. Тэгээд л би харихаар явсан. Тэр орой аав минь өнгөрсөн. Эээ өвдөөд л, нэг эвгүй болоод л тэгэж асуусан байлгүй дээ. Тэр үед нь шоолж байхаар тос түрхээд жаахан ч болтугай илээд өгөх минь яавдаа гэж одоо ч хүртэл харамсдаг юм.
Бичсэн: yuki цаг: 14:36, 2007-09-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax