Багад 14 р сургуульд сурдаг байх. Бага ангийн багш маань Насанжаргал гэж тэргүүний шилдэг багш байх. Гэрт ээж, ангид багш маань л хүмүүжүүлсэн дээ. Хүүхэд нэг бүрийн төлөө чин санаанаасаа тулж ажилладагсан. Миний энэ зэрэгтэй яваагийнх, нийгэмд зөв хүн болоод явж байгаагийнх Насаа багшийн маань гавъяа. Энэ хүнийг би дурсахгүй байж чадахгүй ээ.
Сүүлд мөрдөн байцаагч хийж байхад- уржнан жил нэг хүн амины хэрэг/ дүү нь ахыгаа хөнөөсөн/ гарсан юм. хэргийн газрын үзлэг энээ тэрээ хичээд өрөөндөө талиййгаачын эхнэрийг хохирогчоор байцаасан юм. Тэгтэл тэр хүн намай " хүүеэ Миний хүү ажил сайн уу? Оюунболд мөн үү" гэдэг байгаа. Сайн харсан чинь бага ангийн Насаа багш маань байх нь тэр. Хөөрхий минь ханиа алдчихаад ямар байсан бол: Сэтгэл санааы олигтой дэм өгөх нь битгий хэл танихгүйгээсээ үхтэлээ ичсэн юмдаг. "та намайг яаж таниваа " гэсэн чинь "Нүд чинь хэвээрээ байна" гэсээн. Мундаг байгаа шүү. Би тэгэхэд мөрдөн байцаагч байхаасаа ичсээн. Хүний хүүхдийн төлөө олон жил өөрийгөө зориулаад амьдарлынхаа нэг хэсгийг зарцуулжээ Багш маань.........
Одооч гэсэн энэ алт шиг хүн маань бага ангийн багшаа хийгээд л явж байна. Ангиараа цуглаад багш дээрээ нэг очихийнсон гэж бодох юм. Бага ангийн андууд маань хаа явдаг бол
харин одоо би хичээлдээ явлаа. Оройн ангийн хичээл маань эхэлж байгаа. Бага ангийн багшаа санаад байнаа.