Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2007-09-17
Нэг инээх юмсаан тээн

Ёстой мэдэхгүй юмаа. Хэзээ хэдийд яаж яваад ийм нэгэн болчихсоноо . Дуртай үедээ инээж байрлаж, хөөрч чадахаа ч байчиж. Нэг  л их ажилд нухлагдсан амьтан.

Хичээлийн шинэ жил гээд сургуулийнхаа, ангинхаа хэдэн нөхдэйгээ ууулзаад л , тэдэндээ  гайгүй харагдаж гэж хэрэндээ л  формоо индүүдээд л хөөрч догдолж очдигсон. Шинэ гутал авахаараа тэрийгээ өмсөж очихоос их ичинэ. Зориуд миаруулж байгаад өмсөж ирнэ. Цаг урагшилаагүй байхад нээх эрт харанхуй болноо.Өглөө хичээлдээ явдагий хэлэх үү. Босох тун дургүй дээ. Тэр үед хүүхэд ч байж.Уг нь манай гэр сургуулиас 2 буудын цаана л даа. Өглөө эрт дүүтэйгээ хамтдаа хичээлдээ явах. 

Хөгийн юм их болно.. Нэг удаа хичээлдээ эртхэн гараад автобусанд суусан юм. Харин дүү ар талын автобусанд ороод суучихсаныг ч мэдсэнгүй. Би гэж хөөний амьтан 2 хон буудал газар унтаад өгчээ. . Ямар автуусанд сууснаа ч мэдсэнгүй. Нэг сэрсэн бүүр хээр хөдөө талд давхиж явна. Автобусанд хэн ч алга. Өөрийгөө амьхандаа хулгайлагдлаа гэж бодоод баахан орилж хашгираад л " бууяаа " гэж орилоод л . Тэгсэн жолооч нь урдаас орилж байна. " Үхсэнээ хийж энэ хүнгүй газар буух гээд байгаамб. Гачуурт орохийн хооронд " гэдэг байгаа. хэ хэ Нөгөө хөөрхий чанга эр маань Гачууртын өглөөний автобуусанд ороод тас авчихаж л дээ. Эргээд ирсэн чинь хичээл тарсан байлаа. Сүүлд ангийнхан баахан дооглоод хэдэн өдөр онигодоонд орж билээ. Хүүхэд насаа гэж юунд санаа зовохгүй , проблемд нухлуулахгүй , баярлаж , хөөрч инээх нь дураараа.........Одоо тэгээд өөрийнхөө дураар инээж чадахаа ч байчиж дээ. Заавал нэг хүнүүстэй уулзаж, албадаж малбадаж хошин шог мог үзэж инээж ч байх шиг.  Хүүхэд насандаа нэг очичоод ирлээдээ. Сайхан байнаа. .....

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
ene ineed gedeg zuil ug ni burhnaas hund unegui ugugdsun zuil shuu dee, ineemeer baigaa uedee naiz nuhudteigee uulzah ch yumuu, yanz buriin arga baina daa, ugui bur bolohgui bol hudaldaad av / ineedmiin toglolt uz/
Бичсэн: mooeo (зочин) цаг: 17:07, 2007-09-17 | Холбоос | |


Сэтгэгдэл
битгий нэг хүнд хүнд гарчигтай зэвүүн зэвүүн юм бичээд байгч ахиж уншихгүй шүү дуракаа /инээв/
энэ ямар олон нийтийн гунигийн талбар биш, гэхдээ тайтгаралын талбар мөн, сэтгэл санаагаа чөлөөлж л байгаа бол хамаа алга ааа....
тугалыг тураахгүй эхийн эзээхгүй эзэн нь зовохгүй баймаар байна....
за тэгжаагаад нэг уулзаж учирийдаа ЭНЕ
Бичсэн: g84 цаг: 15:54, 2007-09-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax