Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2007-09-14
Бага ангийн багш

Багад 14 р сургуульд сурдаг байх. Бага ангийн багш маань Насанжаргал гэж тэргүүний шилдэг багш байх. Гэрт ээж, ангид багш маань л хүмүүжүүлсэн дээ. Хүүхэд нэг бүрийн төлөө чин санаанаасаа тулж ажилладагсан. Миний энэ зэрэгтэй яваагийнх, нийгэмд зөв хүн болоод явж байгаагийнх Насаа багшийн маань гавъяа. Энэ хүнийг би дурсахгүй байж чадахгүй ээ.

Сүүлд мөрдөн байцаагч хийж байхад- уржнан жил нэг хүн амины хэрэг/  дүү нь ахыгаа хөнөөсөн/ гарсан юм. хэргийн газрын үзлэг энээ тэрээ хичээд өрөөндөө талиййгаачын эхнэрийг хохирогчоор байцаасан юм. Тэгтэл тэр хүн намай  " хүүеэ Миний хүү ажил сайн уу? Оюунболд мөн үү"  гэдэг байгаа. Сайн харсан чинь бага ангийн Насаа багш маань байх нь тэр. Хөөрхий минь ханиа алдчихаад ямар байсан бол: Сэтгэл санааы олигтой дэм өгөх нь битгий хэл танихгүйгээсээ үхтэлээ ичсэн юмдаг. "та намайг яаж таниваа " гэсэн чинь "Нүд чинь хэвээрээ байна" гэсээн. Мундаг байгаа шүү. Би тэгэхэд  мөрдөн байцаагч байхаасаа ичсээн. Хүний хүүхдийн төлөө олон жил өөрийгөө зориулаад амьдарлынхаа нэг хэсгийг  зарцуулжээ Багш маань.........

Одооч гэсэн энэ  алт шиг хүн маань бага ангийн багшаа хийгээд л явж байна. Ангиараа цуглаад багш дээрээ нэг очихийнсон гэж бодох юм. Бага ангийн андууд маань хаа явдаг бол

харин одоо би хичээлдээ явлаа. Оройн ангийн хичээл маань эхэлж байгаа. Бага ангийн багшаа санаад байнаа.

Сэтгэгдэл:


rolling on the floor rolling on the floor гоё шүү үнсэлт үнсэлт үнсэлт
Бичсэн: marjangul цаг: 00:34, 2009-11-02 | Холбоос | |


Сэтгэгдэл
Хорвоо дээр 8 янзын өглөг байдгааас хамгийн дээд өглөг нь номын өглөг байдаг юм гэлээ. Тэгэхээр тэр дээд өглөгийг харамгүй хүртээсэн багшийн ачийг яахан мартаж болох билээ дээ. Би ч гэсэн багштайгаа одоо болтол улзаж чадаагүй л явж байна. Гагц А үсэг заасан багш төдийгүй ер нь эрдэм ном түгээсэн бүх л багш нар минь эрүүл энх сайн сайнхан яваасай даа.
Бичсэн: tsoom (зочин) цаг: 10:42, 2007-09-17 | Холбоос | |


Сэтгэгдэл
Анх удаа чиний тэмдэглэлд, тэр тусмаа багшаа санасан сайхан сэтгэлд чинь өөрийн сэтгэгдлийг үлдээж байгаадаа баяртай байна. Энэ сэдэв надад үнэхээр сайхан санагдлаа. Надад бас өнөөдөр ийм зүйл тохиолдоод. Яасан гэхээр, манай арван жилийн сургуульд нэг их чадварлаг эмэгтэй захирал байсан юм. Намайг төгссөнөөс хойш гэхээр бараг 10 жил болох гэж байна уу да. Гэтэл тэр багш маань намайг таньж байна гээч. Өдөр ажил дээрээ байж байтал, -Сайн байна уу гээд нэг эмэгтэй надруу дөхөөд ирлээ. Би ч тэрхэн дороо хэн билээ гэж бодсоныг яана. -Багш нь байна, Дуламжав багш нь байна гэсээр инээж байна. Би тэр үед энэ олон жил өнгөрөөд байхад, дээр нь тэр олон хүүхэдтэй харьцаж байсан байж намайг яаж ингэж их таньдаг байнаа л гэж бодож байлаа. Тэгээд хэсэгхэн зуур ярилцаад -Ажлаа сайн хийгээрэй гэж хэлээд л явсан. Би олигтой ч тусалж чадаагүй дээ. Багш хүн гэдэг үнэхээр сайхан хүмүүс байх юмаа. Багшдаа баярлалаа. Найз нь чамд ч бас их баярладаг шүү. Чамдаа амжилт хүсье.
Бичсэн: зочин цаг: 21:32, 2007-09-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax