Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2007-10-04
Чин сэтгэл

2 эр  шал будаж байна.  Эхний эр бодно: "Дарга ч намайг шал будаж байгааг хараад амаа олохгүй магтана даа " гэх. Харин дараагийн залуу бодно: Энэ хэсгээр нь сайн будаагүй байх чинь, давхарлаад будчихвал сайн тогтоно доо" гэж бодож чин сэтгэлээсээ будна.  Дарга хэрэв орж ирээд магтахгүй байвал яах вэ? . Мэдээж эхний эрд таагүй хүндхэн тусах болно доо.  Харин дараагийн эрд бол  магтсан ч эс магтсан  ч хамаагүй. Нэгэнтээ тэр ажлыг хийж дуусгахаас хойш чин сэтгэлээсээ хийвэл өөрийнх нь санаанд ч нийцнэ,  өөрөө ч хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун үлдэнэ. Өөрийнхөө хийсэн үйлдэл,  үр бүтээлдээ эзэн нь байна.

Хааяахан нэг хийж байгаа зүйлээ "чадаж"  биш  "ядаж" хийж байгаа хүнүүс байдаг. юм. Хийж байгаа ажлаа бүүр нэг яаж  баръяадаа., "эрхтэн гэртээ харчих юмсан", "Ингээд гарчихвал яах бол" "Даргын нүдэнд нэг өртчих юмсан " гээд л өөрийгөө өрөөлийг ч хуураад яваад байдаг хэсэг хүнүүс бий.. Гэлээ гээд гээд тэд бусдыг биш өөрийгөө л хуурч байгаа хэрэг.  

 Энд нэг хүний бичсэнээс жишээ авий л даа.........."Даалгавараа хуулж ирээд баригдчихлаа. Багш намайг загнасангүй "Яахвэ Чи хуул хуул. Би ингэлээ гээд чамд өөрт чинь л уршигтай. Угтаа би чамаар даалгавар хийлгэж байгаа чинь тэр дадлыг суулгах гэж л тэгж байгаа юм:.. Тэрнээс сургуульд заасан хичээлийг бүгд гараад мартдагв Харин тэр дадал зуршил чадвар чинь чамд хэрэг болно" гэж билээ....... /С.Г/

 Боддог юм хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ биш аргацааж ядаж байгаа залуучууд олшрох вий дээ. Хажууд ажиллаж суугаа нэгэн,  харьцаж байгаа нэгэн, миний мэдэх нэгэн тийм байгаад байхаар сэтгэл дундуур л байх юм.  Гэхдээ энэ бүхэн холуур яваг. Шинэ үеийн залуус хүч түрж гарч ирж байгаа болохоор муу юм бүхэн холуур яваг. Хийж байгаа зүйлээ чин сэтгэлээсээ хийцгээе л дээ  .................................2007.10.04 /Жич: Энэ бичлэг чин сэтгэлт хүнүүст хамаагүй юм шүү/

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
Миний ойр тойронд минь байгаа бүхийл хүмсүүд чин сэтгэлтэй юм шиг санагддышд. Харин би тийм биш Neutral
Бичсэн: 300-н блог цаг: 17:59, 2007-10-05 | Холбоос | |


Сэтгэгдэл
winking тийм юмаа.. заримдаа ч багшдаа нэг харагдчаа л зугтдаг... sad уг нь өөрөө сайн л сурвал надад л хэрэгтэй л дээ...
Бичсэн: xvv цаг: 12:09, 2007-10-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax