Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2007-10-07
Зочин соёл

Бидний байгаа энэ соёл маань холимог соёл гэж ярьдаг хэлдэг, бичдэг, шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл европ болон үндэсний соёлууд маань хоорондоо холилдсон гэсэн үг л дээ. Угтаа бол  тухайн үндэстний өөрийн соёл давамгайлж байвал эзэн соёл хүчтэй байнаа гэсэн үг. Харин зочин соёл давамгайлаад эхлэх юм бол тухайн зочин соёлтой гүрний харъяанд,  хараат  болох нь  ойрхон байнаа гэсэн үг_ 

Та бүхэн одоо харж л байгаа байх даа. Хаашаагаа аль ч суваг эргүүлнэ Солонгос кино. Хөвгүүд, эмэгтэйчүүд охидууд үүнийг л дууриаж аяглана, аашилна, хувцаслана. Хоолонд орно хужаа хоол , солонгос хоол,  юманд орж зугаацах хэрэг гарахаар нөгөө л Солонгосоос гаралтай Кароакед ороод дуулж гарна даа . Үүндээ ч манайхан сүрхий автаж байгаа ш дээ. Үлдэж байгаа эзэн соёлоо алдаад дуусахнээ дээ. Хэдэн жилийн дараа ард түмэн маань тэр чигтээ хангүг болчих ойрхон л байна даа. Зочин соёл бидний хэмлээд, мэрээд, эзлээд дуусахнээ дээ. Өөрийнхөө унаган соёлоо хадгалаад аваад яваад л байхад  уг нь бид нарт эзэн болчихоор, бахархачихаар соёл дүүрэн, давтагдашгүй  л гэж боддог. Энэ олон зуун жил  соёлоо харь оронд уусгалгүй яваад болоод ирсэн хүчтэй ард түмэн бид. Алдыг нь аваад дэлэм дээр нь гэдэг шиг.... нэг өдөр Со , Жухаа нараас ялгагдахгүй болчих вий дээ....Хөөгөөд явуулъя л даа болохгүй бүтэхгүй юмыг нь, авах юм байлгүй яахав. Гэхдээ юм хэмжээ хязгаартай нь дээр дээ ....

/Обод/ 2007.10.07......

Сэтгэгдэл:


анд явъя салхинд гарая гэж хэлдэг байхаа
хараал идсэн солонгос кино-нууд
Бичсэн: g84 цаг: 18:37, 2009-04-24 | Холбоос | |


big hug
Бичсэн: Зочин цаг: 22:12, 2009-04-23 | Холбоос | |


Сэтгэгдэл
deer ued neg niitlel unshjiisiin. OROS ahaas So ahruu dayarchlal ch biluu neg iimerhuu nertei niitlel ter ih taalagdsan
Бичсэн: 300-н блог цаг: 10:48, 2007-10-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax