Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2007-10-09
Алба мөнх биш

Төрийн албан хаагчидын тооллого болох гэнэ. Дээхний маллын тооллого шиг  юм болохийн байхаа.  Одоо нам засгийн удирдагч нар хэдэн хүн төрд ажиллаж байгааг тоог нь мэдэхгүй гэнэ. Тэгэхээр ямар юмных нь төрийн хяналт байхавдээ. Өрөвдэлтэй юмаа.

 Уг нь хөөрхий хэдэн эвэртэн туурайтнууд цалин нэмэх санаа гаргаж  гэнэ. Гэтэл тэр  үнэ нь бусад  нийгмийн сөрөг үзэгдэлүүдтэй нийлээд ард түмэн,  хувийн хэвшлийнхний хоолойг багалзуурдаж байна.  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 90 мянган төгрөг болосон 10 сарын 1 нээс .  Ингэхээр хувийн хэвшил эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллага бүхэн үйллчилгээ бараа бүтээгдэхүүнийй үнээ нэмэх ньт ойлгомжтой.  Засгийн газраа нэг өрөвдчихсөн байя даа хөөрхий Гурлийн үнийг яаж бариж байна аан?.  Харж байгаад нэмүүлж байна даа.  10 гаран гурилын ченж нар дур мэдэн нэмээд л дураараа дургиж байна. Өөдөр хоногоор нэмэгдэж байна.  Удахгүй талхаа шуудай мөнгөөр авах нээдээ

Автубусанд дүү нараа ямар мөнгөөр суулгах юм,  орой тэгээд хэдэн төгрөгөөр хоолоо хийх юм. Өвөлд тэгээд түлээ түлшний үнээ яах болж байна даа.  Гэхдээ энэ миний асуудал болохоор би өөрөө зохицуулнаа  надад шалтаг тоочих, бусдыг шүүмжлэх сонин биш . Болох биз эдгээр асуудал.

Харин төрийн албаны цалинг нэмж байгаа сургаар хүмүүс төрийн алба хаах сонирхол ихээр нэмэгдэж тэр хэмжээгээр төрд орохын тулд албан тушаалийг худалдаж авч, авилгалдаж авч эхлэж байна. Удахгүй хор уршиг нь гарна даа. Алба гэдэг үнэ цэнээ алдах нь.Яах бол доо ?...

Энд тэндгүй хурган дарга нар ...  тэд албан тушаалдаа хайртай . Харин албан тушаал мөнх биш.  Цагаан ордонд суугаад ийм шийдвэр гаргаснаараа ахиж сонгогдоно гэж бодож байгаа бол "Та нар амжихгүй шүү " л гэж хэлмээр байна даа. Нэг өдөр  байгууллагын манаач хүртэл хийгээд явж байх тохиолдол гарна ш дээ. Амьдрал өөрөө баялаг ш дээ.  Албан тушаал мөнх биш Эрүүл мэнд, нэр хүнд, амжилт, бүтээл л мөнх юм даа / 2007.10.09 Obod. UB/

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
ааанхиин гэж
Бичсэн: g84 цаг: 16:25, 2007-10-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax