Сайхан зүйл яриад бичихээр хайрын тухай дурдахгүй байж чадахгүй. Яагаав. Үсчин шүдний эмч, тогооч 3-ийг мөнхийн мэргэжил гэдэг гээ биз дээ. Хайр бол хүний мөнхийн дагуул байж ч мэдэх юм. Харин би хайр дурлал гээч зүйлийн талаар маруухан ойлголтой , үзсэн кино энэ тэрээс төсөөлдөг, 10 жилд хэн нэгийг шохоорхож явсанаас биш энэ салбарт амжилт олж амжаагүй байгаа нэгэн. Хайр дурлалын талаар бусдаас зөвлөгөө авна уу гэхээс өгч чадахгүй ээ.../мэдэхгүй/
Энэ хорвоод мэндэлсэн цагаасаа эхлэн хүн хайранд л өлгүүдүүлэн ирдэг. Хэр хайрлуулсанаас нь ямар хүн болохыг төсөөлчихөж болно. Дүү нарынхаа хайр, ээжийнхээ, найз нөхдийнхөө хайр хүндэтгэлд аз жаргалтай явдаг даа, Үүндээ ч сэтгэл хангалуун байдаг. "Ах маань оройтох вий", "хүү маань хаана явж байгаа бол ,янз бүрийн юм бага тохиолдоосой" гэх мэтчилэн. Хайртай хүмүүсийнхээ төлөө зориулсан цаг мөч хомсхоон........ энэ нийгэм хүний хүн болгочихсон юм уу хаашаа юм.....
.................Харин сүүлийн үед би гэр амьтай болоод байгаа юм. Эртхэн ажлаа тарж очоод дүү нарынхаа хүүхдүүдтэй ноцолдооод, барилдаад л инээлдээд л шууугилдаад л , ээжийнхээ хийсэн хоолыг идчихээд зурагтаар гарсан хов жив харсан шиг хэвтэж байх сайхан байдаг юм. Энэ л хайранд би аз жаргалтай явна даа. ..........