Хичээлийн завсарлагаар хальт бичлэг хийгээд гарч байна. Ихэнхдээ олон цагаар хичээллээд байгаа л даа . Оройн ангид маань янз бүрийн насныхан сурна. Ихэнхи нь надаас ах эгч л дээ. Харин тэд хичээлдээ үнэн сэтгэлээсээ бүр нэг мэрийж ирээд сурна. Хаяа оройтож ирээд сурч байгаа гээд л залуу хүмүүсээс санаа зовно Гэхдээ гэрийн даалгавараа хамгийн сайн хийж ирнэ. Уйгагүй л оролдоно доо . Гэтэл залуус нь хамаагүй залхуу , Ичсэн нэрэндээ л гүйцэнэ дээ.
Ах нар эгч нар хэлдэг юм. " Амьдралдаа том завсарлага ававаа хайран цагаа тэгээд завсарлаад өнгөрүүлэв ээ?" гэж . Тэгэхээр хэт завсарлахгүйн тулд хичээж явна. Тэд маань одоо хүндэтгэн үзэх шалтгаанаар завсарласнаа нөхөх гэж байгаа хүмүүс , гэхдээ оройтоогүй гэдэгтээ итгэлтэй байгаа. Залуусаа бүгдээрээ хэтрүүлээд завсарлахгүйн тулд цагаа харцгааяа. Ахмад хүмүүсээсээс ах эгч нараасаа үг дуулах сайхан шүү дээ..........Харин одоо би хичээлдээ гарлаа түр баяртай?