Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2007-10-15
Шүүмжлэхэд шалтгаан хэрэгтэй

Хүмүүстэй юм үзэж  суухад, ярьж суухад янз бүрийн шүүмжлэл их гарна. Энэ амьдарч байгаа нийгмээ, Их хуралд, Засгийн Газарт гарчихаад чихээд суугаа эрлийз, пэнзгэр гахайнуудыг, зурагтаар гарч байгаа гиншээ одонцоруудыг, лайтай реклам сурталчилгааг,  хүнд суртал гаргадаг эвэртэн туурайтнуудыг, нүд хуурдаг ажилчидаа, цалин өгөхгүй байгаа даргаа амандаа орсон болгоноо муулна, шүүмжилнэ. 

 Гэхдээ муулах шүүмжлэх 2 -оо ялгахаа байгаад байх шиг.Болохгүй бүтэхгүй байгаа юмыг мэдээж шүүмжлэлгүй яахав. Бидэнд юм шүүмжлэхэд шалтгаан хэрэгтэй. Харин танд тэр шалтгаан чинь 10 мянган хуудас цаасаар дүүрэн байсан ч тэрийг чинь хэн ч юу ч гэж хүлээж авахгүй.  Яагаад гэвэл тэр таны асуудал. Асуудалд хүргэсэн хүмүүстэй, нийгэмтэй харин хэрхэн тулж ажиллах вэ? Нийгмийн масст, эрх зүйн шийдвэр гаргах түвшинд нөлөөлж чадахаар л шүүмжилмээр байна.

Нэг найзтайгаа тоглолт үзэж суулаа Тэгсэн  мань эр нэг дуулж байгаа залууг муулна: "Энэ нээрээ дуулахаасаа ичихгүй юм байхдаа. Хоолойны чадалгүй юм байж "   гэнэ.  Тэр дууч эр ямар гэм хийсэн биш дээ.  Тэгж шүүмжлээд хол явахгүй. Яахав тэрэн дорвол жинхэнэ асуудлыг нүүрэн дээр нь палхийтэл аваад хаячихсан нь зүгээр байдаг юм. Үүнээс болж дайсантай болж ч болох юм. Цагийг нь олж үр дүнтэй шүүмжлэх хэрэгтэй юм шигээ.... Дуугүй байхаар дорой гэх юм. Дуутай байхаар онгиороо гэх юм.

Ийм хөл толгой нь яахаа мэдэгдэхгүй болчихсон цаг үед дуугүй сууж чадахгүй ээ. Олуулаа оролцож үг дүнтэй шүүмжилцгээе . Залуусаа

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
дэмжлээ, үр дүнтэй... шүүмжлэл....засаж залруулсан ажил хэрэг....

Зассан: G84 хэзээ: 2007-10-15 06:07
Бичсэн: g84 цаг: 19:00, 2007-10-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax