Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2007-10-16
Шашны тухай хэдэн үгээр.........

Шашны талаар бол нээх сайн мэдэхгүй л дээ.  Христ, Будда, Мусльман гээд л.....  Түрүү үеийн дэлгэрэлт,  Дунд үеийн,  Хожуу үеийн дэлгэрэлт гэсэн 3 үе шатаар дамжиж шарын шашин Монгол улсад хөгжиж ирсэнийг мэдэх юм байна. Түүхэндээ 2 удаа сүм хийдийг орвонгоор нь эргүүлж, шатаасны, сүйтгэсний учрыг Галдан бошгот, Чойбалсан гээч ойворгон нөхдөөс болсон  гэж уншиж байсан.

        Ихэнхи хүмүүс ярьдаг даа : Миний зам мөр ингэж зурагдсан учраас би одоо яах ч аргагүй гэдэг юм уу , эсвэл энэ миний хувь тавилан юм байна даа " гэж бодоод л итгээд шүтээд явдаг.

       Эсвэл нэгэн бээр шашин эс шүтнэ: Миний хувь заяа миний гарт" гэж боддог . Тэд хэзээ ч гардагшаа гарахдаа зурхай энээ тэрээ үзэж сэтгэлээ хуурахгүй, зөгнөхгүй. Өөрийнхөө асуудлыг,  хувь заяаг өөрийнхөө гарт байна гэдэгт эргэлдэггүй.

Яахав үүнийг бичигч би вээр үүнд ямар нэг зааг, хэмжээ хязгаар байсан дээр гэж үздэг залуу.  Ариун нандин зүйлгүй хүн хамгийн амархан сүнсээ худалддаг, хамгийн амархан урвадаг шарвадаг гэж ярьдаг. Энэ үнэний ортой болоод л хэлсэн үг байх. Эрхэмлэх, хайрлах, хамгаалж явах итгэл үнэмшил /шашны тухайд хэлж байна/ байхгүй бол хүн гэж яваад байхын хэрэг байна уу үгүй юу?  Харин хэмжээгээр шүтэх нь,  хэр хэмжээгээр цензурдах нь өөрийн ухамсарын асуудал биз дээ.

Байцаагч байхад нэг хөгийн явдал болж билээ: Нэг залуу машинаа хулгайд алдчихсан,  тэрийг нь би шалгаж байх. Тэгсэн нэг шөнө дунд 04 цагийн үед мань эр над руу залгав:

- Байцаагчаа би өнөөдөр ламдаад.....

-Мммм .... Би унтаж байхад..... Тэгээд юу гэж?

- Харин лам ах миний машиныг их л ойрхон байна гээд байна даа

-Тэгээд.... тэгээд ... би яах юм? Хар шөнөөр чиний машиныг их л ойрхон байх гээд хайгаад явж байх болж байна уу?

-Үгүй л дээ зүгээр л таныг мэдээсэй гэх гэсэн   ......................... гэдэг байгаа хөөний эр шүү

Шашин шүтэх эс шүтэх нь хүний эрхийн асуудал болохоор ингээд нээлттэй орхий доо ......

 

Сэтгэгдэл:


phbbbbt
Бичсэн: Зочин цаг: 22:16, 2008-10-23 | Холбоос | |


Сэтгэгдэл
Би өөрөө өөртөө зориулаад ганц хүнд зориулсан шашины шинэ урсгал нээсэн happy
Ямар нэг юм хэмжээ дамжаа нь таарахаараа л сайн байдаг, хэтрээд эсвэл дутаад байвал болдоггүй гэж боддог.
Бичсэн: xvv цаг: 13:13, 2007-10-17 | Холбоос | |


hi
чиний бичсэнийг уншлаа. хун хуний шашний талаарх ойлголт оор оор боловч унэхээр шашин шутлэг хязгаартай байх ёстой. шашний олон урсгал гарч байна гэдэг ни уймээн самуун уусэхийн нэмэр л гэж бодож байна.
Бичсэн: Erdenesuvd цаг: 12:10, 2007-10-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax